sonin.mn

Энэ сарын 14-ний өдөр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Латви Улсын Гадаад хэргийн сайд Байба Браже нар утсаар ярьлаа.

Байба Браже Латви, Хятад улсууд саяхан дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг хамтран тэмдэглэснийг онцлов. Олон жилийн турш хоёр улс эрүүл, бодит хамтын ажиллагааны харилцааг хадгалж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зэрэг олон талт тавцанд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн юм. Хоёр талын харилцааг тасралтгүй хөгжүүлэхийн тулд Хятад улстай харилцаа холбоо, солилцоогоо улам бэхжүүлнэ гэдэгт найдаж буйгаа Байба Браже илэрхийлэв.


Тэрээр цааш нь хэлэхдээ, Балба болон Хятадын Төвөдийн өөртөө засах орны тохиолдсон хөрсний гулгалтын гамшигт Латвийн 33 иргэн сураггүй алга болсонтой холбогдуулан Хятадын тал мэдээллээр хангаж, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэнд талархал илэрхийллээ.


Латви улс гамшгийн дараах ажлуудыг хамтран шийдвэрлэхийн тулд Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ван И хэлэхдээ, Балбын талд гэнэт тохиолдсон мөс, чулууны нурангийн улмаар Хятадын Төвөдийн Жилун шяньд олон хүн амь үрэгдэж, сураггүй алга болсон байна. Латви улс нь сураггүй алга болсон иргэдийн тоогоор хамгийн олон Европын улс болж байна. Энэхүү гэнэтийн эмгэнэлт явдлын өмнө Латвийн тал, ялангуяа сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэнд дахин чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна. Хятад улс өөрийн болон гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр хандаж, аврах ажиллагаанд бүх хүчээр ажиллаж байна. Бид Латви болон бусад улсын сураггүй алга болсон иргэдийг үргэлжлүүлэн эрэн хайх, ослын дараах ажлыг зохих ёсоор шийдвэрлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно гэжээ. 


Г.Бямба