sonin.mn

Орос улс хуурай замын роботуудын арми байгуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов мэдэгдэв.

Тэрбээр “Ирээдүйд хуурай замын роботуудын үүрэг улам нэмэгдэх болно. Ирэх жилүүдэд бид хамтарсан төлөвлөгөөний хүрээнд байлдааны даалгавар гүйцэтгэх агаар, далай, хуурай замын жолоочгүй системийг нэг сүлжээнд нэгтгэх талаар төлөвлөж байна" гэсэн байна.


ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын хэлснээр энэ онд тус улс хуурай замын роботын системийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж.


Тэрбээр Оросын зэвсэгт хүчний бүлэг бүр өөрийн гэсэн хуурай замын роботын үйлдвэрлэлийг бий болгосон бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүд нь "хамгийн өндөр үр ашигтайгаараа ялгардаг" гэж онцлон тэмдэглэсэн байна.


Эх сурвалж: unian.net


Ж.Бат