Оросын тролл, бүр элсэгдсэн агент гэмээр монгол хүн сошиалд их байна. Байнга бичдэг, эсвэл бичиж байсан энэ хэдээс гадна. Olzvoi Gankhuu, Ganaa Good, Ц.Буянцогтоо, Gantulga Chuluun Hutagt, Аюуш Батсайхан, Alzakhgui Vandan, Delgermaa Beckbat, Enkh Chin, Пүрэвсүрэн Өлзийсайхан, Эрх Баялаг, Ганбат Лувсандорж, Өлзийсайхан Өлзий, Jav Saikhan, Ч.Пүрэвсүрэн... зарим нь гэнэт ухаарсан уу чимээгүй болчихож. Үнэнтэй эвлэрээсэй! Тэр Путин чинь өдөөсөн дайндаа өөрийгөө дэгээдээд унагаачихсан, Орос орноо тэр чигт нь там руу илгээчихсэн байгааг гэнэт ухаарав уу, яав Та нар!
Тасралтгүй пост оруулдаг, гандан бууршгүй Ц.Буянцогтоо гэх фээсийн найзаа дахин нэг шүүмжилмээр, битүү бугласан, өөрөө тас нуусан тэр гэмт хэргээ хайцаалах гэж Орост, Путинд хайртайн дүрд тоглоод байна уу, үүний ялгааг өөрөөр чинь хэлүүлэх гэсэн юм. Л.Эрдэнэчулуун сайд аснаас ч бас асууж тодруулах, өөрөөр нь хэлүүлэх гэсэн битүү хардлага бас байна. Баримт сайтуудад ил байсаар байна.
Ц.Буянцогтоо Та бол Наран улсад суралцаад, Наран улсаас геополитикийн их онол сурч ирээд гаргаад байгаа гэж ойлгодог. Гэтэл дан онолоор занималдаагүй, Монгол-Японы бизнесийн салбарт хүч үзэж, “Суруга Монгол”, “Жапан Таун” гэх хамтарсан компанид дарга захирал хийж байгаад гэнэт халагдсан уу, эсвэл хэрэгт ороод хөөгдсөн үү, хачин хачин пост дээхнэ монгол сайтуудад явж харагдсан. Би шууд копи пэст хийе: тухайн үеийн гүйцэтгэх захирал Ц.Буянцогтоо нь хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг авалгүйгээр хэлцэл хийсэн бөгөөд өөртэй нь байгуулсан Контрактын гэрээний 6е-д заасан “Хэлцэл байгуулах хүсэлтийг хувьцаа эзэмшигчээр хэлэлцүүлж зөвшөөрөл авна” гэснийг зөрчсөн; Арга мухардсан “Суруга Монгол” ХХК-ийнхан “авилга” болгож “Монгол корпорэйшн” гэх компанид 37 га газар өгч байж барилгын тусгай зөвшөөрлөө сэргээлгэжээ. Хамгийн ноцтой нь, тухайн үед “Монгол корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Буянцогтоо ажиллаж байсан байгаа юм. Ц.Буянцогтоо бол хожим нь УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан буюу ардчилсан хувьсгалаас хойш түүнээс “салаагүй” хүн гэх мэт.
Бас болоогүй ээ. Япон захирлын үхэлд шууд биш, шууд бусаар буруутай, мөнгө цаасны залилан хийсэн, эсвэл үрсэн энэ тэр гээд бас бус мэдээ явж харагдсан. Та үүндээ тайлбар хийж албан ёсоор ил зарлана уу.
Та төрөлх дөрвөд аялгаараа Гитэд (Хятад) гэж хараагаад байдаг чинь утга авцалдаа алга. Гитэд эцэгтэй эрлийз эрхэмтэй геополитикийн подкаст хийгээд сууж байдагтаа тайлбар өгнө үү. Тэр сайд асан эрхэм чинь төрсөн эгчтэйгээ хоёулаа эхээ дагаж БНМАУ-ын Ерөнхий сайдын 1-р орлогчийнд хүү нь болж очсон, хүний амьдралд байдаг л ердийн үзэгдэл. Гэтэл Ц.Буянцогтоо Та хятад эцэгтэйг нь сануулах гэсэн мэт байн байн гитэд гитэд гэж ярих постлох чинь авцалдаа алга. Тайлбар өгнө үү?
Л.Эрдэнэчулуун сайдаас өөрөөс нь тайлбар авмаар байна. “БНСУ-ын Элчин сайдын яам газрын наймааны хохирогч уу” гэсэн гарчигтай эвгүй нийтлэл 2011 онд gogo сайтад тавигдсан. Хоёр сая доллараар худалдаж авсан, хэд хэдэн эзний гар дамжсан газар, тэр дундаа Гадаад харилцааны сайд Л.Эрдэнэчулуун эзэмшиж байсныг эх сурвалж хэлж байна ч гэх шиг. Сайд Та үүндээ тайлбар хийнэ үү? Төрийн нэрээр, тухайн үедээ Гадаад хэргийн яамны нэрээр газар зөвшөөрүүлж аваад 2 сая доллараар зарсан бол Та тэр мөнгөө ГХЯ-нд тэр дор нь бүрэн бүтэн тушаах ёстой. Та тэгсэн үү? Тэгж яривал Та тэр 2 сая доллараа хувьдаа шингээчихсэн гэж хардах эрх монгол хүн бүрт байгаа шүү. Би хардаж сүйд болох гээгүй. Та тэр гэмт үйлдлийнхээ төлөө айсандаа Путины ивээлд орох гээд, амаа олохгүй магтаад байгаа дүр зураг хааяа буудаг.
Хэрэв үнэхээр Путины, оросын тусгай албаны дарамт барьцаанд ороод аргагүйн эрхэнд тэдний талд ажиллаж байгаа бол би л лав өөрийг чинь шууд буруутгахгүй. Алдаан дээр нь тоглоод, хөөрхийг “алж” байна даа гээд өрөвдөх сэтггэл ч төрдөг. Ер нь бол өөр олон хүн, олны мэдэх, цагтаа илүү өндөр албан тушаалд байсан хүн ч Оросын тусгай байгууллагад “хувийн алдаа”-гаараа барьцаалагдан өөрийн эрхгүй “агент” гээч нь болдог нь зөвхөн манайд ч байгаа үзэгдэл, явдал биш. Өөр гадаадын олон нэртэй төртэй хүмүүс ингээд баларч байхыг мэдэх юм. Зарим нь өөрийнхөө бурууг хүлээгээд уучлалд хамрагдаж байгаа харагддаг. Тийм бол үнэнээ ард түмэндээ хэлээд, уучлал гуйвал монголчууд их өрөвч хүмүүс шүү дээ. Миний хамгийн эмзэглээд байдаг зүйл бол, зөвхөн өөрийгөө бодоод “аргагүйн эрхэнд” гадаадын гар хөл болж, учир мэдэхгүй хүмүүсийг тухираад байгаад чинь л их дургүй хүрдэг. Битгий тэднийг тухираач ээ. Эх орноо битгий хорлооч ээ. Дараа нь тэд бас нүүр хийх газаргүй болно шүү дээ. Би бээр зүгээр л тайлбар хүсч бичлээ шүү эрхэм хоёр оо!
Хүндэтгэсэн,
Монгол Улсын иргэн Т.Отгонбаяр
(Лондон зураач)
2026.09.15
Даваа - 09 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
Энэ гөлөг чинь улам давраад байна даа хэн юугаа ярих нь чам шиг гөлөг түү ч хамаагүй