
Америкийн "Politico" хэвлэлд АНУ-ын Ерөнхийлөгч Украины дайныг "бизнесийн алтан боломж" болгон ашиглаж, ашигт малтмалын гэрээг Киевт туйлын таагүй нөхцөлөөр тулгах гэж оролдож байна гэж NBN хэвлэл мэдээлэв.
Хэлэлцээрийн хамгийн сүүлийн хувилбараар бол АНУ Украины байгалийн хий, газрын тос, нүүрс устөрөгч, түүнчлэн бараг бүх металл, чухал ашигт малтмалын борлуулалтаас олсон орлогын тэн хагасыг авах бөгөөд мөн ашигт малтмалтай холбоотой аливаа дэд бүтцээс ашиг хүртэх аж.
Үүнээс гадна Украин Вашингтонд дайны өр гэж дор хаяж 100 тэрбум ам.долларын өрийг төлөх хүртэл байгалийн баялгаас олох бүх ашгийг авах аж. Цагаан ордны тэргүүн түрэмгийлэгч ОХУ-аас хохирлыг барагдуулахыг шаардахгүй, харин “дайны дамын наймаачин” болж, Украины эгзэгтэй нөхцөл байдлыг өөрийн ашиг сонирхлын үүднээс ёс суртахуунгүй ашиглаж байгааг сэтгүүлчид тэмдэглэсэн байна.
Ж.Бат
Эх сурвалж: nbnews.com.ua
Сэтгэгдэл5
ясны наймаачин хуний зан !!!тагнуулчыг урдаа оруулж байгаад ар талаас малтаж байна шуу !!!
Хар захын наймаачин
Трампын буруу гэж юу байхав дээ дэлхийн 2 дайнд анус хагартлаа баяжсан,укрын дайнаар хятад 2 талд дроны материал, сэлбэг нийлүүлж цөм хийж байхад хараад атаархсан трамп ядаж өөрсдийн оруулсан хөрөнгөө буцааж авах гэж улайрч байгаа нь зөв шдээ,харин бусдын хатгаасаар дайныг эхлүүлсэн хохолууд газар нутгаа булаалгаж ,хүн амаа 2 дахин цөөрүүлж,цэрэгт татагдах эрчүүдгүй болсон нь хохь нь гэдэг юм за,яах гэж одесст оросуудыг амьдаар нь нэг байшинд оруулж байгаад шатаасийн,яах гэж донбасс,луганскийг порошенко бөмбөгдсөнийхөө дараа танай оросын хүүхдүүд байшингийн подвалд бөмбөгөн дор хоргодож,манай хохолын хүүхдүүд сургуульд сурах болно гэж оросуудыг бассийн,энэ доромжлолыг ОРОС улс яаж тэвчихийн,иймд Украйн газрын хөрснөөс арчигдаж энэ дайн дуусах ёстой л болж байгаам даа,хэрээ мэдэхгүй ОРОС түрэмгийлэгч,Хятад баба коммунист,монгол ардчилалын баян бүрд гэж салга батүүлийг дагаж анусыг шүтэж намирвал МОНГОЛын хувь заяа ч украйны араас орж болох тул хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж амьдараарай
Дэлхийн улс орнуудын хооронд яс хаяж, өөр хооронд нь байлдуулж, аль аль талд нь зэсвсгээ зарж баяждаг, зэвсгийн наймаачин АНУ-ын ерөнхийлөгч Трамп бол өөрөө дэлхийн энх тайваныг алдагдуулагч нүгэлтэн шүү дээ. Үүнийг одоо л дэлхий нийтээрээ ухаарч эхэлж байна.
АНУ дэлхийн 1-р дайны үед, дэлхийн 2-р дайны үед дэлхийн хэмжээнд зэвсэгийн наймаа хийж хэмжээ хязгаааргүй их баяжсан. АНУ-ын тэгж баяжсан доллар нь багасаад ирэхээр одоо дэлхийн 3-р дайн гаргаж, зэвсэгийн наймаа хийж дахин баяжихыг хүсч байна. АНУ мөнгөнөөс өөрийг боддоггүй. Болгоомжлогтун, хүн ардаа.