
Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь буцаахаар төлөвлөж байна. Энэ тухай Вашингтон Пост сонинд хуучин ажиллаж байсан болон одоо ажиллаж буй албан тушаалтнуудын ярьснаас эш татан бичжээ. Энэ төлөвлөгөө хэрэгжвээс АНУ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй албадан гаргах ажиллагаа болох юм. Өмнө нь 2009-2017 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обамагийн үед нэг жилийн дотор 400 мянга гаруй хууль бус цагаачдыг гаргаж байжээ.
Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, санхүүжилт ба хүн хүч дутагдалтай байгаагаас шалтгаалан Трампын төлөвлөгөө биелэхгүй байх магадлалтай. Мөн цагаачдын ихэнх нь шүүхэд хандах учраас асуудлыг шийдэхэд багагүй хугацаа орж сунжирна гэж Вашингтон Пост сонинд бичжээ.
Эх сурвалжуудын ярьснаар, Цагаан ордны улс төрийн хэлтсийн дэд дарга Стивен Миллер Дотоодын аюулгүй байдлын яам болон холбооны бусад агентлагийн албан тушаалтнуудтай хамтран албадан гаргах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ. Одоогийн байдлаар 1,4 сая хууль бус цагаачийг албадан гаргахаар эцэслэн шийдвэрлэсэн боловч тэднийг хүлээн авахаас улс орнууд татгалзсаар байгаа учраас цагаачид АНУ-д байсаар байна. Иймээс тухайн улсын иргэний харьяалалгүй цагаачдыг өөр бусад улсад хүлээлгэн өгөх асуудлаар Америкийн тал 30 улстай хэлэлцээ хийж байгаа ажээ. Саяхнаас Трампын засаг захиргаа албадан гаргасан хүмүүсийн тоог сар бүр нийтэлдэг байснаа зогсоосон байна. Гэхдээ Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр, он гарснаас хойш АНУ-аас 117 мянган хүнийг албадан гаргажээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл5
Алуурчин Путин хүүхдийн цэцэрлэг, орон сууц, эмнэлэг устгах ажлаа амжилттай хийсээр байна . Дэлхийн улс болгон энэ талаар бичиж байна.
Өөр чадах юм байхгүй. Удахгүй ороz хүүхэд үхэхэд хэн ч тоохгүй болчихлоо доо.
Харин тхх дэлхийн улс орнууд палестинд хүүхдүүд мянга мянгаараа үхэж байна гэж хэвлэл мэдээлэлд нь бичиж байна харин манай нөүварчууд энэ тухай дуу хоолойгоо гаргадаггүй дабль стандарт байдаггүй хоёр нүүртэнгүүд
Европт африк исламын дархлагдсан цагаачид байна.
ёвроп цагаачдааа гаргаачээ цагаан аристнуудын амьдрал хэцүүдлээ