sonin.mn

 Азербайжаны Баку хотод 18 хоногийн дараа буюу ирэх сарын 4-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд өнөөдрийн байдлаар 74 орны 478 жүдоч мэдүүлэг өгчээ. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооноос ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнийхээ мэдүүлгийг албан ёсоор илгээсэн байна.


Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч зодоглох аж.


Ингэхдээ эрэгтэйчүүдээс 60, 66, 73 кг гэсэн гурван жинд хоёр тамирчин илгээхээр болсон бол 90 кг-ын өнжөөлөө. Эмэгтэйчүүдээс 48, 52, 57, 63 кг гэсэн дөрвөн жинд хоёр тамирчин илгээхээр шийдвэрлэсэн байна.Харин 70, -78 кг-ын жинд тамирчин барилдуулахгүй. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс 60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, Л.Сосорбарам, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, +78 кг-д Д.Номинзулыг илгээхээр шийдвэрлэжээ. Ташрамд дурдахад, Монголын жүдочид ДАШТ-ээс зургаан алт бүхий 43 медаль хүртжээ.