
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 4 жилийнхээ босгыг даваад нэг сар болох (7 хоног үлдлээ) гэж байна. Энэ тэмдэглэлт явдал Трампын өнгөн дээр шинэ агуулгаар баяжиж, төсөөлснөөс Орост ашиггүй эргэж ч мэдэхээр байна. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины Freeдом ТВ, Ерөнхийлөгч Зеленский, генерал Сырский, цэргийн шинжээч Гетьман, британийн цэргийн зүтгэлтэн Хэмиш де Бреттон-Гордон, Канадын Нийтийн танхимын депутат Чарли Ангус болон бусад хүмүүсийн ярьсан, зарим нэг мэдээллээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
The Telegraph-т хими, биолог, радиолог, цөмийн аюулын эсрэг НАТО-гийн түргэн тусгаж шуурхай ажиллах хүчний командлагч асан британийн хурандаа сэр Хэмиш де Бреттон-Гордон сонирхолтой ярилцлага өгчээ.
Түүний ярьсан нь: –ОХУ-ын Ерөнхийлөгч Путин бол энх тайвныг огт сонирхохгүй, зөвхөн Зөвлөлтийн эрин үеийг сэргээн тогтоохыг хүсч байгаа нь бүх нийтэд нэн тодорхой байна. Ойлгож цөхөх юмгүй. Путин өөрөө нотлодог, юу гэвэл ялж байна, тэгтэл яагаад одоо дайнаа зогсоож, бүтэлгүйтэл, сая сая хүн хэлмэгдүүлснээ хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ гэж? Харин Путины тэр шаардлага бол үнэхээр хүлээн авмааргүй. Тэрээр НАТО-г 1997 оных нь өмнөх хилд буцааж, Балтийн орнууд, Финланд, Швед НАТО-г орхихыг шаардаж байна; Оросын эзэлж авсан Украины нутаг дэвсгэрийг Оросын бүрэлдэхүүнд бүрэн интеграцчилж, түүнийгээ олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байна; Украинд НАТО-гийн цэрэг хэзээ ч байх ёсгүй гэж шаардана; Украиныг Оросын бүрэлдэхүүнд дахин бүрэн интеграцчилж, АНУ ба Европоос нь бүрмөсөн салгана–Энэ л Путины чин зорилго нь гэжээ.
Хэмиш де Бреттон-Гордон цааш ингэж ярьжээ:–Оросын хохирол Украинд нэг саяын босгыг давсан. Оросын эхчүүдийн нулимс Путинд юу ч биш. Трамптай, Трампгүй Их Британи, Европ нь бүх хувилбарыг авч үзэх ёстой. Путин зөвхөн хүчээр л хариу үзүүлдэг. Украины тэнгэрт онгоц нисгэхгүй бүс буй болгох, НАТО-гийн цэргийг газраар оруулах нь Оросын цэргийг баруун тийш хөдөлгөхийг тогтоон барих болно. Хэрэв бид энэ дайнд бүхнээ бүрэн зориулах аваас Путин энх тайвны тухай ноцтой бодож эхлэх байх. Путин ба Оросыг нарийвчлан судладаг европчууд мэднэ, Путин Киевийг эзлэн авлаа гэхэд Украиндаа зогсчихгүй. Тэр хэрэг дээрээ Зөвлөлт Холбоот Улсыг сэргээн босгохыг л хүснэ. Дахин хэлье. Путин бол энх тайвныг хүсэгч биш, тэр урьдын адил Украиныг бүрмөсөн ялахыг хүсэх ба тэр зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бидэнд, ялангуяа Европт Путины байр суурийг бодитой олж харж, ойлгож, тохирсон хэлбэрээр хариултаа төлөвлөх хэрэгтэй гэжээ.
Канадын Нийтийн танхимын депутат Чарли Ангус:–Украинчууд бол Голодомор, Сталин, Чернобыль, Путиныг давж гарсан ард түмэн. Трамп украинчуудыг сөхрүүлж чадна гэж бодож байна уу хэмээн парламентын чуулган дээрээ асуулт тавьжээ.
Европын Парламентад украины нийгмийн зүтгэлтэн Тата Кеплер ингэж хэлэв:–Украинчууд бүтэн 11 жил гаруйн турш, сүүлийн 3 жилд өргөн цар хүрээтэй дайны нөхцөлд маш их уй гашуу зовлон амслаа. Бид энэ дайнаас буцаж ирэхгүй. Бид гэртээ ирж магадгүй ч бидний сэтгэл санаа дайнаас хэзээ ч буцаж ирэхгүй. Дайн бидэнтэй үүрд хамт байх болно. Эзлэгдсэн газар нутагт Украины 1.3 сая хүүхэд үлдсэн, 74 4000 хүүхэд Орост хулгайлагдсан. Европ тивийн төвд энэ үйл явдал болж байна. Үүнийг чимээгүйхэн тэвчихээ болиоч гэж Та нараас залбиран гуйя! Олон улсын хэмжээний томхон хүчирхийлэл Та бүхний нүдний өмнө явагдаж байна. Зөвхөн санаа зовоод шаналаад тэр их хүчирхийллийг зогсоож чадахгүй!
Европын Холбоо Трампын сүрдүүлэг, утгагүйтлийг хүлээлгүй Орост үзүүлэх хориг, дарамт шахалтаа улам өргөжүүлэн тэлж байна. Украины эсрэг Оросыг түрэмгийлэл зогсохгүй үргэлжилж байгаатай холбогдуулан 2400 хувь хүн, байгууллагын эсрэг шинэ санкцаа зарлав. Үүнд аялал жуулчлалын хориг, хөрөнгө битүүмжлэх, санхүүжилтийг зогсоох гэх мэт. Европын хоригтой давхцаад Хятадын төрийн өмчит нефть, байгалийн хийн хоёр том корпораци болох Sinopec болон Zhenhua Oil нь Оросоос газрын тос худалдан авахаа бүрэн зогсоов. Дахин хоёр компани худалдан авах тоо хэмжээгээ эрс багасгав. “Газпром нефть”, “Сургутнефтегаз”-ын эсрэг АНУ-аас авсан хориг арга хэмжээний үр дагавраас Хятад болгоомжилж ийм арга зам сонгосон тухай “Ройтерс” мэдээлжээ.
Өнгөрсөн гурван жилд хамгийн өргөн хэмжээнд бодитойгоор дайнд бэлтгэж, бодит байдал дээр туршилт хийсэн цорын ганц улс бол Орос гэдгийг америкууд мэдэж авсан. Тийм бодит аюултай нүүр тулж, эх орон, тусгаар тогтнолоо баатарлагаар хамгаалсан цорын ганц хохирогч улс бол Украин гэдгийг бүр ч сайн мэдэж мэдэрсэн. Бусад бүх улс орнууд бүгд тактикийн шинжтэй цэрэг зэвсгийн шоу хийсэн. Трамп аргаа бараад украинчуудын эрэлхэг зориг баатарлагийг хүлээн зөвшөөрч үгээ хэллээ хэмээн америкийн ТВ-ээр ярьж байв.
Трампын санаачилга болох 30 өдөр гал зогсоох гэдгийн цаана ОХУ юу хүсч байгааг Зеленский шууд илчилжээ. Гал зогсоох гэдгийн цаана ОХУ украины цэргийг Украиных нь нутаг дэвсгэр дээр бүслэн авсан байна. Тэгээд 31 дэх өдрөөсөө бүслэн устгах дайнаа явуулна. Харин бид Оростой байгуулах 30 хоногийн гал зогсоох тухай хэлэлцээрээс татгалзаж, энх тайвныг илүү урт хугацаагаар шаардаж магадгүй. Тэгэхдээ Европ болон АНУ-аас Украины армид, мөн сэргээн босголтод ихээхэн санхүүжилт олгохыг давхар хүсэх болно хэмээн Зеленский хэлэв.
Тэрээр Украин нь эх орондоо бүтээсэн алсын тусгалт “Long Neptune” гэх далавчит пуужингаар анх удаа цохилт өгснийг мэдэгдээд, хөлөг онгоц эсэргүүцэх “Neptune” пуужингийн үйлдвэрлэлийн суурин дээр 300-1000 км-т тусдаг болгон төгөлдөржүүлсэн, түүгээрээ ОХУ-ын Туапсе дэх нефть боловсруулах заводыг сөнөөсөн гэжээ.
Тус үйлдвэр гурав дахь өдрөө шатаж байна. Украины цэргийг Курск мужид бүслэн авсан гэдэг бол худал цуурхал, Путины цуурхал хэмээн Зеленский хэлжээ. Курскт украины ямар нэгэн цэргийн бүлэглэл Оросын цэрэгт бүслэгдсэн зүйл байхгүй хэмээн Украины армийн командлагч Сырский мэдэгджээ. Хүндэрч болзошгүй газруудаас цэргээ эргүүлж татсан. Ойрын хугацаанд кольцонд орох аюул үгүй, бид Курскээс ээлж дараалан цэргээ татаж байгаа гэжээ. Цэргийн шинжээч Гетьман бүр тодорхой тайлбарлажээ. Курск руу украины 10 мянган цэрэг орсон. Тэгээд Оросын 80-90 мянган цэргийг тэнд нь уяаж саатуулаад олон сарыг авчээ. ОХУ анх удаа өөрийн нутаг дэвсгэрт байлдаан хүлээн авчээ. Тэгснээр фронтын бусад хэсгүүдэд байлдах байсан оросын олон арван мянган цэрэг тэндээс саатуулагдсан ба Орост тийм их нөөц бэлэн байхгүй тул ОХУ-ын нутгийн гүн рүү байлдаан тархчих вий гэдгээс болгоомжлон Курщина руу Орос тийм их цэргээг илгээжээ. Бусад фронтоосоо ч цэрэг нэмж илгээжээ. Харин Украины тухайд бол Оросын Курскийг эзлэн авах гэсэн зүйлгүй. Иймд үүргээ биелүүлсэн тул Курскаас гарч байна гэжээ.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл22
ЗАЙЛАА БАРУУНЫ ГӨЛӨГ МИНЬ
Цөмийн зэвсэгтэй улсыг ялна гэж байдаггүй
Путин сэтгэгцийн эмгэгтэй алуурчин,,,,
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕООЯМ,,,путин ХУЙЛО,,,,
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,путин ХУЙЛО,,,,
Өөрийнхөө нутаг дээр нато оросын хоорондох цэргийн мөргөлдөөнийг украйн хүний цусаар явуулчихсан зелнскийн бодлогыг хорон ажил гэхүү эсвэл улс ороноо устгах зорилготой урвагчийн санаа нэх үү. Оростой хэл амаа олоод сайн хөршүүд байх бүх боломжууд байсан байхад заавал үзэн ядах тэрсэлдэж заналхийлсэн бодлого явуулаад бүр америкийн цэргийн бааз байгуулж натоод элсэхийг хамгийн гол зорилгоо болгодог нь ёстой аймаар
Одоо Путлерийг давж гарна
Тэр украйн руугаа зайл монголчууд бидэнд палийгүй украйны асуудал
Тэр украйн руугаа зайл монголчууд бидэнд палийгүй украйны асуудал
Трампын өнгөн дээр харин ч Украйнд ашиггүй эргээд байхад Орост ашиггүй эргэж байна гээд эхлэхээр л худлаа гэдэг нь мэдэгдээд байна. "Мэдээллийн тэнцвэр хагах үүднээс" гэж лоозогноод байгаа боловч огт тийм биш байна.
Deep state Д.Номиндарь нь удахгүй дампуурна. USAID санхүүжилтгүй болсон украйныг дэмжигч нарыг мөнгөгүй болж үхэхийг харна. Наад америкийн ардчилсан намын Байден гэж зөнөг өвгөний санхүүжүүлсэн сэтгүүлч нэртэй пизда нарыг өлсгөж алах хэрэгтэй. Мөнгө нь удахгүй дуусна тэгэхээр нь өөр газараас мөнгө авч чадахгүй болж таарна.
slava Ukraine
SLAVA UKRAINE
Хоёр хүн зодолдож байхад нэг хүн хөндлөнгөөс нь оролцоод та хоёр наад зодооноо боль ! болихгүй бол хоёуланг чинь зодчихно шүү гэж хэлдэг шиг Трамп Путин Зёлинский хоёрыг айлгаж байна !! Одоо Трампаас айгаад Путин Зёлинский хоёр зодооноо больж байх шиг байна ядаж 30 хоног зодолдохгүй байя гэж хэлж байх шиг ! Трампад Нобёлийн энх тайвны шагналаас өөр юм харагдахгүй байна ! залуу авгайгын л ач !! Сонин сайтын байр суурь тусгагдаагүй гээд л энэ нийтлэл болгонд бичих юм ! Сонин сайтын байр суурь бол энэ Номиндарийн нийтлэлийг долоо хоног болгонд тавьдагт байгаа юм ! Өөр Оросыг дэмжсэн нийтлэлийг эсрэг нийтлэлийг сонин сайт тавьж үзээгүй юм !!
Энэ слава украйн нтр гээд байгаа хүмүүс монголооос зайлаарай монголчууд бидэнд хамаагүй асуудал
Яагаад монголоос зайлах ёстой гэж,,,,эд чинь бас л монгол хүмүүс шүү дээ,,,
Deep state Д.Номиндарь нь удахгүй дампуурна. USAID санхүүжилтгүй болсон украйныг дэмжигч нарыг мөнгөгүй болж үхэхийг харна.
Украин гэж түүх байхгүй. СССР-ийн үеийн зохиомол улс байлаа.
Эмээ уу,,,,пебыль ээ,,,,,
Чи ухаант хүн үү үг цээжлүүлсэн үхмэл робот уу. Уориан гэж түүх байхгүй нэвэл Орос гэсэн түүх байхгүй зуун бас байсныг яах уу. Тэгж ятэнэгтвэл наад орос чинь ян чам шиг эргүүтэж тусгаар Монгол улс гэж байхгүй гэж цаад утгаараа хэлээд байдгийг чи дэмждэг мал юм уу. Бүх улс тусгаар улс тайван эрх чөлөөтэй оногдсон хувь тавилангаараа амьдрах ёстой. Улаан орос яахаараа бага буурай улсыг эзлэж түрэмгийлж эрхэндээ байлгах ёстой гэж.Эзэнт Монгол улс бутарсан шиг эзэрхий түрэмгий орос хятад сөнөх цаг байж л таараа.их ойрхон Үзээд үхэх юмсан .Бурхан гэж байдаг бол чам шиг эргүү боол сэтгэхүйтэнгүүдийг 9 үеэр нь тамлан зовж амьдруулах юмсан.Эрх члөөт өөрөөөрө амьдрах цаг үе ирж явнаа.
Чи ухаант хүн үү үг цээжлүүлсэн үхмэл робот уу. Укриан гэж түүх байхгүй нэвэл Орос гэсэн түүх байхгүй зуун бас байсныг яах уу. Тэгж тэнэгтвэл наад орос чинь яг чам шиг эргүүтэж тусгаар Монгол улс гэж байхгүй гэж цаад утгаараа хэлээд байдгийг чи дэмждэг мал юм уу. Бүх улс тусгаар улс тайван эрх чөлөөтэй оногдсон хувь тавилангаараа амьдрах ёстой. Улаан орос яахаараа бага буурай улсыг эзлэж түрэмгийлж эрхэндээ байлгах ёстой гэж.Эзэнт Монгол улс бутарсан шиг эзэрхий түрэмгий орос хятад сөнөх цаг байж л таараа.их ойрхон Үзээд үхэх юмсан .Бурхан гэж байдаг бол чам шиг эргүү боол сэтгэхүйтэнгүүдийг 9 үеэр нь тамлан зовж амьдруулах юмсан.Эрх чөлөөт өөрөөөрө амьдрах цаг үе ирж явнаа.
Deep state Д.Номиндарь нь удахгүй дампуурна. USAID санхүүжилтгүй болсон украйныг дэмжигч нарыг мөнгөгүй болж үхэхийг харна.