Ерөнхий сайд асан Г.Занданшатар мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдэлд: "Монголын шигшээ баг амжилттай оролцож байгаа Дэлхийн шатрын пара олимпиад 6 дахь хоногтоо үргэлжилж, Дэлхийн шатрын олимпиад өчигдөр нээлтээ хийсэн Самарканд хотоос мэндчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөсөө хойш улс төр, улс төрчдөөс аль болох зай барьж, оюуны спортыг хөгжүүлэх, шатраар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах, хөрөнг оруулалт татах үйл хэрэгт нөхдийн хамт хүчин зүтгэж явна. Гэтэл ар хударгаар “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Хууль зүйн сайд С.Амарсайхан миний нэр төрд халдсан, ор үндэсгүй худал мэдээлэл олон нийтэд тараажээ. Үүнд үнэн юм нэг ч алга. Баримт, бодит үйл явдлаар түүний гүтгэлгийг няцаах нь зүйтэй гэж үзэж байна.
Нэгдүгээрт.
С.Амарсайхан намайг нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр мэдэгдсэн байна. Гэвч үнэн хэрэгтээ би Ерөнхий сайд байхдаа 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Нүүрстэйн амны нүүрсний уурхай, мөн Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг хувьдаа авах сэдлээр зогсоосон байж болзошгүй гэж үзэн, сэргээх боломжийг судлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч байсан. Энэ талаар тухайн өдөр Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээ нийтлэгдсэн бөгөөд өнөөдөр ч олон нийтэд нээлттэй байна.
Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27454
Ашиглагдахгүй алдагдсан ордыг буцаан авч, улсын өмчит үйлдвэр байгуулах боломжийг судлах үүрэг өгснийг хууль бус үйлдэл, эсвэл хувьдаа завших оролдлого гэж үзэх үү гэдгийг та бүхэн дэнсэлнэ биз ээ.
Хоёрдугаарт.
С.Амарсайхан одоогийн албан тушаалдаа томилогдох үеэр намайг Оюутболд гэх хүнийг Экологийн цагдаагийн газрын даргаар томилсон мэтээр ярьжээ. Гэвч бодит байдалд би гуравдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Харин Оюутболд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр томилогдсон байна. Өөрөөр хэлбэл, түүнийг сайдын албан тушаалд очих үед би аль хэдийн төрийн алба хашихаа больж, энгийн иргэн болсон байсан.
Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй.
Ийм тодорхой баримтыг ч үл харгалзан олон нийтийн өмнө худал мэдээлэл тарааж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа Хууль зүйн сайд ТА ярьсан бүх зүйлээ хууль дээр очиж баримтаар нотол. Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя. Иргэн миний адил хуулийн өмнө тэгш байж, бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахыг шаардаж байна. Харин өөрт тавигдсан асуултаас миний нэрээр бүү булт.
Гуравдугаарт.
Манай Засгийн газар 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлж, хар тамхитай дайн зарлах үүрэг өгч байсан.
Одоо байдал харин ямар байна?
Энэ талаар мөн Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд тухайн өдөр мэдээлэл нийтлэгдсэн.
Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27323
Миний байр суурь:
Би баялгийн мафитай тууштай тэмцэж ирсэн. Үүний улмаас улс төрийн хүчтэй шахалт, эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь улс төрийн шийдвэрийн үр дүнд албан тушаалаа өгсөн. Хууль зүйн сайд хүн хууль сахиулах салбартаа мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэр дуурайл үзүүлж, улс төрийн явцуу ашиг сонирхлоос салбараа хамгаалах үүрэгтэй. Ялангуяа хууль сахиулах байгууллагыг улс төрийн өрсөлдөөн, хувийн тооцоо, улс төрийн явцуу ашиг сонирхлын хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. Өнөөдөр өөрийн удирдаж буй салбар руугаа ноцож, хууль дээдлэн ажиллаж буй мянга мянган хууль сахиулагчдын итгэл зүтгэлийг үгүйсгэж буй нь дэндүү увайгүй үйлдэл юм. Намын нөхөр, журмын анд хэмээн итгэж, танхимынхаа сайдаар томилон хамтран ажиллаж байсан хүн өнөөдөр ийнхүү над руу гүжир гүтгэлэг чиглүүлж байгаад бүр ч их харамсаж байна.
Би С.Амарсайханыг хотын дарга болох үеэс нь эхлэн дэмжиж, улмаар Ерөнхий сайдын хувиар Шадар сайдаар томилж байсан нь бодит үнэн.
Гэтэл тэрээр танхимынхаа эсрэг байр суурь баримталж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, санал өгч, манай Засгийн газарт хамтран ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин үүнд өс хонзон санаж, ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байгаа нь арга мухардсан хүний үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна. Өнөөдөр үнийн өсөлт, шатахуун гээд иргэдийн амьдрал хүнд, эдийн засагт сорилт их байна.
Ийм үед төрийн бодлого хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгаа хамгаалах, авлига, хулгайтай тэмцэх, хөгжлийн асуудалд төвлөрөх ёстой болохоос албан тушаал, эрх мэдлийн маргаанд автах ёсгүй.
Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй. Нүүрсчдийн бүлэглэлийн авлига, хулгайн сүлжээ, нам дамнасан хуйвалдаан, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг хөсөрдүүлдэг увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ард иргэдтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлэх болно." гэсэн байна.
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл29
Бизнесийн салбарт олон жил болоод улс төрт орсон хүмүүсийн шунал барагдахгүй юм байна лээ
Өмхий мал чи одоо үүнийг мэдэж байгаа юм уу?
Саарал ордон дотор МАН-ын хар тамхины мафийн бүлэглэл байгаа гэдгийг Намсаманд илчиллээ.
МАН дэндүү арчаагүй, Элбэгдоржийн АН-аас дор орчихжээ. Сэругээ.
Занг Дао Шао данжаад баялгийн хулгайтай тэмцээд ямар үр бодит үр дүн гаргав? Ямар ч үр дүн байхгүй. Энэ гахайг олон таван үггүй махалж махыг нь Хятад руу экспортонд гарга. Хү Сү Жанг данжаад Цагаан Суваргыг ард түмэнд буцааж авахын тулд чөмгөө дундартал тэмцэнэ гэсэн. Тэр хаана байна?
хогийн гахай намаа хага шаалаадаа
Зан Дао Шао данжаад Саарал ордонд суугаа нохой сармагчин данжаад Хү Сюй Жантайгаа хамсран Анандбазарт олон зуун тэрбумын тендерүүдийг нууцаар бэлэглэсээр ирсэн.
Гандан данжаад Занг Дао Шао нь Ерөнхий сайдаар ажиллахдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох үедээ зөвлөх Ц.Анандбазарын эзэмшлийн Сод Монгол ХК-д 322 тэрбум төгрөгийн шатахууны тендер олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон бөгөөд үүнийг шалгах гэхээр Хү Сюй Жанг данжаад мангасдан болиулсан гэдэг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг бизнесийн байгууллага болгохоо болих хэрэгтэй. Тэд төрийн нэрэн дор санхүүгийн аливаа үйл ажиллагаанд хэрхэвч оролцож болохгүй байх.
Манай Монголд яг бодит үнэнг ярьдаг хүн байхгүй болчихсон бололтой. Дээр дооргүй бузрын хэрүүл ,гүтгэлгэ цадигаа алдлаа... Юу ч бүү унш ,юу ч бүү сонс. Хэлгүй ,дүлий ,сохор мэт өөрсдийнхөө ажлыг шударгаар хийж амьдралаа л дор дороо бодоцгоох нь зөв .
Дайн болж байхад монголыг аль нэг талд орохыг ятгаж хооронд нь хортой үг үйлдэлд хийхийг ятгаж байгаа гадаадын тагнуул олон байгаа. Бид хилээ чангалж, дотоодынхоо бодлогод анхаарч, төвийг сахиж чадвал дайнаас хохирохгүй үлдэнэ. Хилээ чангалах тухай даанч нэг зөв үйлдэл хийхгүй байна.
Дэлгэрсайхан Номгүйбаяр хоёр Монгол улс Хятадад нэгдэх ёстой гэж сурталчилгаа хийж байхад Хү Сюй Жанг гэдэг сармагчин нүдээ аниад далбагар хар чихээ бөглөөд чимээгүй сууж байна
Зориуд сонсож байгаа хэрнээажлаа хийхгүй байгаа ерөнхийлөгч байна. Том дарга нарын дураар явдаг ажил олон байна. Номтобаяр, Дэлгэрсайхан хоёр үнэхээр том үг хэлжээ. Хүрэлсүх ажлаа хийхгүй зүгээр хараад өнгөрнө.
Hogiin hog shuu Zandan chin.Huuhdee 5 terbumaar borjur soliulchhaad zasagaas zailsan.Er n Zandan.Sodbaatar.J.Enhbayr gd ymarch chadvargui uimnuud turiin nereer bayjij.uls oronig samarch bn.Hugshin meregjiliin bus ashig sonirholiin ssiduudaa zailuulaach.Shiidver guitsetgehiin darga shig salbar.salbartaa shugel uleej.uls ornoo tsegtsleh heregtei
Дайны хажуугаар дажин гэж энэ. Баахан гадаадынхан цуглуулж хуралдаад байсан нөгөө дотор нь элдэв тагнуул туршуулууд ирээд, манай улсад бас их гай болж байна. Дайтаж байгаа хоёр тал Монголыг өөрсдийн талд оруулах гэж нам бүлэглэлд хорт үзэл тараагаад явсан.
Нүүдэлчдэд цэрэг байдаггүй юм гэж Молор эрдэнэ хэлж
Чингис хаан өөрөө философич юмуу
chinges haan bol agyy yhaantai er zorigtoi Mongoliig yndesteng beegnryylen hyndetgelliin oroin deed ochirbaani bilee?...eer ynen gej ene ylas terd alga??????ed nar Mongoliin ylas teriig ehnees ni gytaan doroityylsan enee her ni delhii dahin ed naraas aij serbeeteh ni elbeg yapon bol ali hediin dotnosbol dotnosmoor baih gebch ene heden hydal ynen ni medegdehgyi lyibarchidaas bolj hajuu dahi yapon ch gynzgii hegjild orolzoj bolohgyi baina;ta nar muusain ylas terch nertei byzar hylgaich nar ene Mongoliin ireedyid hegjilm debsild byy daraa bolood bai?...Zandansatar chi hol ochij hyuz aaaaaaaaaaaaaaaa
Молор эрдэнэ түшээт хан аймгийг мэдэхгүй
Угаасаа Зандка Хүрэлсүхийн гөлөг л байсан. Байснаараа ч Энхбаярт нь бөлдөгдүүлээд дууссан. Ерөнхийлөгчид дэвшүүлнэ гэж андуураад байгаа юм. "Монгол Ардын Намын" буриад дарга Учрал өөр шиг нь Хүрэлсүхийн хэлэхийг л дагана. Тэгэхээр бас найдвар байгаа ч юм уу?
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!
Тараана мараана гэж улин хуцаад яахав.Хэзээ хэлснээр тарж байлаа. Шууд шар тос асгаад шатаачихвал цаг алдахгүй хурдан.
Гахай хоншоорлочихоод Хүүкийн боол байж нэг их ариун дүр эсгэж гэнэ.
Та нар бүгд хулгайч бие биеэ барьцаалсан новшнууд.Та нар хэзээ ч улс орныг бодоогүй дотоодын урвагчид.
Та нар бүгд хулгайч бие биеэ барьцаалсан новшнууд.Та нар хэзээ ч улс орныг бодоогүй дотоодын урвагчид.
Амарсайхан бөөн хутгуур … зальт хүн-хог
za yychilaarai,ylas terd ene olon jil orolzood bye byennee gytgen hyibaldah Mongoliin ylas ter yalzarsang ard tymen oilgoj baigaa,Zandansatar aa chamd onogdoh ylairsan saltgaan baigaa gej ardyyd bid hyleenem...er ni ta nar ene ylasiig delhii niited zeb abch yabah tyhaid hezeed haryylah ludnuud be?...........ylas tereech zeb hiij chadahgyi hebtej ta nariin Mongoliig abch yabna zaasid zeb ylas yndesteng ydirdan chiglyyleh gedeg hydal biz!!!ta tyhailbal daraagiin erenhiilegchiin songyylid oroh saardlaggyi ee!!!taniig olon hyn demjihgyi ee!!!!!!!!!!!!!!!Amarsaihang gytgen hyibalkdsan gedeg saltgaan bol tantai holmbogdoltoi ni ynen ba
ta nar muusain nobsnyyd ylas terd ynench sydargyy ajilaagyigees ene Mongoliig ydirdaj baigaa nobsnyydiin hybalznyydiin yil hereg enee her ni delgegdej sain muugaan salgyylah chini zeb!!!!Zandansatar chi ene olon jil ylas terd baichihaad iim zuiluudtei ner chini holbogdoj ylas teriin sydraga baidaliig aldagdyylsanii chini hargai!!!chi muu byzar etgeed Amarsaihaniig bitgii hel ylas terd byryy garaa dyrsen etgeed baih bolno...yynii tyld ajillaj baihdaa sydargyy baidaliig heleh chini yasan yum be?..geleg eeeeeeeeeeeee,haraal idsen ylas terchid odoo terd ajillaj baigaa nobsnyyd aa,ene ylasiig zeb abaad yabah yumuu?...ard tymenii haraal ideed tonilbol deer suu!!!tesej chadah aa baital talchan hybaagdana ta nar zeb yabaachee!!!!hog saarnyyd aaaaaaaa!!!chadahgyi bol ardyyd bid haraalaa yrsgana suuuuuuuuu
МАН дэндүү арчаагүй, Элбэгдоржийн АН-аас дор орчихжээ. Сэругээ.