
Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын санаачлан зохион байгуулсан “Украинд туслах хүсэлтэй улсуудын эвслийн” дээд хэмжээний уулзалт Парис хотод боллоо.
Уулзалтад оролцогчид Оростой энхийн гэрээ байгуулсан тохиолдолд Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх тухай асуудлыг голчлон хэлэлцсэн байна.
Уулзалтын үр дүнгийн талаар Макрон хэлэхдээ, Украин ба тус улсын армийг үргэлжлүүлэн дэмжиж, Орос ба түүний “сүүдрийн флот”-од цаашид шахалт үзүүлэхээр оролцогчид тохиролцсон байна. Түүнчлэн Украинд гал зогсоох үйл явцыг хянах талаар зарчмын байр суурь, саналыг гурван долоон хоногийн дотор боловсруулж танилцуулахыг эвсэлд нэгдсэн орнуудын Гадаад хэргийн сайд нарт даалгажээ.
Э.Макроны мэдэгдсэнээр, Украины зэвсэгт хүчний цаашдын ирээдүйг тодорхойлон төлөвлөхийн тулд Франц, Их Британийн цэргийн төлөөлөгчдийг Украинд илгээхээр тогтсон байна. Мөн энхийг сахиулах хүчнийг бэлтгэх үйл явц эхлэлийн шатанд байгааг дурджээ. Францын Ерөнхийлөгчийн хэлснээр, энхийг сахиулах хүчний цэргүүд байлдагч талуудыг зааглаж буй шугам дээр байрлахгүй бөгөөд гал зогсоосны дараа “тогтоон барих хэрэгслийн” үүргийг гүйцэтгэх ажээ.
Украинд энхийг сахиулагчдыг илгээх нь “учир утгагүй зүйл” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч С.Уиткофф хэлсэн тухайд Макрон мэдэгдэхдээ “цор ганцаараа үйл ажиллагаа явуулахад Европ бэлэн байх ёстой” гэсэн байна.
Тэрбээр “сайн зүйлд найдахын сацуу гэнэтийн муу зүйлд бэлэн байх хэрэгтэй” хэмээн нэмж хэлжээ. Үүний сацуу АНУ бол Оросын довтолгоо эхэлснээс хойш Украиныг идэвхтэй дэмжиж ирсэн найдвартай холбоотон гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Хоригийг цуцлахад эрт байна
Саудын Арабт болсон хэлэлцээний дараа АНУ, Украины төлөөлөгчид мэдэгдэхдээ “Хар тэнгист гал зогсоох талаар талууд тохиролцож чадлаа” гэсэн юм. Харин Оросын тал “хоригуудыг цуцалсны дараа л гал зогсоохыг зөвшөөрнө” гэсэн байр суурьтай байна.
Э.Макроны хэлснээр, дээд хэмжээний уулзалтад оролцогчид хоригийг цуцлах нь эрт байна гэдэг дээр санал нэгджээ.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэлэхдээ, Оросын тал дайныг зогсоогоогүй байгаа үед ямар ч хоригийг цуцлах ёсгүй гэж мэдэгдлээ. Түүний мэдэгдсэнээр, Оросын арми Сумы, Харьков, Запорож мужууд руу гурван чиглэлээр довтлохоор зэхэж байгааг дурдаад “оросууд утга учиргүй сунжирсан хэлэлцээнд АНУ-ыг татан оролцуулж, цаг хожих байдлаар шинэ шинэ газар нутгуудыг эзлэн авахыг эрмэлзэж байгаа” ажээ.
Албан тушаалаасаа огцорч буй Германы Канцлер О.Шольц мөн хоригийг зөөлрүүлэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд “энхийг тогтоогоогүй цагт хоригийг цуцлах нь утга учиргүй хэрэг болно, энэ бол ноцтой алдаа” хэмээн хэлжээ.
Уулзалтын төгсгөлд В.Зеленский Европын орнуудын удирдагчдад хандан “Украины түнш улсуудын энхийг сахиулах хүчнийг байрлуулах талаар тодорхой төлөвлөгөө боловсруулах”-ыг уриалжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл9
малууд
Эмээ уу,,,дебыль ээ,,,,
Новарын хужаагийн эрлийзүүд тийшээгээ зорьсон байх даа
Биднийг очих гэхээр орон тоо байхгүй . Цаанаас нь Европууд..туслаад бнааа.Харин чи Оросод очиж туслаач цаадуул чинь цэрэг байхгүй Хойд Солонгосоос цэрэг татаад бна хө.
Ёвроп Напелион , Гитлерийг мартаа юу - Макароныг мялаах гээ юу ...
Манайхан очоочээ
хаха, Бичснийг чинь (хоёрхон үг шүү!!) хараад ганцаараа элгээ хөштөл хөхөрлөө ш дээ, хаха.
Барууны туйлын зорилго бол ОХУ,дараа нь БНХАУ-ыг бөхөөж устгах явдал ,Үүнд ямар ч зэрлэг харгис этгээдүүдийг хамаагүй ашиглаж байна,Үүний тод жишээ нь Украины нацистүүдийг ашиглаж байгаа явдал,Хуучин бандерчууд гэж туйлын харгис хүмүүс байсан,Өөрийн дайсан гэж үзсэнээ амьдаар нь шатаана,Хоёр модны хооронд хүлж байгаад амьдаар нь хөрөөдөж ална,Үүнээс ч хэрцгий арга хэрэглэнэ,Тэдний энэ харгис үйлдлийг үргэлжлүүлэгчид бол одоогийн Украины нацистүүд,Одоогийн төрийг шүүмжилсэн хэн ч баригдана шоронд орно,Крымд үндсэндээ оросууд амьдардаг,донецка оросуудын уугуул нутаг гэж хэлэхэд л чи 5-10 хилийн ял сонсоно,Өөрөө болон өрөөлийг аюулд оруулахгүйн тулд хүн бүр амаа хумхихаас өөр аргагүй болсон ,Нацистүүдийг магтаж жүжиглэхээс өөр аргагүйд хүрсэн,Хаана ч бүр гудманд ч оросоор ярих хориотой,Өнөө барууны гайхамшигт ардчилагчид ийм л хүмүүсийг ашиглаж байна,Ардчиллын гайхамшигт жишээ болгон магтаж байна
"Украины нацистууд"-оросын тархи угаалт мөн хүчтэй яа! Монголчуудын тархийг ийм юмаар базахдаа гаршсан. Манайхан ч орос гэхлээр аманд ороод алуулахдаа баяртай!!!