
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 3-р сарын 13-ны өдөр Цагаан ордонд айлчилж ирсэн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзахдаа Гренландыг авна гэдгээ дахин ярьж, тус арал дээр Америкийн маш олон цэрэг байрлуулна гэж мэдэгджээ. Энэ тухай АНУ-ын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэв.
Гренландыг АНУ өөртөө нэгтгэх бодолтой байгаа талаар сэтгүүлчийн асуултад Д.Трамп хариулахдаа, “ Ийм зүйл болно гэж би бодож байна” гэжээ. Тэрээр нэмж хэлэхдээ, АНУ аль хэдийн Гренландад цэргээ байршуулсан байгаа бөгөөд "магадгүй улам олон АНУ-ын цэргүүд тийшээ очихыг та харах болно" гэжээ.
Д.Трамп мөн Марк Рюттег энэ асуудалд "чухал үүрэг гүйцэтгэж" болно гэж хэлсэнд Марк Рютте, холбогдох аливаа хэлэлцүүлэг түүний эрх мэдэлд хамаарахгүй бөгөөд "Би НАТО-г тус асуудалд татан оруулахыг хүсэхгүй байна" гэж хариулжээ.
Гренланд арал нь Хойд Америкийн зүүн хойд хэсэгт оршдог дэлхийн хамгийн том арал юм. Тус арал нь Данийн өөртөө засах нутаг дэвсгэр, дээд хэмжээнд өөртөө засах эрхтэй бөгөөд батлан хамгаалах, гадаад харилцааг Данийн засгийн газар удирддаг. АНУ одоогоор Гренландад томоохон цэргийн баазтай.
Э.Солонго
Сэтгэгдэл5
Нутагтаа АНУ - ын цэргийн баз байгуулуулаад байвал ИЙМ л юм болдог юм байна . Япон , Өмнөт гээд төд мөд Гранлэнд болох нигуур байна ...
Бөгспутин хошного трамп мэтийн хөгшин баньд нар баллана шүү,,,хөгшин баньдуудаас баас л гарна,,,ухаан гарахгүйээ,,,,
цас мөсний орон. ашиггүй юм бишүү.
Бөөн ашигт малтмал, далайн доорх нефть.
гренландын иргэдэд ашигтай. ану-н иргэн. дулаан калифорни, хавай явж далай эрэг дээр бие шарна. яваандаа энхийн замаар өөрсдөө нэгдэх биз 🌎