Хэтти Грин "Түүхэн дэх хамгийн харамч эмэгтэй"-гээр Гиннесийн амжилтын номонд албан ёсоор бичигджээ. 1835 онд Америкт төрсөн Хэтти чинээлэг бизнесмэний цорын ганц охин байжээ.
Тэрбээр эцгээсээ ойролцоогоор 7.5 сая доллар өвлөн авсан (2024 оныхоор тэрбум доллар) бөгөөд хорин нэгэн настайдаа Уолл Стрийтэд хөрөнгө оруулахаар Нью-Йорк хот руу нүүж, "Уолл Стритийн муу шулам" гэсэн хоч авчээ.
Хэтти саятантай гэрлэсэн боловч маш хэмнэлттэй амьдарч, хүнсний дэлгүүрээс үлдсэн бялуу, хугарсан жигнэмэгээр хооллож, нохойдоо үнэгүй яс авч өгөхийн төлөө өдөр бүр тэмцдэг байв. Тэрбээр маш харамч нэгэн байсан бөгөөд арван зургаан настайгаасаа нас барах хүртлээ өмссөн дотуур хувцсаа өмсдөг байжээ.
Тэр бараг юунд ч мөнгө зарцуулдаггүй, халуун ус хэрэглэдэггүй, ижил хар даашинзыг урагдах хүртэл нь өмсөж, ердөө хоёр центийн үнэтэй бялуу иддэг байв. Түүний хүү нь хөлөө хугалахад ээж нь мөнгө үрэхгүйн тулд эмчид үзүүлээгүйн улмаас хүү нь хөлөө тайруулахад хүрчээ.
Хэтти Грин 1916 онд 81 насандаа Нью-Йоркт нас барж, Гиннесийн амжилтын номонд "дэлхийн хамгийн харамч хүн"-ээр бичигджээ. Тэрбээр өөрийн гэрийн үйлчлэгчтэйгээ цалинг нь бага зэрэг нэмнэ гэж маргалдсаны улмаас цус харваж нас баржээ. Хэдийгээр Хэтти харамч нэгэн байсан ч үр хүүхдүүддээ асар их хөрөнгө үлдээжээ. Түүний хүүхдүүд өгөөмөр байсан бөгөөд охин нь ээжээсээ өвлөн авсан мөнгөөр үнэгүй эмнэлэг хүртэл барьж өгчээ.
Ж.Батдорж
Эх сурвалж: dtf.ru
Сэтгэгдэл4
Өөрөөсөө мөнгөө харамлаж хүүхдүүддээ бүх мөнгөө үлдээсэн сайн ээж л байна.
худал ярьж хулгай хийгээгуй жинхэнэ шудрага эмэгтэй тэрбумтан байжээ!!!!!
Чинбатын охин Номин ийм байх ёстой !
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.