sonin.mn

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Молор-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2026 оны есдүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцжээ.


Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж заасан үндэслэл тогтоогдож байх тул прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч С.Молор-Эрдэнэд 2026 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна. 


Яллагдагч С.Молор-Эрдэнийг 2026 оны есдүгээр сарын 01-ний өдрийн 02 цаг 40 минутаас баривчилсан хугацааг түүний яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцох аж.