Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн хуваарь” маш тодорхой хуультай. УИХ хууль тогтоож, Засгийн газар түүнийг гүйцэтгэх үүрэгтэй. Үндсэн хуульд 2019 онд Үндсэн хуулийн 6.2-т “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.…
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн өөрчлөлтийг УИХ-аас 2019 онд баталсан.
Мөн УИХ-аас 2007 онд “…Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолыг гаргасан. Түүгээр нэр бүхий 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Түүнчлэн 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “…Засгийн газар Баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг батлах, нэгдсэн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн уг хуулийн 11.1-т “…Баялгийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ” гээд 11.1.1.Ирээдүйн өв сан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлого гэсэн эх үүсвэрээс бүрдэнэ”, 11.1.2-т “…Хуримтлалын сан энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашиг, энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашиг, Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр зэргээс эх үүсвэрээс бүрдэнэ” гэж хуульчилсан.
Товчхондоо, Үндэсний баялгийн санг хоосон бус хоолтой болгох үүрэг нь энэ Засгийн газарт тохоогдсон. ЗГХЭГ-ын дарга Н.Учралын өгсөн мэдээллээр, Үндэсний баялгийн сангийн эх үүсвэр болх учиртай 16 ордын долоо нь хагас дутуу төрийн мэдэлд, үлдсэн ес нь өөр бусад эзэмшилд очсон байгаа юм.
Ер нь бол Монгол Улс жил гаруйхны өмнө л Үндэсний баялгийн сангийн хуультай болж, тэр сангаа хоолтой болгох ажил эхэлсэн. Энэ хүрээнд Засгийн газар эхний ээлжинд Тавантолгой ордыг бүтнээр нь авах ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, Тавантолгойн ордын нэг хэсэг Ухаахудагийг төрд эргүүлэн авахаар шийдвэрлэсэн. Сүүлийн үед энэ нь ажил хэрэг болох уу, эсвэл оролдлого төдийнхөөр дуусах уу гэдэг асуултын тэмдэг босгоод байна. Юутай ч Засгийн газрын зүгээс Ухаахудагийн асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан Ажлын хэсэг томилсон. Тэр ажлын хэсэг нь гаргасан дүгнэлтээ 2025 оны хоёрдугаар сарын 26-нд Засгийн газартаа танилцуулсан. Тэр талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ашигт малтмалын ордын лицензийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг үндэслэн УИХ-д тогтоолын төсөл байдлаар уламжлахаар боллоо.
Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2028 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын лицензийг эзэмшүүлсэн нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгойн орд газар, тэр дундаа “Энержи ресурс” компанийн эзэмшиж байсан лицензийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчихаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдад байгаагүй байна. Мөн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, энэ асуудлыг судлан эргэж танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүүд, мөн асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Ерөнхий сайдад УИХ-аас даалгаж шийдвэрлүүлсэн байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ. Тэгэхээр Ухаахудаг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод авах 2007 оны УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна гэсэн дүгнэлтийг Засгийн газарт танилцууллаа. Тэр байтугай шалгах ёстой нөхцөл байдал тодорч байна. Анх энэ ордын лицензийг албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй зэрэг тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Ухаахудаг орд газартай холбоотой яригдаж байгаа асуудлаар Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж, уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ” гэж мэдээлсэн. Түүнээс хойш бараг сарын хугацаа өнгөрөв. Засгийн газраас Ухаахудагийн асуудлаарх тогтоолын төслөө УИХ-д өргөн бариагүй байна. Засгийн газар өгөхгүй байна уу, УИХ авахгүй байна уу. Ийм асуулт бас тавигдаж байгаа юм.
Гэхдээ сүүлийн үед Ухаахудагийг гардан хариуцаж буй ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сүрхий нүдүүлж байна. Тэрээр “нөгөөдүүл”-д онилуулсан бололтой. Ийм “технологи” манайд байдаг. Тэдний “овоо хараа”-нд орвол яадгийг О.Алтангэрэл рүү чиглэсэн мэдээллийн сумнууд харуулаад байна.
Түүн рүү чиглэсэн сум цаашид улам чангарах даг. Учир нь, өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Гашуунсухайт гэж үйлтэй төсөл юм даа. Иймэрхүү зүйлсээ баталчихаад хийж болдоггүй юм уу. Эсвэл албаар ингээд байдаг юм уу. Үндсэн сэдэв хил холболт төмөр зам, бас Тавантолгойн лиценз. Энэ фокус бол Засгийн газрын байр суурь болохоос бусад нь биш. Засгийн газар Гашуунсухайтыг холбох, Ухаахудагийн асуудлыг их хурлаар оруулах гэж байна. Үүний сарниулж болохгүй. Ер нь Гашуунсухайт хэлэлцэх дөхөхөөр л нэг том сенсац болдог. Гурав дахь удаагаа давтагдлаа. Цаг үеийг нь нягтлаарай О.Алтангэрэл сайд аа” гэсэн байна. Ер нь бол, “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно л доо. Эхэнд хэлсэн дээ, “…УИХ хууль тогтоож, Засгийн газар түүнийг гүйцэтгэх үүрэгтэй” гэж?!
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл44
Юу үнэн тэр үнэн ! Ухаа худагаас буцвал Засгийн Газар Авилгалын торонд орсон байна гэсэн үг! Огцор гэж олон нийи шаардах болно !
Тэгэхээр төр ухаа худагийг заавал авах ёстой гэсэн үг Үү
шаардаад ЗГ огцрох уу. Огрохгүй. Ард түмэн Саарал Ордныг дайрч эзлээд авлигалч хулгайч Данх гэдэг гахайг хөлнөөс нь чирж гаргаж ирэх хэрэгтэй. Энэ бол дарамталж байж хувьдаа өндөр шан авлигал авах гэсэн гахай Данхын арга заль мэх. Нян Бао данжаад Авлигал хорооллыг нураана гэж яаж тонгочиж жүжиглэж байсыг мартсан уу өмхий тэнэг ацнууд аа
Ene yadan tsaddaggyi berd ve boliochee amiig chuny avna daa
хууль зорчиж хувьд авсан ордыг 100% буцааж авах нь зов! 34%-г огооч гэж гуйж байгаа маягтай хандвал мафижсан новшнууд улам даварна,тэднииг одоо нуга дарах цаг болсон!
Иргэний дайн хийхэд бэлдэх хэмжээнд бэлтгэлтэйгээр шууд ухаа худаг нүүрсний ордоо ав. М Си Эс компани захирал Оджаргал, Оджаргалын гэр бүл, нууц амраг, үр хүүхэд, ах дүү нарыг нэг өглөө барьж шоронд хийхээс наана янз бүрийн эсэргүүцэлтэй тулна. Иймд цаг алдахгүй улсыг хохирол багатай дээр нь хурдан түргэн ухаа худаг ордоо буцааж ав.
Ногдол ашиг гэж дэмий юмаа Хэдэн удаа зуун мянга тараалаа Тэгээд яав ядуурал буурав уу Юмны үнэ л нэмэгдлээ Баялгийн санг цалин тэтгэвэр үэ шаттай байнга нэмэхэд л ашигламаар
Ухаа худаг Энэ бол ард түмний өмч Яахаараа хэдхэн хүний өмч болж орхив Газар дор байгаль эх бүтээсэн баялаг биздэ Эсвэл Элбэгдорж СБаяр тэргүүтэй нөхөд Энэ ухаа худгийг хийсэн юмуу Эд чинь Намбарын Энхбаярыг шоронд хийж байж энэ ордыг өөрсдөдөө авсан юм билээ Энхбаяр эсэргүүцээд зөрөөд юм хэлээд таарахгүй болохоор нь шоронд хийсэн юмМанайх Мафийн гарт орсон улс Үүнээсээ гарч харин чаддаг боловуу гэдэг л бна да Түүх сөхвөл гарч байсан улс тун цөөн Юм билээУчир нь энэ луйварчид их мөнгөтэй Ардууд хоосон эв нэгдэлгүй Гэхдээ эрх барьж буй төр нь мафийнхаа эсрэг зоригтой тэмцэж чадвал арай өөр үр дүн гарч мэдэх юмдаа
Төрд хурааж авах = Улс төрчдөд өгөх!!! Ямарваа өмчийг төрд авна гэдэг бол ард түмэнд ямар ч падлийгүй, жирийн иргэдэд юу ч наалдахгүй, гагцхүү улс төрчид л хэний ч хяналтгүй дураар идэж дуусдаг юм! "Ард түмэндээ авч өгсөн" гэж усан тэнэгүүдэд шилний цаанаас чихэр долоолгодог, цаад тэнэгүүд нь долоож ханахгүй гээч? Эрх баригчид тэднийг байнга ядуу байлгах сонирхолтой байдгийн учир нь энэ! Амьдрал нь сайжирвал иргэдийн ухаан гэгээрч, илтэд тэнэг юманд хууртахаа больдог "аюул"-тай!!!
Худаллэглсан сэтгүүлчид дандаа худал мэдээлэл тараадаг О Алтангэрэл рүү хэн ч дайраагүй бөгөөд өөхөө л хуулиа үөхчиж янү бүрээр үөрүүтэй мэлээлүүдийн өөрөө л цацаж бгаа шүү дээ
ЕС - д итгэх итгэл суларсаар байгаа шүү , энэ хүү гэнт нэг шоу өдөөчихөөд л - нэг нөхөрт " могой атгуулж " - чихаад өөрөө ХЭДЭН БОР ХАНЦУЙЛДАГ хонин \ Санж . БАЯР шиг ЧОНОН биш \ зальтай нөхөр шиг байгаа юм ... Ер нь " хууль бус өмч хураах хууль " - иа ОНЦГОЙ ДЭГЭЭР баталж , төр - засгаа бүрэн цэвэрлэгээ хийхийг л БУРХАН шаардаад байна даа - монголчуудаас ...
Үнэн. ОЭ нохой залиар өөртөө оноо аваад яваад бгаа. Одоо Алтангэрэлийн гараар гал бариулаад өөртөө аль аль талаас нь ашиг унагаагаад бна.
Ухаа худаг хулгайд алдагдсан гэдгийг хуулиар тогтоочихлоо. Одоо тэгвэл яах вэ? Хулгайчыг тогтоох ажил хийх үү? Хэрэв хулгайч тодорвол хулгайд алдагдсан ордыг хурааж авах уу? Хуулиар бол хулгайч гянданд алдсан эзэн нь эрхээ сэргээдэг. Харин одоо ямар үйл явц болоод байна вэ?
Баялгийн сан бол жүжиг жилдээ ганц гуанзы мөнгө тараана төрд очсон бүхэн авилгач дарга нарын хоол аялал зугаалга болоод дуусна
Баялгийн сан бол жүжиг жилдээ ганц гуанзы мөнгө тараана төрд очсон бүхэн авилгач дарга нарын хоол аялал зугаалга болоод дуусна
Oligorhuud orduudaa ulsad ni butsaaj uguh heregtei. Ugaasaa ulsiin umch
Гахай Данхын арга заль шаардаад ЗГ огцрох уу. Огцрохгүй Зайлахгүй.. Ард түмэн Саарал Ордныг дайрч эзлээд авлигалч хулгайч Данх гэдэг гахайг хөлнөөс нь чирж гаргаж ирэх хэрэгтэй. Энэ бол дарамталж байж хувьдаа өндөр шан авлигал авах гэсэн гахай Данхын арга заль мэх. Нян Бао данжаад Авлигал хорооллыг нураана гэж яаж тонгочиж жүжиглэж байсыг мартсан уу өмхий тэнэг ацнууд аа
Ухаа худгийн талаарх энэ удаагийн маргаан мэт гэлцээн нь ердөө л Женко Баттулгын явуулага гөрдлөг юмаа. Ухаа худаг МСS-д үлдсэн нь цэв эр хуулийн хүрээнд хийгдсэн, зөв шударга ажил шүү ! Мояачууд төр,засгийг эзлээд утга учиргүй, тэнэг луйвар хийж байгааг таслан зогсоовол зохиноо !!!
Mash zuv!Uxaa xudgiig zaaval Tur 100%avax zailshgvi xeregtei!
yduursan irgedee bosoj temchel ornuulii !
Бүx баримт ил тод товч тод байxад уxрана гэж юу байxав дээ, уxравал авилга л байсаар бүр мөнx үлдэнэ гэсэн үг товчдоо!!!

Төрөөс xайгуулаар тогтоосон нь түмэнд тод байxад уxрана гэж юу байxав дээ, ард түмэн босно!!!

зүгээр л шоу шүү нөөцгүй болж байгаа уурхайгаа улсад шахах гэж шоу хийж байна уурхайд ажиллаж байгаа хүн бүр мэднэ
Ухаа худаг МАНыхан авил галд хүлэгдсэн дээ өнөөг хүргэсэн гэдэг нь тодорхой тул тэд саатуулахгүй бол алдаа нь ил тод шилэн бол гоно гэх хятадын сүрдүүлэг иймд хүргээд байгаа нь энэ олон асуудалыг сөхөж сарниах гээд байгаа юм шиг хардалт газар авч байна. Ц.Элбэгдоржийн хүүхэлдэй хятадын талын бодлогын гүүцэтгэхч Оджаргал гэх дүгнэлт оргүй бишийг олон хөгжилын гацаанаас хараг даж иргэд хардалтаас салж чалахгүйл хүрээд байна.