
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл сүүлийн үед улс төрийн хүрээнийхний анхааралд байна. Тэрээр өнөөдөр Монголын төрийн өндөр эрх мэдэлд байгаа хоёр субьектыг зэрэг “зодоод” удлаа. Эхнийх нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байдаг. Б.Энхбаяр түүнийг УИХ-ын хуралдаанууд дээр, цахим сүлжээнд, хэвлэлд гээд ярих боломжтой “суваг”-уудаар чөлөөтэй шүүмжилдэг.
Жишээ нь, УИХ дээр “…Парламент бол дээрээ ямар нэгэн даргатай бус Монголын ард түмэн гэсэн ганцхан даргатай, олон ургальч үзэлтэй, ардчилсан тогтолцооны баталгаа болсон бүтэц. УИХ-ын дарга маань их олон ажлын хэсэг байгуулсан. Одоо бараг 60 хүрсэн байх. Энэ нь Байнгын хороодыг хүчгүй сул болгож байна.
Урьд нь ажлын хэсэгт оруулах асуудлаар тухайн гишүүнээс нь асууж шийддэг байсан юм. Гэтэл надтай огт ярилцахгүйгээр намайг долоон ажлын хэсэгт оруулсан байна лээ. Бас би хоёр ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Тухайлбал, Тендерийн хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Би энэ хуулийг эсэргүүцсэн болохоос ажлын хэсгийг нь ахалъя гэж ерөөсөө хэлээгүй. УИХ бол даргын тушаал шийдвэрээр ажилладаг байгууллага биш. Юун дээр ажиллах, ажиллахгүйг ч дарга заах ёсгүй. Ингэж ажлын хэсэгт оруулж байгаа хэрнээ найман жилийн турш судалгааг нь хийсэн төрийн өмч, компанийн засаглэлын асуудлаарх ажлын хэсэгт оруулахгүй юм. Асуудалд үзэмжээр хандаад байгаа юм уу” хэмээн ярьж, цахим сүлжээнд “…Нүүрсний хулгайг илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг гурван сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох Засгийн газрын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар, Засгийн газар хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй” гэж бичдэг. Энэ мэтээр “…ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан”, “…УИХ-ын дарга Д.Амарбаясгалан” гэж байгаад олон зүйлийг ярьсан байдаг. Дараагийнх нь Засгийн газар болсон байна.
Тэрээр цахим сүлжээнд “…Засгийн газрын томилсон албан тушаалтнуудыг харахад дийлэнх нь хамтарсан гэх халхавчаар “Женко” Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг гол албан тушаалд тавьсан байна.
Үндэстэн дамнасан мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй асуудал нь өдөр бүр ил болж буй бөгөөд өөрийг нь дагасан бараг бүх хүн нь гэмт хэрэгт холбогдож өөрөө дандаа хуулийн хариуцлагаас зугтдаг энэ этгээдийн гар хөлүүдийг МАНай намын олонхийн Засгийн газар өөгшүүлж буйг гайхаж байна. “Женкогийн Засгийн газар” нэгэнт болсон байна. Зэвүү хүрч байна.
Улс орныг 15 давхраас удирдаж буй гэх яриа худлаа биш болж таарч байна. Нэн даруй энэ танхайрлаа зогсоохыг шаардаж байна” гэжээ. Ер нь бол, УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг ийм байдлаар Б.Энхбаяраас л гарч байна.
Дашрамд, Б.Энхбаярын улс төрийн түүх нь 2011 оноос эхэлдэг. Тэр жил МАН-ын дарга Сү.Батболдын зөвлөх болоод 2013 оныг хүртэл ажилласан. 2014- 2016 онд МАН-ыг цөөнх байхад УИХ дахь бүлгийнх нь зөвлөх байсан. 2016 онд МАН ялсны дараа ХЗДХ-ийн дэд сайд болсон. 2018 оныг хүртэл дэд сайд байсан. Ингээд 2020 онд УИХ-ын гишүүн болж байв.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл32
Нэг л муйхар харагдаад байгаа шүү. Ухаан гаргаж уран гоё нүүдэл хийж сураагүй өдий хүрсэн улс төрчийг хүлээх хэрэггүй.
Монгол улсын дотоод хэрэгт эрээ цээрээгүй хутгалдан оролцдог гадаадын төсөл хөтөлбөрүүдийг зогсоох хэрэгтэй.
Сү нохой өөрийгөө хамгаалахын тулд Энхбаярыг шудрагын дүрд тоглуулдгийм бна л даа
Энхбаяр зөв л шүүмжилсэн байна Францын кампаниас авилра авсан хүнийг МАН ыидарга нар дэмжсэн байна Энхбаяр намаа л бодсон байна Хууль бус ийм хийгээд байвал МАН ы засаг яих хурал унана шүү дээ
Голыг нь олоод хэлээд л байгаа юм биш үү. Авах гээхийн ухаанаар л хандах цаг болжээ. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй л байлтай.
Монголчуудыг хагаралдуулж байдаг хүмүүс бий. Зорилго нь ч тодорхой. Гарал үүсэл нь ч тодорхой.
гоншигноод удаж байгаа нөхөр.улс төрийн зориг байхгүй . зүгээр л мэдээлэл тараагч
Б.Энхбаяр зөв хэлжээ.Ер нь зөв талын хүн.Буруу талынхан л эртхэн дарж авах гээд байгаа бололтой.
Б.Энхбаярыг хөөргөх хэрэггүй. Тийм ч шударга хүн биш шүү дээ.Засгийн газрын сайд болгоогүй гээд өсөрхөж явдаг албан тушаалын шуналтан.
Боловсролын зээлийн сангаас өчнөөн олон мянган доллар авчаад одоо хүртэл төлөөгүй.
Cv.BATBOLDIIN BUUNII NOHOI, EZDIINEE ZAAVRAAR YARIDAG, NYMDORJ BUUNII NOHOI BOLOHIIG NI MEDEED, HUULI ZUIN YAMNII DED SAIDAAS NI OGTSRUULJ BSAN. Terend UHTLEE US SANAJ YAVDAG, UL BUTEH ETGEED, HAR TSARAITAIGAA ADILHAN UUDGUI HULGAICH.
Оюука өнхрөөд өгвөл дараачийн ёрөнхий сайд болох ёстой хүн нь Энхбаяр юм ! Бусдаасаа арай илүү ранктай хүн юм !
энэ бас ярьж байгаагынхаа эсрэг хулгайч даа
Овоо гайгүй Оюунэрдэнэдээ хань түшиг болоод явчихаар овоо зөв дуугардаг залуу гж харж дэмждэг бсан чинь MCS-ийн тэжээвэр чинь бас нэг овоолсон баас байж шүү. Ер нь ч поп талдаа л даа угаасаа. За тэгээд замын эртэд хэн бэ гэдгээ таниулаад явж байгаа нөхдийг тэр чигт нь өөрөөсөө явуулах л хэрэгтэй дээ, Ерөнхий сайд маань.
Сү.Батболдын үгээр л дэ..
Ман. намын гишүүдээс ИХ хурлын гишүүн Б.Энхбаяр, /газар газар шимын/ Лхагважав 2 намаа шударга ,зөв талхас нь шүүмжилдэг, энэ бол ард түмний ирээдүй төлөө зөв шүүмжлэл гэж дүгнэдэг..Амжилт
Ман. намын гишүүдээс ИХ хурлын гишүүн Б.Энхбаяр, /газар газар шимын/ Лхагважав 2 намаа шударга ,зөв талхас нь шүүмжилдэг, энэ бол ард түмний ирээдүй төлөө зөв шүүмжлэл гэж дүгнэдэг..Амжилт
Энхбаяр нэг л өдөр энэ улс орныг удирдана алсыг зорьж яваа зөв хүмүүсээр багаа бүрдүүлээд бх хэрэгтэй гэхдээ зөв шударга хүн олход их хэцүү бн вирустсэн бг гэхдээ ийм хүн байгаад баярлах юм
САЙД болгоогүй гээд үхчих гээл хор найруулаад яваа туучий… Ц.Нямдорж дүгнэсэн шт энэ туучийг… олиггүй эр гэж..!!!!
Үхсэн элэнцгийн зориг бэ ?… НАМаа хагалан бутаргаал шүлсээ үсчүүлсэн ёозгүй гөлөг
Сү. Батболд уяаг нь уртгасгаж угаадсыг нь ахиухан өгч л дэ.. муу гөлөгт
Б.Очир гэж бязда хүн сумлахдаа гаргуун хулгайч юм.. нөгөө сумт нь бүр оодорно.. зүрх зоригтой хүн болж..
Б.Энхбаяр нь Сү.Батболдын зөвлөх хийж байсан гэхээр их л сэжигтэй этгээд байх нээ.
Боловсролгүй худалч ерөнхий сайд улс орны эдийн засгийн бүрэн унагаж байгааг бид харж байна. дээр нь Нямбаатар тэр хоёр маш их заль мэхтэй, дарангуйлагч, эднийг удирдаж буй хүн нь херо Баатар, Баттулга шүү дээ. ЗГ огцрох ёстой. МАН-д Б.Энхбаяр, Учрал нар шиг залуус хэрэгтэй.
Энхбаярыг улс даяараа дэижииe
Загас толгойноосоо өтдөг
Сүгийн тавиул байсан юм бн шүү дээ Даанч Сү Батболдын талаар юм ярихгүй тойрод байдаг юм сүгийн парагц хөдөлж бн даа
Б. Энхбаяр монголын ирээдүйн ёрөнхий сайд мөн.
Энхбаяр шиг шударга хэлж байгаа хүн алга даа
Энхбаярын шударга хурц хэлж баыгаа нь таалагдаж байгаа. Ийм хүн эд нарт жавтий төвьж чадна
Энхбаяр гишүүн зөв хүн, гишүүний болон иргэний үүргээ сайн гүйцэтгэдэг. Амарбаяс мэтийн хумсаа нуусан жижиг этгээдүүдийн үнэнийг хэлсэн юм билээ. Зодуулж л баййг.
Энэ хүнийг л Монгол Улсын ерөнхий сайд болгомоор бна. Тэгвэл ч их юм шийдэгдэнэ. Энэ Улс орон нэг цэгцрэх байх даа.