
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 4 дэх жилдээ (1125 өдөр шөнө) үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс гал зогсоох түр хугацааны тохиролцоо, Оросын түрэмгий дайны эсрэг эр зоригоо харуулсан В.Зеленскийд өгсөн үнэлгээ, АНУ-ын эрх баригч хоёр намын хамтарсан тогтоолын төсөл (Путины эзлэн түрэмгийллийг хүлээн зөвшөөрч болохгүй тухай) зэргийг түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. Яг гурван жилийн тэртээх баримт. 2022.03.17–цуст дайн дэгдээд гурван 7 хоног өнгөрөөд байлаа.
ОХУ-ын ГХЯ-нд ээлжит брифинг хийж, кремлийн албан ёсны суртал нэвтрүүлэгч М.Захарова итгэлтэйгээр ингэж хэлж байв:
–Энгийн номхон хүн амыг устгах зорилго огт байхгүй, Украины нутаг дэвсгэрийг эзлэн авах зорилго бүр ч байхгүй! Тэгвэл гурван жилийн дараа 2025.03.17 гэхэд дайн 4 дэх жилдээ үргэлжилж, Украины хэдэн арван хот устгагдаж, хэдэн зуун мянган энгийн иргэд алуулж талуулж, одоо бүр Орос нь Украинаас эзлэн авсан нутаг дэвсгэрээ хууль ёсны болгоно гээд үзэж байна. Оросын мэдэгдэл ба бодит байдлын гурван жилийнх нь харьцуулалт. Тэгэхлээр Путин ба Путины дэглэмийн ямарваа мэдэгдэл, амлалтад итгэх аргагүй. Гал зогсооно, ердөө цаг хожиж, цэргээ дахин бүлэглэж, түр амрааж, дахин зэвсэглээд эргэж Украин руу дайрах, тэр л гол нь.
Харин гурван жилд Украин дэлхийд хэн болж танигдав? “Орос дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгтэй, армитай” гэх итгэл үнэмшил айдсыг украинчууд нам дарж өглөө. Орос ялсан царай гаргавч хэрэг дээрээ ялагдсан. Украинчууд “Орос дийлдэшгүй” гэх үзэл санаанд оюун санааны хувьд маш том цохилт өглөө. Энэ дайн юугаар ч, яаж ч төгссөн Орос ялагдсан. Гэхдээ Оросыг басч болохгүй, Оросын аюул хэзээ ч арилахгүй. Хил залгаа улс орнууд нь түүхийн бүхийл үед Оросын хяналт нөлөөнөөс гарахаар оролдсоор байх болно. Энэ бол Украины дайн логик хэмээн оросын сөрөг хүчний нэг блогер сошиалд бичжээ. Европтоо нөлөө бүхий интеллектуал гэгддэг францын зохиолч Бернар-Анри Леви Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг ингэж үнэлжээ.
“Сүүлийн хэдэн арван жилд тодроогүй хамгийн шилдэг барууны лидер. Ерөнхийлөгч Зеленскийн тухай Трампын хэлээд байгаа нь зүй бус, тэр чинь миний бодож байгаагаар 73%-ийн саналаар ялсан хүн шүү дээ” гэжээ.
Нутаг дэвсгэрийн дээрэм хийхээр амилсан “алуурчин мангас” Оросоос улс эх орноо, ард түмнээ хамгаалахаар боссонд нь Зеленскийд талархаж баршгүй. Тэр бол үнэхээр цөстэй эр. Одоо бол, Трампын өнгөн дээр бүр ч бишрүүлж байна. Аугаа Амеркийн хөрөнгийн зах зээлийг шалан дээр унагаж, өөрийгөө тахин шүтэх эмгэгтэй, дэлхийн дарга гээд өөрийгөө үнэлчихсэн эргүү Трампыг дэлхий даяар үзэн ядуулж, Элон Маскийг эргүүлээд гуйлгачин болгож, Трампад жийгдсэн Европыг хүчирхэгжүүлж, Си Жиньпинийг Путины эсрэг эргүүлж, Канад, Мексикийг АНУ-аас хараат бус болох шийдэмгий алхам руу түлхэж, хүн төрөлхтөнийг эргээд эрх чөлөө, үнэт зүйл дээр нь нэгтгэж чадсан гавьяа Зеленскийд ногдоно. Дэлхийг ингэж сэгсчиж чадсан хүн үнэндээ манай эрин зуунд төрөөгүй хэмээн монголын нэгэн блогер бичсэнийг сануулах нь зөв болов уу.
Дэлхийг захирах гэсэн Трампын амбиц алхам тутамдаа бүтэлгүйтэж байна. Түүний хамгийн том тэнэглэл юу вэ гэвэл Путиныг ухааруулж чадна, Путиныг энх тайвны үйлстэн болгож чадна гэдэгтээ 100% итгэсэн явдал юм. Нөгөөх нь бол зөвхөн өс авах, “Хүйтэн дайн”-д өөрсдөөсөө болж ялагдсанаа бүр 200% давуулж нөхөх, Европыг эрхшээх, ойрын зорилго нь ойр зэргэлдээ, хуучин Зөвлөлтийн БНУ-уудын нутаг дэвсгэрийг хүчээр өөртөө хавсарган нэгтгэж Орос болгох явдал. Үүнээсээ огтоос ухрахгүй урагш зүтгэхээс өөр гарцгүй Путиныг ухааруулах гэж Трамп ээлжит, ээлжит бус жүжгээ дэглэсээр байна.
Гал зогсоогоод цааш яах вэ гэдэгт гурван хувилбараар европын нэгэн сайт судлаачдын дүгнэлтээс түүвэрлэн ингэж бичжээ.
1.Өөдрөг хувилбар. Украинд гал зогсоох талаар түр хугацааны тохиролцоонд хүрнэ. Трамп өөрийгөө энх тайвны төлөө тэмцэгч гэдгээр харуулна. Путиныг буулт хий гэж ятгаж, оросын ашиг сонирхолд нийцүүлэн эдийн засгийн хоригуудыг сулруулахыг амлана. Энэ нь Трампын хувьд олон улсын тавцанд ялалт болж, Нобелийн энх тайвны шагналд өөрийгөө лоббидуулж эхэлнэ. Гэхдээ хурцадмал байдал хэсэг зуур намжлаа ч Украины нутаг дэвсгэрийн статус гэх мэт урт хугацааны маргаантай олон асуудал шийдэгдээгүй хэвээр үлдэнэ.
2.Бодит хувилбар. Хэлэлцээ ямар нэгэн тодорхой шийдэлгүйгээр дуусна. Учир нь олон зуун мянган эрсийнхээ амиар тоглож, оросын нийгэмд, оросын гэр бүлүүдэд гай тарьснаа цайруулах Путины эцсийн найдлага бол ОХУ-ын нутаг дэвсгэрийг хүчээр тэлсэн байх явдал. Тэр нь зөвтгөл ба ялалт нь болно. Иймээс яриа хэлэлцээ зөв шийдэлд хүрэхгүй. Яриа хэлэлцээ үргэлжлэх тохиролцоо бол Путины хувьд цаг хожихын тулд ашиглаж болох, мөн байнга хэрэглэдэг тактик нь юм. Трамп хурдан үр дүнд хүрэхийг шаардана, гэвч Барууныхнаар томхон буулт ухралт хийлгэхгүй бол Путин хэзээ ч ухрахгүй. Үр дүнд нь ямар нэгэн тунхаглал цаасан дээр бичигдэж болох ч тодорхой амжилтгүй дуусна.
3.Гутранги хувилбар. Яриа хэлэлцээ санал зөрөлдөөнөөр дуусна. Трамп хатуу шаардлага тавьж эхэлнэ (Оросын цэргийг бүрэн гаргах гэх мэт), харин Путин түүнд салаавч үзүүлнэ. Дахин хэлье. Олон зуун мянган эрсийнхээ амийг сүйтгэж, оросын нийгэм, оросын гэр бүлүүдэд гай тарьснаа цайруулах Путины эцсийн найдлага бол ОХУ-ын нутаг дэвсгэрийг хүчээр тэлсэн байх явдал. Тэр нь л Путины зөвтгөл бөгөөд Путин түүхийн хог шаар болж үлдэхгүйн тулд хичнээн ч хамгаагүй амиар Оросын нутаг дэвсгэрийг тэлсэн байх нь чухал тул Орос-Украины хурцадмал байдал цааш даамжирч, талууд ямар нэгэн ахиц дэвшилгүй байлдаанаа үргэлжлүүлнэ. АНУ-аас шинэ хориг арга хэмжээ авлаа гэхэд Орос мөргөлдөөнийг улам хурцатгах болно гэжээ.
Трампын элдэв “үзэгдэл”-тэй холбогдуулан америкийн цэргийн шинжээчид бичээд эхэлжээ. Украины дайн дэгдэж байхад л Э.Блинкен хэлж байсан “Орос бол манай стратегийн өрсөлдөгч огтоос биш” гэдэг үгийг дахин сануулаад ингэж бичсэн байх юм.
“Үнэндээ Путин цаасан бар болсон. Цөмийн зэвсгээрээ дэлхийг айлгах санаатай, одоо бүр улиг болоод хэн ч тоохоо больсон. Цөмийн зэвсэг хамгийн уртдаа 30 жилийн насжилттай байдаг. Тэр хооронд арчилгаа гэж асар үнэтэй юм байна.
Гэтэл Орос санхүү мөнгөний бэрхшээл, авилгал хулгай зэргээсээ болоод тийм арчилгаа огт хийгээгүй. Орос үнэндээ 5000 цөмийн цэнэгт хошууныхаа амийг тавиулчихсан, амьгүй хүнтэй адил. Оросын тив алгасах пуужингийн удирдлагын систем гэж 2000 оны компьютер тоглоомын микро схемээс тааруу юм байна. Бараг амь тавьчихсан. Тэгэхлээр ийм үед Трамп Путинтэй цөмийн зэвсэг хорогдуулах тухай хэлэлцээ хийнэ гэдэг зүгээр л жүжиг болно. Тийм болохоор америкчууд бид айхгүй байна гэдгийн цаана ийм зүйл нуугдаад байгаа юм. Ковид дэгдэхээс 5 жилийн өмнө АНУ цэргийн шинэ номлолынхоо дагуу танк, хуягт тээвэрлэгчээс татгалзана гэдгээ зарласан. Яг тэр дагуу хэрэг явдал өрнөж байна.
Танк, хуяг тээвэрлэгч гэдэг асар үнэтэй зэвсэг, сая сая доллараар яригдана. Гэтэл түүнийг 10, 20 мянган долларын үнэтэй дрон, илүү хямд стингер, жавелинаар хөнгөхөн сөнөөчихөөд байна” гээд иймд Оросоос айх хэрэггүй гэсэн дүгнэлт хийжээ. Трампад л сануулга болгож бичсэн хэрэг байх.
Ийм байхад Кремлийн мэдлийн ТВ-үүдээр суртал нэвтрүүлэгчид амны зоргоор ярьсаар л, заналхийлсээр л. Соловьевын ток-шоугаар “Оросын ойрын ирээдүйн төлөвлөгөө” гээд нэг нөхөр цаас гаргаж уншив. “Дорнод Европ дахь бүх баазуудаа эргүүлж авна, Прибалтикийг орос хэлэнд дуртай болгоно” гэхчлэн галзуу хүмүүсийн цугларалт оросын ТВ-ийн эфирт өрнөв үү гэлтэй хэмээн украины блогер элэглэн бичжээ.
Оросын эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тухай хоёр намын тогтоолын төсөл АНУ-ын Конгресст өргөн баригджээ. Тогтоолыг БНН-ын конгрессмен Браин Фицпатрик, Майк Тернер, АН-ын хууль тогтоогч Жерри Коннолли нар танилцуулав. Үүнд:
1.Крым, Донецк, Луганск, Запорож, Херсон зэрэг Украины бүрэн эрхт нутаг дэвсгэрт ОХУ-ын зүгээс тавьсан аливаа нэхэмжлэлийг шууд няцаах;
2.Хууль бусаар эзлэн түрэмгийлсэн ОХУ-ын энэхүү үйлдлийг АНУ-ын аливаа бодлого, үйл ажиллагаанд хүлээн зөвшөөрөхгүй байх баталгаа гаргах;
3.АНУ нь Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, олон улсын хууль тогтоомжийг сахин хамгаалахын төлөө тууштай зогсож байгаагаа дахин нотлох гэж заагаад,
Балтийн орнуудыг ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд хүчээр нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхөөс бид татгалзсантайгаа адил Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийн дайныг хэзээ ч хууль ёсны болгох ёсгүй. Хил хязгаарыг хүчээр өөрчлөх боломжгүй. Украины бүрэн эрхт байдал халдашгүй, тусгаар тогтнол нь үнэмлэхүй бөгөөд оросын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх аливаа оролдлого нь олон улсын эрх зүй, ардчиллын үнэт зүйлээс урвасан явдал болно гэжээ.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл48
Бөгспутин улаан орос алуурчин,,,,яаж ч мэднэ шүүдээ,,,онц аюултай,,,,
Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, либериал ардчилагчдын глобалчлал үүрд төгсөж байна. Америк хэзээ ч украйныг дэмжихгүй. Оросын эрх ашгийн бүс украйн учраас Зеленский удахгүй огцорч, албан ёсоор цэргийн тусгай ажиллагаа дуусна. Байденгийн хоосон либериал сүржигнэлд автсан гахайнуудыг бодит амьдрал галзуурахад хүргэнэ биз. Галзуу минь шар хадандаа очиж эмчлүүл.
ОРОСЫН ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ БҮГД АШИГЛАЛТААС ГАРСАН. ХУГАЦАА ДУУССАН ВАКЦИН ШИГ. ЯДАЖ БАЙХАД УДИРДЛАГЫН КОМПЬЮТЕР НЬ 80 ААД ОНЫ ТЕТРИС ТОГЛООМЫН МИКРО СХЕМ ТАВЬСАН.
укрын дайн оросын ялалтаар дуусах нь зайлшгүй болсон тул барууныхан ямар нэг аргаар оросын дайралтыг сааруулах,ядаж л украйны жаахан боловч хэсгийг авч үлдэх улмаар тэр хэсгээ дахин зэвсэглэж оросын эсрэг тавих тухай л мөрөөдөж байгаа ба оросын эсрэг авах аливаа хориг нь ёрын холбоог сүйрүүлж,ЭЗ нь унаж байгааг бүгд хүлээн зөвшөөрч эхэлсэн,дрон мэтийг үйлдвэрлэж байгаа ч тэр нь стратегийн ялалтанд хүргэх зэвсэг биш,оросын пуужинг зогсоох ямар ч хамгаалалт баруунд одоогоор байхгүй байгааг далимдуулж орос зөвхөн өөрийн дүрмээ тулгаж байна, ногооноог соль гэсэн одоо түүнийг солих болно,орос улам их газар нутгийг эзэлж,хохолууд даварсныхаа хариуг маш их үнээр төлөх болно,анусын хувьд хохолууд юу юм, энэ байдлыг далимдуулж канад,панамыг өөртөө нэгтгэх, гринландыг даниас булаан авах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх л чухал болохоос,эцэст нь глобалчлагчид,лебиралууд түүхийн хог болсон гэдгийг ойлгох цаг болжээ,цөмийн зэвсэгтэй 3р дайнаас дэлхийг холдуулах гэж би тэмцэж бна гэдгээ трамп зарлаад бна
Чи ч новшийн ухаан муутай нохойноос ч дор хүн юм зайлуул даа
Новарын өмхий луухааны орхидос гужаагийн эрлийзэ украйн руугаа зайл монголоос зайлаарай
USAID санхүүжилтээр элдэв зүйл бичдэг солиот Дүгэржавын Номиндарь мөнгө нь дууслаа. USAID-ийг чинь Трамп ерөнхийлөгч монголд дахь үйл ажиллагааг чинь зогсоосон, мөнгө орж ирэхгүй чи удахгүй дампуурлаа. Дэмий хоосон мөнгө үрэлгүй чиээгүй амьдар. Эсвэл оросоос санхүүжилт аваад оросыг магтсан нийтлэл бичиж амьдар. Ха хаа мангар хүүхэн.
Гях,,,гяхх,,,гяхх,,,оросын элчингийн тэжээвэрүүд бүр цайрлаалдаа,,,,за яадаг яадаг гэнээ,,,,оросоос ямар санхүүжилт авдаг гэнээ,,,сайхан халаач,,,,,
юмны үнэ америкт тэнгэрт хадсан орон байрны үнэ арваас зуу дахин нэмэгдсэн Дэлхий өсөнөж байхад америк бүр сөнөөд байна төмөр замын аваар осол мөргөлдөөн метро авах юм алга Амеркын таргалалт хэтрээд ресторан гуанзны оочер дййлдэхээ болилоо гадаад экспортанд тавьсан өндөр татвар тэр чигээрээ ард түмний нуруун дээр үнийг нь нэмээд орж ирж байна америкад үндэсний үйлдвэр маш ховор нэхмэл сүлжмэл ард түмний бараа үйлдвэрлэл байхгүй байна цагаан аристан хүүхэд гаргахгүй мексик халтар хар өнгөт аристан бүр дүүрсэн гэнэ ажилгүйдэл ихэсч ажлын цаг багасч хиймэл хямдхан хүн ажлуулж махан хүн амьдрах аргагүй болжээ ер нь ёвропийн төрийн удирдлагад байгаа дарга сайд ёрөнхийлөгч нар хэдэн мянган хүн эр эмгүй үр хүүхэдгүй хүмүүс байдгаас махан биётэй амьд оюун ухаантай хүүүхэд гаргадаг хүмүүсээс өөр амьдрал мэддэггүй гэнээ
Сайхан мэдээ бна үргэлжлүүрээ
Номиндарь цалингаа авч байгаа юу? Эзэд чинь солигдоод ойрд ширүүн бга даа. Олон жил ашиглуусан амь биеэ бодохгүй бол нэг л өдөр шалдан нүцгэн гудманд хөөгдөөд гарна ш дээ. Украйныг хаячаад бхад та хэд минь тэдэнд юу юм бэ? Чихрийн цаас шдээ.
Орос ялагдсан. Жижиг Украиныг 3 жил дайраад бардаггүй
UAG
Хэлэлцээнүүд бүтэлгүй болоод хуучин хэвээрээ байлдааныг үргэлжлүүлнэ ! 4 сард Трамп Зёлинскийд нэг санал албан ёсоор тавина ! Тэр нь Укрианыг Амёрикийн 51 дэхь муж болгох санал юм ! Зёлинский эхэндээ зөвшөөрөхгүй бөйсан ч укриануудын 70 хувь нь зөвшөөрөөд дэмжээд эхлэхээр аргагүй зөвшөөрнө ийм л явдал болно !! Путин аргагүй дайнаа зогсооно Амёрикийн 51 дэхь мужтай ямар байлдалтай биш ! Трамп хүсээд байгаа Нобёлийн энх тайвны шагналаа авдагаараа авна !
украйн 51 муж болохгүй зөвлөлт украйны газар нжтаг дээр зөвлөлт украйн хиймэл улс байгуулсан оос хэлт орсын газар нутаг юм одеесс кривоград днепропетровск харьков киев цөм орос хэлт орсын хотууд баригдсан украйн цэрэг цөм орсоор ярьж байгаа биз дээ ард түмэн нь орсоор ярьж байна орсын газар нутгийг америк яялагдчихаад эзлэн сууна гэж байхгүй харин ёвропийн улсаа эзлэн авах хэрэгтэй орсын ёвропийн нэтагт хэнч хөршилж орохыг зөвшөөрөхгүй түрэмгийлэл гэж үзэж дайны гал улам шатлана америк ёвроп ялагсанаа хүлээх хэрэгтэй хүлээхгүй бол эхлээд англид нь цохилт өгч ухааруулаачээ
Солиот
хүн төрөлхтни энгийн иргэдийг дайны үед фашист нацист орсын курск муж руу дайран орсон украйн цэргүүд алж хядаж машинаар чирч хүчиндэж олуулаа дараа нь буудан хөнөөж хүний гэдэс гүзээг ялангуяа жирэмэн эмэгтэйн хүүаэдийг цувуулан буудаж хөнөөж алжээ хүн төрөлхтэн шившиг боллоо гэр орныг нь дээрэмдэн телевиз зурагт хөргөгч хөлдөөгч цахилгаан хэрэгсэл хуруундаа зүүдэг бөгжийг хуруутай нь ээмгийг чихтэй нь таслан авч оджээ тэр бүү хэл шалны банзыг нь аваад явжээ курск мужийн хэдэн мянган хүнийг мөрдөн шалгаж дуусаад тэр чигт нь хөдлөлгүй байлгаж байгаад энэ дэлхийн бүх хүнд үзүүлж мөнгө цуглуулж амьд үлдсэн хүмүүст гэр орон барьж өх хэрэгтэй
Үнэн бэээзззз,,,,баримтаа гаргаад ирээ,,,хаана ямар сайт сонин сэтгүүлд чиний бичсэн энэ аймшигийг бичсэн байна,,,линкийг нь тавиа,,,,,чадахгүй бол,,,,,””” чацга царайлсан дебыль”””””ээрээ дуудуулна шүүдээ,,,,мэдэж байна уу,,,,нөхөөөөрррр,,,,бичсэнээ баталгаажуул,,,
өөрсдийнх нь баримт болгон бичлэг хийсэн гар утаснууд бна,ямар сайндаа оросын нутагт яргалал үйлдсэн хөлснийхөнд олон улсын дайны хууль үйлчлэхгүй шүү гэж путин сануулсан байгаа,бэлэн юм шаардаж байснаас өөрөө харин тийм юм болоогүй гэдэг баримтаа гаргаж тавиач чаддагийм бол,барууныхан энэ талаар таг дуугүй байгааг анзаарахгүй бна уу,дуугүй бнаа гэдэг зөвшөөрсний дохио гэж нэг үг бий дээ уул нь???
Чи зүгээр л линкийг нь савчихаачээ,,,,бөгспутин чинь шаалтууршдээ,,,,хүний гэдсийг нь цувуулаж байгаа бичлэгийг чи өөрөө үзсэн үү,,,,хүүхэд цувруулан буудаж байгаа бичлэгийг чи өөрөө үзсэн үү,,,зүгээр л санаагаараа зохиогоод шаагаад байна гэж би чамайг хардаад байналдаа,,,
Хөөөөеееэээ,,,,оросын элчингийн шаалтуураа,,,,дебыль ээ,,,,баримт,,,,линкээ саваачээ,,,,яасан бэ,,,,лалраа,,,хүнд гүзээ байдаг гэж хэн чамд шаагаавээ,,,,бөгспутин чинь үү,,,дебыльээ,,,,,
Энэ орос элчингийнхэн ийм юм бичдэг юм тэгээд ямар ч баталгаагүй баримт нотолгоогүй баримт ч угаасаа байхгүй юм чинь яахав дэ
ОРОС АМЕРИК ХОЁР УКРАЙНИЙГ ХУВААГААД ДУУСГАЛАА ЁВРОП МУСЛИМЧУУДАД ЭЗЛЭГДЭЭД ДУУСЛАА АНГЛИ ФРАНЦ ЛАЛЫН УЛС БОЛЛОО ЮУЛ БОЛООД БАЙНАА
Энэ удаагын нийтлэл нэлээд чансаатай бодит нийтлэл орчуулагджээ.. Дашрамд дурдахад нөгөө Оросын элчингийн 2 өлигчиний бэлдсэн жүжгийг гаргадагаа болисон чинь сайн болж.. сонин мн -ийхэн.
Тэр 2 шар Оросын бэлдсэн жүжиглэлт нь нэг л явцгүй, дээрээс сайтуудад санал болгосон мөнгө нь ч бас өчүүхэн болохоор тэр 2 хүүхэн чинь хэвлэлийн бага хурал нэртэй ухуулгаа зогсооцон. Ядаж байхад нүдний шилтэй хөгшин авгай нь элчингийн хашаан дотроосоо Монголчууд руу салаавч гаргаж байсан паянтай. No War-ийхан салаавчтай зургыг нь томоор угаалгаад суртал хийгээд л.. Монголчуудыг нутаг дэвсгэр дээр салаавчилж байна гэж .
Орос ялаад, Укриан ялагдаад, Путин, Трамп хоёр нөхөрлөөд эхлэхэд Номиндарийн шээс нь тасралтгүй цувсаар байгаа гэсэн. Ха, Ха.
Ха ха ха……битгий ийм тэнэг бай л даа
Харин чи л өмдөндөө дусаацан байн шдээ.. Ганц нийтлэл уншчаад байж ядаж бачуурахдаа.. кк
Хөлсний бичээч Номундарь, Сүхбаатар нар үнэнд ялагдав. Энэ хорвоо дээрх хамгийн хүчтэй зүйл бол үнэн. Европын буруу, Оросын зөв. Юу үнэн, тэр үнэн.
Эмээ уу,,,дебыль ээ,,,
Курск мужид Украйны арми бүслэгдсэн Путлерийн хэлсэн үг худлаа болов Бүслэгдэж хядуулаад дуусах ёстой байсан Украйны арми оросын Белгород мужийн Демидовка тосгоныг өчигдөр эзэллээ Демидовка тосгон Украйны хилээс 3 км зайд байрладаг Путлер оросын төрд маш удаан байх ёстой Удах тутам оросын фашистууд орос орныг доройтуулах болно
Хошного трамп бөгспутин хоёрт,,, худлаа шаахын дон шүгэлцийн,,,,
Хи хи
Илжигийн хошного үнэрлэгч.
bravo Ukrain, KAPUT pushist ruzzia
Viva Russia!!
Орос муухай баруун гоё гэсэн үзэл явахаа байсаан! Ингэж элий юм бичиж байхаар уранлуу анхаарлаа хандуулж иргэдийнхээ талд орвол хэтдээ өлзийтэй байх!
Оросыг дэмжигчид яахаараа бараг бүгд алдаатай бичдэг юм бол? Ядаж тэр муухай хараалаа зөв бич ээ, ккк. РНКЦ тэдэндээ зөвхөн архи өгөхөөс гадна монгол хэл бичгийг нь сайжруулахад анхаармаар юм. Ха ха ха...
чи ч бас л бөөн алдаа
Маш зөв!!!
Маш зөв!!!
ooriin chin l bodol
ТРАМП УКРАЙНЫ ХОХИРОЛ ЗӨВХӨН ФРОНТОД АМЬ ҮРЭГДЭГСЭДИЙН ТОО 700К ГЭВ. ПОЛЬШИЙН ХЭВЛЭЛ 1 САЯ ГЭВ.
Оросыг доош хийх дуртай ч юм болох нь ээ Узрайныг амeрик барууны тэнэгүүд дуусгасан Оросыг ямарч улс хэзээч дийлэхгүй Бүх зүйл өөрчилөгдөж бна Тэгээл ч амeриз Трамп узрайныг дэмжихгүй узрайн гэж улс байгаагүй ийм л бна
Украйн зeлeнсзий Монгол тусгаар тогтносон улс биш Монгол гэж улс байгаагүй гэж солиордог Амeрик Трамп узрайныг дэмжихгүй узрайн гээ улс байгаагүй байх ч үгүй барууны хан украйныг луусгасан
Юу бичээд байдаг юм бэ дээ?! Бүх юм яг эсрэгээрээ болж байхад. Дээр бичсэнд чинь одоо үнэмшиж, тархиа угаалгах шувуун тархитнууд оршсоор л байна?!
Украйныг баллаж байгаа еврей хүн бол Зеленьский. Сэигэгдэл бичиж буй зарим хүмүүс Путинг буруутган хэлэх гээд байна, хуцаж байгаа юм шүү.Путин бол эх оронч,ард түмнийхээ төлөө сэтгэлтэй орос хүн шүү.Путин мандтугай.
Барууны янханы өдрийн тэмдэглэл үү