
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын ба ар талын мэдээнүүд одоо ч Орост ээлгүй байна. Орос Курскээ 100% чөлөөлж чадаагүй байхдаа л Белгород, Брянск хоёр муж руугаа Украины цэргийг хил давуулчихсан. Одоо хил дотроо цохилт амсдаг боллоо. Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө шавхан, Хойд Солонгосоос цэргийн нэмэлт тусламж ирэхийг хүлээж горьддог, хойдуулаас хараат улс болж хувирсан. Гурван өдрийн “чөлөөлөх ЦТА”-ны бүтэн гурван жилийг бүтэлгүй туулаад 4 дэх жилдээ ороод бүтэн 2 сарыг үдэж байхад стратегийн ганц ч ялалтгүй, маш их хохиролтой байлдаж байгаа талаар цэргийн мэргэжил талаас нь хэдхэн мэдээ оруулъя.
Фронтод ашиглаж байгаа зэвсгийнхээ 40% гаруйг Украин өөртөө үйлдвэрлэж чадаж байна. Зэвсэглэлээ бие даан болон түншүүдтэйгээ хамтран үйлдвэрлэж сайжруулах болно.
Украин улс аюулгүй байдлаа хангахын тулд улам олон зэвсэг хийж бүтээх болно гэж Ерөнхийлөгч В.Зеленский хэлэв. Шинэ мэдээ байна. Украин улс “Тризуб” хэмээх лазерын системийн зэвсгийг анх удаа туршиж үзүүлжээ. Лазерын энэ зэвсгээр 3 км-ийн өндөрт, алсад яваа дайсны нисэгчгүй довтолгооны онгоц, бөмбөг, далавчит болон баллистик пуужинг устгаж болно, 5 км-ийн зайд нисдэг тэрэг, онгоц, тагнуулын нисэгчгүй онгоцуудыг устгах чадвартай гэж мэдэгджээ. Украин нь байлдах зэвсэггүй болоод ухарч доройтоод Орос нь фронтод ялаад байгаа юм шигээр Оросын ТВ, хэвлэлийн мэдээнд тархиа угаалгачихсан хүмүүст зориулж энэ мэдээг хөрвүүллээ. Америкийн хоёрын хоёр генерал Украины зэвсэгт хүчний эрэлхэг зориг, байлдааны ур чадварыг магтсан ярилцлагаас хөрвүүлье. “Оросын цэргүүдийн талаас илүү хувь нь FPV гэх нисгэгчгүй онгоцнуудын цохилтод өртөж амь үрэгдэж байгаа бөгөөд энэ тоо цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдсээр байна” хэмээн АНУ-ын 4 одтой генерал Кристофер Каволи Сенат дээр ярьжээ.
Америкийн бэлтгэл генерал Бен Хожес фронтын байдлыг зөвөөр олж харжээ. Оросууд нь украины хотуудыг пуужин, дроноор довтлоод, бас байлдааны шугам руу атаклаад байж чадна гэхэд тэргүүн шугамд 1-2 км-ийн тулгарсан байлдаанд Украиныг дийлэхээсээ өнгөрсөн. Тулгарч байлдахаас орос цэргүүд үнэхээр айж балмагдаж байна.
Украин тэдэн дээр ямар шинэ зэвсэг туршчих бол, хэрэглэчих бол гэсэн айдас оросын армийн бие бүрэлдэхүүний гол зовлон болжээ. Генерал Бен Хожесын үзэж байгаагаар энэ дайн 11 жил үргэлжилж байна, хугацааны хувьд 11 жил гэдэг бол урт хугацаа, Орос нь Украин руу 2014 онд түрэмгийлсэн, Крымыг нь булааж авсан, Дорнод Украинд дайн дэгдээсэн, 11 жилийн дараахи Оросын байлдааны үр дүн бол Украины нутаг дэвсгэрийн ердөө 20% дээр тэсч тогтох явдал болчихоод байна. Цаашаа юу ч горьдоод нэмэргүй.
Дайн зогсоох нөхцөл шаардлага гэж 12 зүйлтэй том жагсаалт оросууд гаргаж ирсэн нь үнэндээ ганц нь ч хэрэгжихгүй, хийсвэр мөрөөдөл. Америк генерал цааш нь төрлийн цэрэг рүү орж хүүрнэжээ. Нисэх хүчний хувьд Орос нь Украины тэнгэрт ноёлох ямар ч давуу талгүй болчихсон байна.
Тэр ч бүү хэл Польшоос Украин руу зэвсэг, тусламж зөөж байгаа галт тэрэгний цуваанд саад хийж чадахгүй байгаа нь орос хүний сайхан сэтгэлдээ биш, тэгэх цэрэг-техникийн хүч нөөцгүй болсондоо байгаа юм. ОХУ-ын Хар тэнгисийн флотыг нь аваад үз. Их сүрлэг нэртэй боловч тэр нэрэнд тохирохооргүй дэндүү сулхан флоттой байна. Сайн флот гэж хэлж чадахгүй. Тэр ч бүү хэл Украин нь Хар тэнгисийн баруун хэсэгт Оросын флотыг ялчихсан байна.
Оросын эдийн засаг гэж дайны ар тал болоход маш хэцүүдсэн байдалтай, маш их зовлон бэрхшээлтэй байна. ОХУ эдийн засгаа албадлагаар хиймлээр дэмжсэн байдалтай. Тэгж тэгж мөнгө дуусна, цаашаа яах вэ гэдэгт хариулт нь бэлэн биш. Ганц л зүйл нэн тодорхой харагдаж байна. Оросын эдийн засаг Хятадаас бүрэн, бүр 100% хамааралтай, Хятад нь Орост ихэрхэж томорч, санаснаараа хөдөлгөж, шулж мөлжиж байгаа нь харагдаж байна. Ийм байхад энэ дайныг Орос эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж чадна гэж би бодохгүй байна. Би прогноз хийхийг хүсэхгүй байна.
Дайн удах юм байна, миний төсөөлж байснаас. Хоёр тал хоёулаа хүнд байдалд байна. Гэхдээ Орос нь Украинаа ялах боломж байхгүйтэй адил. Оросуудын өвөг дээдэс нь Днеприйг гатлаад давшиж байсан бол тийм давшилт одоо бүтэхгүй, харин ч Днепрээ хүрэлгүй гацчихаад зогсож байна гэж америк генерал Хожес бичжээ.
Дээр юу өгүүлэв? Эндээс прогноз хийж болно. “Түрэмгийлэл” ба “Эх орноо хамгаалах дайн” гэдэг нь ус тосоороо ялгарч, эх орноо хамгаалагчид Оросын шилдэг армийн ноён нурууг хугалчихсан, одоо байтлаа Хятад, Хойд Солонгосын цэрэг оруулж байлдаж байгаа, дайныг 5 дугаар сарын 9-ний өмнө (гурван 7 хоног үлджээ!) ялалтаар дуусгах тухай Путины тушаал захирамж, мөрөөдөл агаарт замхарсан. Украиныг ялахгүй ч энэ дайн үргэлжилдэгээрээ үргэлжилнэ, цэргийн хохирлын 60-70%-ийг Орос амсдагаараа амсана. Харин Украин ялагдаж дуусахыг хүлээвэл бидний нас хүрэхгүй байх вий!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл54
Боотокстой Тожгор хэзээ үхэж олон сая хүний нуруу амрах бол
ха ха ха, бэлтгэл хошууВч Адьяaгийн Батсайхан гуай нөгөө л аргаа барсан юмаа эрээчсээр
НИЙТЛЭЛ БИЧИГЧ ХОШУУЧ ЦЭРГИЙН ХҮН ,БАЙЛДАГЧ ТАЛЫН АЛЬ АЛИНТАЙ НЬ ХАМТ НОГООТОЙ ШӨЛ ХАЛБАГДАЖ ЯВСНЫ ХУВЬД ЯГ ҮНЭНИЙГ НЬ БИЧИЖ БАЙГАА ТИЙМЭЭС ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ. БИД БОЛ ЗҮГЭЭР Л ХОНИНЫ БЭЛЧЭЭРТ БӨӨСӨӨ ТҮҮГЭЭД СУУЖ БАЙГАА ГЭДГЭЭ САНА.
Бөгспутинд украиныг эзлэн авах чадал чадвар ч байсангүй,,,,стратег тактик ч байсангүй,,,ер нь юу ч байгаагүй юм байнлээшдээ,,,,4жил тэнэгтэж балайрсаар ,,,,дахин 4 жил яг ингэж балайраад,,,орос орон сөнөж мөхөөд,,,бөгспутин амиа хорлох эсвэл алуулаад,,,,бөгспутины алдарт”””цэргийн тусгай ажилгаа””” дуусах нь тодорхой болсооннн,,,,
Дайн дэгдэх аюултай гэдгийг оросын талаас баруунд олон арван жилийн турш тасралтгүй байнга анхааруулсаар байхад үл тоон, НАТО-г дорнот рүү тэлж ,аюул үүсгэсэн,Асар хүчтэй хориг тавьж,дайн өдөөснөөр оросыг хормын хугацаанд сөгдүүлнэ гэж тооцсон нь бүтсэнгүй, Украин бараг бүрэн сүйрлээ,Иргэдийн ихэнх нь гадаадад дүрвэж, дайнд сая гаруй залуусаа алдаж, цэргийн хохирлоо нөхөх чадваргүй болж байна, Хүч чадал нь мөхөсдсөөр, Барууны дэмжлэг зогсвол Украин оршин тогтнох боломжгүй болж байна ,Украинд үйлдвэрлэл үйлчилгээ үндсэндээ зоссон, бараа ховор,үнэ тэнгэрт хадсан,цахилгаан гэрэлгүй,зовсон баахан ахмад, эмэгтэй, хүүхэд дайнд тахир дутуу болсон голдуу хүмүүс л байна,Энэ нөхөр энэ мэтийг сайн мэдэж байгаа,Үзэл бодол нэг нацистүүдээ дэмжиж байгаа нь энэ бололтой
Хуцдаг муу орк вэ,,,чи,,,украин бараг сүйрцэн юм бол,,,,оросууд яахаараа эзлээд авч чаддаггүй билээ,,,бөгспутин чинь дэлхийд 2р армитай гэж шаагаад байсан,,,, яасан,,,,
Махан овоо босгоод дайраад л байгаа дайраад л байгаа. Мөнгөний төлөө дайнд явсан ядуу буриад, тува нар дуусах болоогүй юу
Хайран ахан дүүс минь
Барууны гол зорилго бол ОХУ,БНХАУ-ыг сүйрүүлж устган дэлхийд ганцаар ноён суух явдал, Хуучин колоний системээ сэргээж бусад орныг сорж мөлжиж амьдрах явдал, Оросууд эх орноо хамгаалж тэмцэж байна,Монголын ардчилагч гэх бүлэг этгээдүүд барууны энэ түрэмгий бодлогыг дэмждэг, Орос хятадыг үзэн яддаг, Нийгэмд үнэнийг гуйвуулсан ,ихэнхдээ гүтгэлгийн чанартай мэдээлэл цацдаг
Барууны гол зорилго бол ОХУ,БНХАУ-ыг сүйрүүлж устган дэлхийд ганцаар ноён суух явдал, Хуучин колоний системээ сэргээж бусад орныг сорж мөлжиж амьдрах явдал, Оросууд эх орноо хамгаалж тэмцэж байна,Монголын ардчилагч гэх бүлэг этгээдүүд барууны энэ түрэмгий бодлогыг дэмждэг, Орос хятадыг үзэн яддаг, Нийгэмд үнэнийг гуйвуулсан ,ихэнхдээ гүтгэлгийн чанартай мэдээлэл цацдаг
Энэ эрчээрээ давшаад байвал 11 жилийн дараа Киев хүрэх байх
украйны бүх хамгаалтыг сэтлээд даваад дайраад орсон украйн хамгаалалт дөнгөж бариж байтал орос давшиж ирээд хөөгөөд тал руу гарч байна шдээ орос зав чөлөөгүй өдөр шөнөгүй унтуулахгүй ээлжийн жижүүрээр дайрч байна орсууд украйны сумск мужийн сумск хотод байлдаж байна
Гях,,,гяхх,,гяхх,,,,орос ахтай оркуудын гавлын хайрцаганд нь угаадас цэлэлзэж байдаг гэж үнэн шүү,,,яанадаа,,,,чи,,,сумск мужийн суми хотруу оросууд орсон гэдэг мэдээг хаанаас олж үзээ вээ,,,,барин тавин худлаа шаах юмаа,,,тэр мэдээллийн эх сурвалжаа бичдээ,,,,
Украйны сум дуусах дөхсөн. Энэ зун хүрэхгүй бууж өгнө эсвэл тэнэгүүд биш бол бүгд үхнэ.
Дайн хэзээ дуусах вэ гэж үү. Орос цэрэг Украинаас зайлсан тэр цагт дайн дуусна
OILGOMTOI
Анх 2014 онд Путин Крымийг Орост эргүүлж авсан юм ! Үүнд укрианууд их хорссон ! Тэгээд хорслоо зүүн мужууд буюу Донёцк Луганскд амьдарч байгаа нутгийн оросуудад гаргаж нийтдээ 25 мянган орос хүнийг алсан байдаг юм ! Үүнд алдар цуутай алдар нэртэй бандёруудын олон отрядууд идэвхтэй оролцсон байдаг юм ! Одоо тэр бандёруудаас хүн амьд үлдээгүй бүгдийг нь орос цэргүүд устгасан ! Алаад хавчаад эхлэхээр нь Донёцкийнхэн Москвагаас тусламж гуйсан боловч Путин тоогоогүй юм ! 22 оны 3 сард цэргээ оруулсан чинь оройтсон байжээ ! Мёркёль гэдэг чуганцтай Минскийн хэлэлцээр гэж аальгүйтэж байсны гай юм ! Одоо энэ дайн мөд дуусахгүй бөгөөд Путин Зёлинский гэдэг хоёр тууштай хүний нэг нь үхэж байж түр зогсох дайн юм ! Укрианы армийн опёративын хэлтсийн дарга хошууч Батсайханы ээлжит мэдээнд шинэ юм алга ! хуучнаа л давтсан бөйна !
Гях,,гяхх,,,гяхх,,,тахар ч бас л сайхан бурнашдээ,,,
Бадарч тахар гэж ямар ч боловсролгүй шал мангар юм ОРКуудын оргилд гараад л орилж өгөх юмаа ! Энэ нь бол үнэндээ хуурамч хаяг л доо ! Жеенк, Даанх хавийн л юм бгаа доо !
Тэнэгтээрэй новшоо. Донбассын дайныг Оросууд өдөөсөн шүү
адгийн сэг батсайхан элий балайгаа нууж яв дайн удахгүй дуусна энэ тэнэг нуугдах хэрэгтэй
Бөгспутин чинь хэзээ дуусгана гэж чамд хэлээв,,,3 хоногын дараа гэж шаажийнуу,,,,,дебыль ээ,,,,гях,,,гяхх,,гяхх,,,,
Юу үнэн гэвэл ояачуудын шүтээн оросын улаан арми 21-р зуунд илжиг, хужаа мото, т55 танк, 1950 оны артилeр ашиглаж элсүүлэх цэрэг дутагдаж эрүүгийн ялтан , гадаад цагаач гээд хүн дүрстэй хэн ч байсан элсүүлээд дайрч бга. Нөгөө гайхуулаад байдаг зэвсэг ньбайдаггүй зэвсгийн экспортоо 80% алдсан. Агаарын хамгаалалт ажилдаггүй украйн дурын газраа повтолж, нисэх хүчин нь агаарт ноёлж чадаагүй асар их хохиролтой. Хар тэнгист арчуулсан байдалтай нуух аргагүй, оросууд сошиалд гасалж бн.
Оросууд нь өөрсдөө “”””сөнөлөө мөхлөө болохоон байлаа””” гэж дуу тавин гаслаад байхад,,,,,орос ахтай монгол оркууд л””””орос агаа ялж байгаа”””хэмээн өөдрөг балайрах нь инээдтэй,,,,бүр хошного трампийг шүтэн бишрээд магтан дуулаад“””орос агаад туслаж байгаа,,, сайн америк агаа””””хэмээн солиорцгоох нь гүн эмэгнэлтэй,,,
Энэ барилгын цэргийн хошууч байсан байх оо.
СС ээ,,,чи өөрөө яг ямар мэргэжилтэй юу хийж амь зуудаг вэ,,,
Баярлалаа хошуучаа. 1 санал байна. Комментоо хаачихвал яасан юм бэ. Энэ доор байж ядаад байгаа орос троллуудыг шээсийг нь гоожтол бичээд, комментоо хаачихвал шууд боогоод үхчихнэ дээ.
баабар яагаад хаадгийн учрыг хэлэх үү,илт худлаа шааж чам мэтийн зомбинуудын тархийг хүчэрхийлэх гэж тэр,хошуувч яагаад хаахгүй байгаа нь монголын төлөө жинхэнэ монголчууд нь хэдэн хувь,оросыг ялагдуулж хужааад дагаар орох нь хэд вэ гэдгийг тандах зорилготой том операци,энэ 2ын цаад эзэд нь нэг болохыг чам мэтийн золбин яаж ойлгох билээ дээ,харин дайн бол украйн газрын зургаас арчигдаж,оросын ялалтаар дуусах нь нэгэнт тодорхой болсон учир анусын толгойлсон барууыхан яах учраа олохгүй сандарцгааж бна,иймдээ ч гал зогсоох хэлэлцээр хийх далимаар амсхийж украйныг дахин зэвсэглэхээр чармайж бна,мэдээж ЗХУын үед үйлдвэрлэгдсэн асар их зэвсгийг байсаар байхад шинэ үйлдвэрлэсэн зэвсгээр байлдах ямар ч шаардлага байхгүй тэдгээрийг л ашиглаж буй асуудал,харин орешник,кинжал,циркон зэрэг пуужингуудаа үйлдвэрлэсээр дайны байдалд туршсаар бна,зөвхөн оросууд биш барууныхан хүртэл зэвсгээ туршсаар бна,сайжруулж бна ийм л процесс явагдаж бгаа нь хэнд ч тодорхой л бнашдээ.
Армата танк нь хаана байгаа юм бэ,,,
Анх удаа монголын цэргийн хүн (бэлтгэл хошууч гэдгг ойлгохгүй) ийм нийтлэл бичсэнд баярлалаа! Жижиг улс, тэр тусмаа генетик-соёлын хувьд хамт бсн улсыг харгислан эзлэх гсн дайн хж бгаа оросын түрэмгийлэгчдийг магтаж бдг монгол хүн бол урвагч, хөлсний нохой гэж тооцох ёстой. Энэ дор коммент бичсэн Бадарч тахар жишээ нь харанхуй бөгөөд ороZын боол, тавиул тролл, босоо хөхдөг лалрын 1 бна, түй.
Тэтгэвэртээ гарсан гэсэн үг
Ха ха
Ээлжит тархи угаалт
Эргүү зөнгөр новш өвгөн
СЛАВА РОССИИ. СЛАВА ПУТИНУ. СМЕРТЬ УКРАИНУ. СМЕРТЬ ЗЕЛЕНСКОМУ. УРА, УРА, УРА.
СЛАВА РОССИЙ В СОСТАВЕ КИТАЯ,,,, ПУТИН ИШАК СИЗИНПИНА,,,, УРА,,,,УРА,,,,УРА,,,,,
SLAVA UKRAINE SLAVA GERIYM
Гадаадад цэргмйн сургууль дүүрэгсэн хошууч манай тэргүүлэх цэргийн мэрэгжилтэнгүүдийг хол хаяжээ гэвч УКР бас сульдан доройтож байгааг маргах хэрэггүй
Ene UHDEGGUIEE. UHSEN L GEJ SONSSON YM. MUU AMITNIIG UHEL CH TOOHGUIM DAA. HUNII SAIN NI UHEED, Ene met UHDLUUD BGAAD BNA
Чи ч гэсэн муу амьтан юм байншдээ,,,,амьд хэвтээд байдаг,,,үхдэггүйээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,аль эсвэл,,,чи “”сайн хүн”””юм бол,,, маргааш өглөө гэхэд,,,тэр чигээрээ хэвтээд хөшөөд хөхрөөд харалцан байх юм болвуу,,,,
Өмхий Баабар, Дашдоржийн Баярхүү хоёрыг бодвол тууштай байгаа Дүгэржавын Номиндарь, Адъяагийн Батсайхан хошууч нараар бахархаж байна. Эрлийз хурлийзууд туушгүй байдаг юм байна.
Путлерчуудын ачаар дэлхийн 2р оросын арми хятад гольфын машинаар сум хоол хүнс ус зөөж онигоо болж байна Мэдэхгүй хүмүүст хэлэхэд гольф машин нь гольфын тамирчдад зориулсан бичил машин
GOI
Орос украйныг эзэлвэл монгол руу дайрсан ч монголыг япончууд хамгаалж чадахгүй. Монголд өлсгөлөн нүүрлэнэ. Америк, европынхон оросын газрын баялагт шунаж украйныг бамбай болгосон. Дайн ихэвчлэн ашиг сонирхолын үүднээс гарсан байдаг. Чингис хаан хүннүгийн атилла дэлхийн талыг энхтайвны зорилгоор эзэлсэн. Муу хүмүүсийг устгасан. Муу тал нь эзэлсэн
Орос чөлөөлсөн орнуудаа эзэлсээр ирсэн түүхтэй. Одоо ч давтагдаж байна
Batsaihan guai ta odoo bolij vz...Hugiin yum bichih yum...Tsergiin hvn geed l bichdeg baij yamarch analiz bhgui .neg taliig barimtaldag yavuurgui..Ukrain yalagdaad ezlegdeed e ireheer l tag alga bolno..Novsh ..
70-аад онд тааруухан сурлагатай гаруудыг Зху-д цэргийн училише-д сургасан болж, нөгөөдүүл нь хэл амтай төгссөн болж ирж нэг ангид арай ахлагчаар дээгүүр бага дэслгч цолтой орон тоо баглөж бтал Орос цэрг гарч,милитр психоз устаж Мнглын арми ч тарж, сүржин нэр цолтой олон хоолны сав ажилгүй болж блээ. Чадваргүй Эрлгдорж Львовын цэргийн бчилише-бага сургуль дүүргсн ухаантай сурвлгчаар сонинд ажилд арай гэж орж бжээ. Мнголыг тоож довтлох хэн ч үгүй явж ирсн бхад Украины хулхи училише-н төгссөн сүржн даржин гарууд бүлт222 рээд ч хол явхгүй юм дааа
Эмээ уу,,,,дебыль ээ,,,
уукрайны - зах нутуг украйнец --захчин фашист нацист үзэл ийн глд төв нь ЛЬБОВ льбовөөс хамаг муу юм үүсдэг украйн ЗХУ-ын хамгийн гол улс болж үе үеийн украйн гаралтай төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга СССР-ИЙГ дээд зөвлөлийн дарга ленин сталин ыөйлаа СТАЛИНЫ дараа төр барьсан хрущев ЗХУКнамын их хурлаар сталины гавъяа зүтгэлийг шззмжилж тахин шүтүүлсэн гэдгээр нэрийг нь муутгаж орёын крымийг ЗХУ дотроо украйнд өгч украйнд сталины нэртэй гудамжууд хрущевийн нэртэй болж ким ир сен цэдэнбал мао цзедун фидель кастро хошимин чаушеский янаш кадар эрик хонеъер н м социмлист орн упирпагчдын нэрийг гутааж өрсөлдөгч нарыг нь өөгшүүлж босгосон ЯВСААР байгаад украйн удирдагч нар горбачёв ельцин гэсэн урвагчид зөвлөлтийн бүгд найрамдах улсууд социалист орнуудаас асуухгүйгээр бүх нийтийн тушаал тогтоол хэлэлцүүлж гаргах гүйгээр хоёр гурван урвагчид нууцаар ЗХУ-ыг задалсан билээ
Цэргийн мэргэжлийн хүний үг, дүгнэлт байна.
3 жил байлдаад эзэлж чадахгүй өмхий оросууд үхвэл таарна.
энд тэндээс хуулсан юмаа л бичиж архины мөнгөө олдог юмаадах
энд тэндээс хуулсан юмаа өгч архины мөнгөө олдог гар юм шиг бгаа юм хөөрхий
энэ гайг орон бүхэн амсч одоо америк ёвропоор дуусч байх шиг байна орос орон унасангүй харин ч улам нэгдэн нягтарч цэрэг эдийн засгийн хүчирхэг орон болохоо харуулав ГЭТЭЛ хөрөнгөтөн америк англт ёвроп тарифийн дайнд сарын дотор л шаварт сууж байна шүү дээ ялагдашгүй орос эх орон ялагдашгүй орос орос ард түмэн гэж байна даа