
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестиваль өчигдрөөс долоо хоногийн хугацаанд Сүхбаатарын талбайд болж байна. Тэгвэл уг фестивалийн талаар хүнсний инженер О.Гал-Очир пэйж хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ ийнхүү бичжээ.
Хүнсний инженер О.Гал-Очир “Гадуур ажилтай явж байгаад өнөөдөр чинь UB Food festival нээж байгаа юм чинь очоод өдрийн хоол идчихье гээд хальт очлоо. Бөөн оочер. За яахав, дуусах болоогүй тул дараа ирье гээд ойрхон газар хооллоод сууж байтал фэйсбүүкээр нэг өлөн ховдог Монголчууд гэжээ. Жагсаж цугладаггүй юм байж турж үхэх гэж байгаа юм шиг оочерлоод гэж мэгцэн. Хоол бол маш сайхан зүйл шүү. Тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх боломж гэдэг маш том боломж. Харин ч street food гээд гадааддаа ил задгай хийж зардаг хоолнуудыг маш том битүү байгууламж бариад дотор оруулж байгааг нь харахад л зохион байгуулалтыг харж болохоос гадна энэ төрлийн фестивальд маш их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна.
Хатуухан хэлэхэд үндэсний олигтой хоол гэх зүйлгүй байж өөр орны хоолыг сонирхож очсоны төлөө ажилгүй амьтад, өлөн гарууд, турж үхэх гэсэн хүмүүс гэсэн шүүмжлэл хэлж байгаа хүмүүсийн хандлага өөрөө их асуудалтай шүү.
Дээр нь уран мурааны жагсаалд ирдэггүй юм байж хэмээн шүүмжүүдээ чимэглэчихжээ бас. Будаа агшаагаад махтай холиод түмэн янзаар нэрлэж иддэг байж өөр улсын хоолыг яагаад сонирхож болохгүй гэж. Ажлын цагаар хоол эргүүлдэж байгаа нь яагаад буруу гэж. Хоол бол хүний анхдагч хэрэгцээ. Эрүүл мэндэд шууд нөлөөлөхөөс гадна таашаалын хамгийн том хэлбэр юм шүү дээ. Өлөн инженер нь дуусахаас нь өмнө очиж өлөнтөнө өө. Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР” гэжээ.
Сэтгэгдэл5
Би очиж плов амтласан,,,,өлөндөө бишээ,,,миний ютүбээс харж хийж сурсан плов, плов хийдэг үндстнийхээс нь хир ялгаатай болохыг мэдэх,,, мэдрэх гэж очсон,,,, очер ихтэй байгаад шорлогноос нь амсаж үзэж чадсангүй ээ,,,сонин сайхан л байсан,,,анхны юманд алдаа өө байлгүй яахавдээ,,,хойшид улам сайхан,,,өргөн болгож зохион байгуулаарай,,,зохион байгуулсан байгууллага хувь хүн бүгдэд нь баярлалаа,,,,
Муусайн будаатай хуургыг хэнч сайхан хийчихнэ шүү дэ ! ёстой яршиг л байна ! Бодвол тэнгэрт хадсан үнээр зарж байгаа биз ! үнэгүй өгвөл яахав оочёрлож болох юм ! бусад тохиолдолд ёстой яршиг л байна !
Плов идэхгүй бол турж үхчих гээд байна уу.Өмхий оркууд аа..
Нян Бао данжаад узбек плов будаа идэхгүй л бол үхчих гээд байдаг муу өлөн орк байсан юм байж..
Ховдоглож байж хахаж үхвэл хохино болно шүү. Тайван идээрэй.