Бүгд Найрамдах Солонгос Улсын цагдаагийн байгууллагаас 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн БНСУ-д оршин сууж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн болохыг мэдээлсэн.
Монгол Улсын цагдаагийн байгууллага нь Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг тогтоох, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлж байна.
Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан нийт 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирсан бөгөөд үүнээс 16 нь БНСУ-аас Монгол Улсад авчирсан. Дээрх яллагдагч этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаашид Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн БНСУ-д байршлыг тогтоох, холбогдох мэдээллийг шуурхай солилцох, баривчлуулах болон Монгол Улсад шилжүүлэн авах ажиллагааг тус улсын Интерполтой хамтран тогтмол хэрэгжүүлнэ
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл3
Гэмт этгээд элбэгдоржийг яагаад баривчлахгүй хорихгүй байна.
Сайханбилэгийн байршилыг тогтоож авч ирээч. Эмчилгээ хийлгэнэ гээд явсан одоо эмчилгээ нь дууссан байлгүй дээ.
Монголын төр баян айлуудын эрх хүүхдүүдийн тоглоомын талбар боллоо. Гадаад улсын төрийн зүтгэлтэнүүд хал үзэж халуун чулуу долоосон, долоо шархдсан, нас намба суусан буурлууд байх юм. 1990 оны Үндсэн хууль бол монгол орныг самууруулахын тулд америкуудын зохиосон аймшигийн хууль байжээ. 1990 оны Үндсэн хуульд "Хүнийг нас, хүйс, үзэл бодол, үндэс угсаа, хэл, шашинаар ялгаварлаж болохгүй" гэсэн аймшигийн заалт бий. "хүнийг насаар ялгаварлаж болохгүй" гэсэн заалтын дагуу амных нь салиа арилаагүй, боривных нь баас арилаагүй нусгай бацаанууд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болж, "хүнийг хүйсээр ялгаварлаж болохгүй" гэсэн заалтын дагуу "үс нь урт боловч ухаан нь богино" эмс охид УИХ-ын гишүүн, сайд болж, "хүнийг үзэл бодлоор ялгаварлаж болохгүй" заалтын дагуу эмх замбраагүй олон нам байгуулагдаж, монголын ард түмнийг дотор нь хагалан бутаргаж, "хүнийг үндэс угсаа, хэл, шашинаар нь ялгаварлаж болохгүй" гэсэн заалтын дагуу монгол орон хасаг, хятадуудаар дүүрч мөхөл сүйрлийнхээ зам уруу оржээ!!!