sonin.mn

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой 2 иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг шүүх танилцууллаа.

Шүүхээс Ж.Сүхбаатар нарын есөн хүний хэргийг хэрэгсэхгүй, А.Ганхуяг нарын ХОЁР хүний хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.


Гэхдээ Улсын яллагч А.Ганхуягийг гэмт буруутайд тооцож, ДӨРВӨН жилээр нийтийн албан ажиллах эрхийг хасах, ДОЛООН жилээр хорих ялын санал гаргасан юм.


Мөн Ж.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг, А.Чойжилсүрэн мөн адил энэ зүйл ангийн 22.1.1 хэсэг, С.Жавхлантбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг,

шүүгдэгч С.Баярсүх, Бямбасүрэн, Б.Мөнхболд, Б.Баярмаа, Б.Дөлгөөн, О.Хонгорзул О.Сүхбаатар, Ц.Хадбаатар, О.Лувсандагва, Д.Цогбадрах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж, ял оногдуулах санал гаргасан байна.

Ингэснээр "Ногоон автобусны хэрэг"-ээр нэг ч томоохон албан тушаалтан авахааргүй болж буй юм.


С.Сарнай