sonin.mn

Украин улс ОХУ-ын эхлүүлсэн дайн, Оросын эзлэн түрэмгийлэгчдийн үйлдсэн гэмт хэргийг хэзээ ч уучлахгүй гэж тус улсын Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдэв. 


Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 31-нд Европын олон орны парламентын дарга нарын оролцсон Бучагийн дээд хэмжээний уулзалтад үг хэлэх үеэрээ ингэж мэдэгджээ.


"Бид Оросын өдүүлсэн гэмт хэрэг, энэ дайныг хэзээ ч өршөөхгүй. Учир нь өршөөнө гэдэг нь одоогийн Орос шиг тогтолцоо бусад улс үндэстнүүдийн зардлаар оршин тогтнох, хөгжих эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Бид Украиныг хамгаалж, шударга ёсыг зайлшгүй сэргээх ёстой. Орос улс энэ дайны төлөө хариуцлага хүлээх ёстой" гэж Украины төрийн тэргүүн хэлжээ. Ерөнхийлөгч Зеленскийн хэлснээр, Украин болон Украинчууд “Оросын дайралт бүрийг санаж байна” гэжээ.


“Оросын эзлэн түрэмгийлэгчид Буча, Ягодное, Мариупольд юу хийснийг бид санаж байна. Бахмут, Авдиевка, Угледар болон бусад оршин тогтнохоо больсон олон хот, тосгонд юу тохиолдсоныг бүгд харж байна.


Тэнд балгаснаас өөр юу ч байхгүй, учир нь Оросын далбаа ингэж ирдэг. Бид Оросын дайралт бүрийг санаж байна. Манай ард иргэд, дайны олзлогдогсдыг Еленовкад хэрхэн устгаж байсныг бид санаж байна. Тэд "Оросын ертөнц"-ийн бэлэг тэмдэг болсон Донецкийн шоронд хүмүүсийг хэрхэн тамлаж байсныг бид санаж байна.


Оросын систем, Украины эсрэг хийсэн Оросын дайны хамгийн том, уран яруу бэлгэдлийн нэг бол булшнууд буюу энгийн хүмүүсийн гэрийнх нь хашаан дахь булш юм. Үүнийг бид хэзээ ч мартахгүй.


Энэ бүхэн бол хүний гараар үйлдсэн гамшиг, зөвхөн Оросын төрийн төдийгүй Оросын тодорхой эзлэн түрэмгийлэгчдийн гэмт хэрэг бөгөөд тус бүр нь овог, нэртэйгээ байгаа" гэж тэрбээр онцолсон байна. 



Ж.Бат

Эх сурвалж: nv.ua