
Энэ оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн “Ж”-с манай үеэл дүү 03 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас замын унаагаар Улаанбаатар хотод ирээд Саппоро үйлчилгээний төвийн гадна ил зогсоол дээр 23:00 цагийн орчим машинаас буугаад алга болсон гэх мэдээлэл ирүүлсэн.
Бүртгэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, 16 настай, эрэгтэй, “Т”-г өнөөдөр /2025.03.22/ 11 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл0