sonin.mn

4-р сарын 9-ний орой Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч В.Зеленский мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр, Украины "техникийн баг" АНУ-ын нийслэл Вашингтонд очиж ашигт малтмалын гэрээний асуудлаар Америкийн талтай зөвшилцөл өрнүүлнэ гэж мэдэгджээ. 


В.Зеленский хэлэхдээ, АНУ-тай хийх эхний удаагийн зөвшилцөл техникийн чиглэлээр явагдах бөгөөд тохиролцоонд хүрэх үндэслэлийг авч хэлэлцэхэд Украин бэлэн байна гэсэн аж. Украины багийг Эдийн засгийн дэд сайд Тарас Качка удирдах магадлал өндөр байна гэж тэрбээр мөн хэлсэн байна.



Г.Бямба