Хишгээгийн Нямбаатар Нийслэлийн Засаг даргын албан тушаалаас огцормогцоо дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын хамгийн баян тансаг газруудаар зугаалж, улмаар Канад улсад амьдарч буй билээ. Ингэхдээ тэрээр үе үе элдэв галзуу солиотой маягийн пост бичин, улс төрждөг. Саяхан мөн л нийгмийн сүлжээнд бичлэг оруулахдаа: "Өнөөдөр зогсоогоогүй байсан бол Туулын хурдны зам 11 дүгээр сарын 1 гэхэд нийт хийж гүйцэтгэвэл зохих ажлынхаа 50 хувийг хийчих байсан.
Энэхүү 500 тэрбум төгрөгийг Хятадын компанид өгөхдөө олон улсын FIDIC гэрээний загвараар, үнийн эрсдэлийг гүйцэтгэгч хариуцахаар тохиролцож, олон улсын банк, санхүүгийн байгууллагын баталгааг авч байж олгосон. Баталгаа нь одоо ч хүчинтэй байгаа бөгөөд мөнгө нь дансандаа барилттай байгаа.
Өнөөдөр гүйцэтгэгч компанийн дансанд 350 тэрбум төгрөг бэлнээрээ байгаа бөгөөд үүнийг Авилгатай тэмцэх газраас (АТГ) сэтгүүлчид очиж тодруулах боломжтой.
Үлдсэн 150 тэрбум төгрөг нь цемент, арматур, бетон, автомашин, техник тоног төхөөрөмж зэрэг материалууд болон бэлтгэгдээд мөн АТГ-т битүүмжлэгдсэн байгаа.
Дэлхий дээр аль ч улс оронд АТГ нь олон улсын нээлттэй тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоодог, тасалдуулдаг зүйл огт байдаггүй. Энэ жишиг одоо манайд л явж байна." гэсэн юм.
Гэтэл Х.Нямбаатарын энэ урт тайлбарыг анзаараад уншихад нэг зүйл эрхгүй анхаарал татна. Тэр Туул голын тухай бараг ярьсангүй.
Туулын сав газар, голын татам, Улаанбаатарын ундны усны эх үүсвэр, байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэнгүй. Харин Хятадын гүйцэтгэгч компанийн дансанд хэдэн төгрөг үлдсэн, хэд нь бараа материал болсон, АТГ юуг нь битүүмжилсэн, ажил зогссоноор гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хэрхэн тасалдсан тухай тун дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Туулын хурдны замын төсөл зүгээр нэг зам барилгын маргаан байгаагүй. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2026 оны дөрөвдүгээр сард төслийн үйл ажиллагааг байгаль орчны хууль тогтоомжид нийцүүлтэл түр зогсоож байв. Улмаар төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-д өмнө гарсан зөрчлийг арилгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, тайрсан бургасанд нөхөн төлбөр ногдуулах шаардлага тавьсан байдаг.
Өөрөөр хэлбэл, асуудал зөвхөн улс төрийн тэмцэл ч биш, Х.Нямбаатарын хэлээд байгаа шиг нэг аж ахуйн нэгжийн ажлыг АТГ дур мэдэн тасалдуулсан тухай асуудал ч биш. Төрийн эрх бүхий байгууллагаас байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой зөрчил байгааг албан ёсоор хөндөж байсан юм.
Х.Нямбаатар яагаад энэ талаар дуугарсангүй вэ?
Яагаад Туул голын экосистемд ямар нөлөө үзүүлэх байсан, усны чанар, хөрс, ургамал, голын татамд ямар эрсдэл үүсэх байсан талаар ярьсангүй вэ?
Яагаад байгаль орчны зөрчил гарсан бол хэн хариуцлага хүлээх ёстой талаар асуусангүй вэ?
Харин эсрэгээрээ Хятадын компанийн 350 тэрбум төгрөг дансандаа байгаа, 150 тэрбум төгрөг нь цемент, арматур, бетон, автомашин, техник тоног төхөөрөмж болсон гэдгийг нэг бүрчлэн тайлбарлаж сууна.
Тэр бүү хэл “дэлхий дээр аль ч улс оронд АТГ нь олон улсын нээлттэй тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоодоггүй” хэмээн гүйцэтгэгч компанийн байр суурийг өмгөөлсөн агуулгатай тайлбар хийжээ.
Гэтэл төрийн үүрэг юу вэ?
Гадаадын компанийн бизнесийн тасралтгүй ажиллагааг ямар ч үнээр хамаагүй хамгаалах уу, эсвэл Монгол Улсын хууль, нийтийн эрх ашиг, байгаль орчноо хамгаалах уу?
Туул гол бол Улаанбаатарын хувьд жирийн нэг гол биш. Нийслэлийн ус хангамж, экологийн тогтолцоотой шууд холбоотой стратегийн ач холбогдолтой сав газар. Тиймээс Туулын татам дагуу ийм хэмжээний дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд “ажил хэдэн хувьтай явах байсан бэ” гэдгээс илүүтэй “байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ” гэдэг асуулт нэгдүгээрт тавигдах учиртай.
Төслийн өөрийнх нь 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хүртэл Туул голын усны булингар, эрдэсжилт, нефтийн бүтээгдэхүүн, хүнд металлын агууламжийг тогтмол хянах шаардлагатай гэж тусгасан байдаг. Энэ нь уг бүтээн байгуулалтад байгаль орчны хяналт зайлшгүй шаардлагатайг төслийн баримт бичиг өөрөө харуулж буй хэрэг.
Х.Нямбаатар харин өнөөдөр 500 тэрбум төгрөгийн хувь заяаг маш сайн мэдэж байна. 350 тэрбум нь хаана байгааг мэдэж байна. Үлдсэн 150 тэрбум нь ямар бараа материал болсныг ч мэдэж байна. Хятадын компанийн данс, банкны баталгаа, FIDIC гэрээг хүртэл тайлбарлаж байна.
Харин Туул голд юу тохиолдох байсныг ярьсангүй.
Энэ л хамгийн хачирхалтай.Ийм л нийслэл Улаанбаатар хотод хүйтэн, хоноцын сэтгэлээр хандсан, зөвхөн Хятад компаний ашиг, алдагдалд л санаа зовсон этгээд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан нь харамсалтай.
Э.Солонго
Ням - 10 сарын 11,
2026
Сэтгэгдэл23
Алдагдлыг зогсоосон хүн нь төлнө. Учрал хувиасаа төлөөрэй. Тэр чадахгүй бол СэйвТуул гэж чарласан эргүү ац та нар төлнө шүү
Санаа зовох нь зүйн хэрэг. Ажил хийсэн хүн мөнгөө авна. Цаашлаад улсын нэр хүнд. Дараачын тендерт сайн газрууд орохоо болино. Тиймээс санаа зовох ёстой. Гарсан зардалыг нь зогсоосон хүн нь төлөх нь зүйн хэрэг. Учралын кармааны сайт сонин мн бас төлнө!!
Манай хятадуудын хийж байгаа бүхнийг нурааж байгаа муу гөлөг учрал хулмасын нохой байхоо
Зам тавьсанаар ус бохирдоно гэж юу билээ?. Голын сав гзар элдэв ажил хийх үед байгал хамгаалах байгууллага, хяналт тавьж, зөрчил гаргахгүй байх үүрэгтэй биздээ. Гол учир нь Туулын газрыг санаархагчид болон эзэмшигчид элдвээр зүтгүүлсээр байгаад эрин зууны чухал байгууламжийн ажлыг зогсоосон шүү дээ. Нойр, хоолоо мартаад зүтгэж байсан Нямбаатарт харамсалтай байх нь аргагүй.
Нчмбаатар хчтад кампаний лобби болжээ Энэ кампанийг хууль зөрчиж тендюрт ялуулсаныг нотолёихсон ш дээ Аудитын дүгнэлт ч гарсан АТГ ч ажлаа хийж л байх шиг Гэтэл монголын төрийн баыгууллагуудыг үгүйсгэж бүхнийг зоосны нүхээр хардаг хүн МАН ы хотын намын хорооны дарга баысан түүний хууль бус үйл ажиллагааг ес байсан хүн жагсаалтын зарим гишүүн өмгөөож байгааг харахад энэ нам хүхний нөөцийн бодлогодоо дүгнэлт хийх хэрэгиэйг харуулж байна
Зөв бичиж чадахгүйн мөртөө юу гэж манай хятадуулыг муулаад байгаан бэ муу хулмасаа
Туул голд 10 аад гүүр байна. бүгд л баганатай...нэмээд төмөр замын гүүр барьж байна. Энэ тэнэглэлээ зогсоо троллуудаа?
Мөнгө төлбөр бол бодит юм. Монгол төлөх нь ойлгомжтой. Даан ч зогсоосон Хүрэлсүх буриадуудтайгаа төлөхгүй нь бас ойлгомжтой.
hohirol aldagdliig hyatad company bish mongoliin irged uurne. teneg yum bichihee boli. zam zogsooloo ahiuhan barij bj tugjrel arilna. ternees yamar neg hudal id shid avrah yum shig ulger bitgii yaritsgaa. 100 litr usiig 50 litriin savand hiih geed zutgeed bgaatai adil . engiin shiidluudee olj harj yarih heregtei, ternees hudal onol hunii tolgoi erguulsen ulgereer tugjrel arilahgui. mongolchuud avtomashinguigeer ajil amidralaa amjuulah bolomjgui. oilgohgui bol tom gazar nutagtai busad ornoos huulj bolno
Учрал гэж манай хятадуудын мууг үзсэн муу гөлөг хэр удаан тэсэхийг чинь харна аа. Нямбаатарын мега төслүүдийг бүгдийг нь сүйрүүлсэн. Хятад ах нар маань л энэ бүхнийг босгоно биз дээ. Өөр яаах байсан юм.
Яс үндсээрээ Монголчуудад юм л бол гайхуулдаг Бурятууд социализмын үеэс Халх баг зүүгээд Хужаа Хасаг Хүн биш гэж харааж турхиран Монголыг ганцаардуулан Оросынхоо колони байлгадаг. Манай Хятад ч гэх шиг. Хүүхэд юм уу оюуны хомсдолтой юм уу.
Гуцоо. Буриадуудыг дорд үздэг хулмас орсын нохой юм уу хаашаа юм
МАЛНУУДААС БОЛООД МОНГОЛ ӨРӨНД ОРОХ ТӨДИЙГҮЙ 500 ТЭРБУМАА ТАВИАД ТУУХ НЬ ДЭЭ ТУУЛБН ЭРЭГ ДАГУУ БАРЬСАН БАРИЛГУУД ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ ШҮҮ.
МАЛНУУДААС БОЛООД МОНГОЛ ӨРӨНД ОРОХ ТӨДИЙГҮЙ 500 ТЭРБУМАА ТАВИАД ТУУХ НЬ ДЭЭ ТУУЛБН ЭРЭГ ДАГУУ БАРЬСАН БАРИЛГУУД ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ ШҮҮ.
Монголын төр баян айлуудын эрх хүүхдүүдийн тоглоомын талбар боллоо. Гадаад улсын төрийн зүтгэлтэнүүд хал үзэж халуун чулуу долоосон, долоо шархдсан, нас намба суусан буурлууд байх юм. 1990 оны Үндсэн хууль бол монгол орныг самууруулахын тулд америкуудын зохиосон аймшигийн хууль байжээ. 1990 оны Үндсэн хуульд "Хүнийг нас, хүйс, үзэл бодол, үндэс угсаа, хэл, шашинаар ялгаварлаж болохгүй" гэсэн аймшигийн заалт бий. "хүнийг насаар ялгаварлаж болохгүй" гэсэн заалтын дагуу амных нь салиа арилаагүй, боривных нь баас арилаагүй нусгай бацаанууд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болж, "хүнийг хүйсээр ялгаварлаж болохгүй" гэсэн заалтын дагуу "үс нь урт боловч ухаан нь богино" эмс охид УИХ-ын гишүүн, сайд болж, "хүнийг үзэл бодлоор ялгаварлаж болохгүй" заалтын дагуу эмх замбраагүй олон нам байгуулагдаж, монголын ард түмнийг дотор нь хагалан бутаргаж, "хүнийг үндэс угсаа, хэл, шашинаар нь ялгаварлаж болохгүй" гэсэн заалтын дагуу монгол орон хасаг, хятадуудаар дүүрч мөхөл сүйрлийнхээ зам уруу оржээ!!!
Монгол улсад баян хун нэг ч байхгуй!!!!!!! баячууд гэж нэрлэгдсэн худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин!!!!!!!
Үгийг нь мушгиад л… Хүрэлсүхийн дээрэмчид болиочэээ
Солиотой төсөл
Лалрын янхан сайт хурдны замын ажлыг гацаахад их тус болсон доо
Baruun buskin 16 aimag to zoriulsan 6 egnee 30 km hurdnii zam Tegeed Yag heregtei yuu yuug shiideh ve?Doloon hudagt baigaag 30000 suudaltai tsebgeldehiin uzegchid ene zamaar tsaashaa haachih ve?
Нянгар ч жинхэнэ нянгардаад хаясан дах
Нянгар ч жинхэнэ нянгардаад хаясан дах
Cryptocurrency Funds Retrieval Company with No Upfront Fee - Hire DUNENECTARWEBEXPERT. Amazing, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have always gone above and beyond to help, ensuring lost/scammed Bitcoin is recovered. WHVTVPP: +1 (5,-,1,-,6,) 4,-,6,-,7,-,6,-,,7,,8,,3