
“Ардчилсан” гэх тодотголтой, аятайхан нэр, хаягтай мөн ч олон улс, улстөрийн нам, парламент, олон нийтийн байгууллага дэлхийн хэмжээнд буй болжээ. Харамсалтай, бас зэвүүцмээр нь тэдний 80 шахам хувь нь хулхи, дүр эсгэсэн, баг өмссөн хууран мэхлэгчид юм байна. Нэр, нөлөө бүхий ихэнх том орны Ардчилсан гэгдэх нам, төр нь (цаана нь далд ажилладаг) гүнийн төр засагдаа захирагдмал байдаг нь бас л нэгэн үнэн. АНУ-ын ардчилсан нам гэхэд л цаана нь далд байж чиглэл, заавар өгч байдаг олигархи бүлэглэлээс бүрэн хараат болох нь 2024 оны сонгуулиудын явцаар нотлогдлоо. Тагнуулын ерөнхий газар, пентагон, банк-санхүүгийн болон цэрэг зэвсгийн үйлдвэрлэлийн эзэд, олигархиуд, хэвлэл-мэдээллийн магнатуудын хамтын далд нөлөөлөл л аливаа чухал шийдвэрийн нууц эзэд нь юм байна.
Ийм нөлөөний дор орчихсон ардчилсан нам, төр жинхэнэ байх ёстой утгаа алдаж, анархизм, хаос байдал, авлига, улстөрийн самуурлыг үүддэг ажээ. Ийм байдал лавшрах, ужиграх аваас иргэний дайн дэгдэж, зарим улс тусгаар тогтнолоо ч алдаж байв.
Улстөрийн зорилго, шалтгаантай хүчирхийлэл, аллага дүр эсгэсэн ардчилагчдын түлхээсээр, гараар энд ч, тэнд ч, хаа сайгүй л гарсаар ирлээ. Хэн бүхний нүдний өмнө болж өнгөрсөн жишээ, баримт гэхэд л 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль байна. Энэ улсын 27 дахь ерөхийлөгчөөр сонгогчдын олонхийн санал авч тодорсон Трампыг гурван ч удаа алах гэж оролдов. Энэнд АНУ-ын ардчилсан нам, гүнийн төр засгийн оролцоо байсан гэж үзэцгээлээ. Санал хураахын өмнөхөн гэхэд л хоёр нэр дэвшигч нэг нь нөгөөгөө “фашист” гэж, нөгөөх нь өрсөлдөгчөө “улаан коммунист” мөн хэмээн нийтэд зарлаж, зүхэж байлаа. Төрийн эрхийг ээлжлэн барьдаг улстөрийн хоёр намын нь нэр нүүр, байр суурь иймдээ тултал ойлгомжгүй болж, доошилж, эргэлзээ, хардлага төрүүлж байв. Тэг тэгсээр нөгөө намын нь үнэлгээгээр бол “фашист Трамп” ерөнхийлөгч болж үлдлээ. Хэл ам нь ингэтлээ задгайрч, хараал зүхэл нь тэгтлээ хурцдана гэж байх уу? Иргэд, сонгогчдын олонхи нь иргэний дайн дэгдэхээс айж, зарим нь саналаа урьдчилж өгөөд дайжиж дүрвэхэд ч хүрцгээж байлаа. Дотоодод нь олон олон хурц асуудал буцалж байхад үл хэрэгсэн орхиод бусад улс орныг л дарангуйлах, мөлжих, эрхшээхэд бүх хүч, анхаарлаа чиглүүлж байдаг улс орныг, төр засгийг, улстөрийн намыг “Ардчилсан” гэж тооцож болно гэж үү? АНУ-ын 200 гаруй жилийн түүх “булаан эзлэх, дээрэмдэх, боолчлох, колончлох, буруу сэхэх, амжилтнаас толгой эргэх, жанжлах, цөмийн зэвсгээр хөнөөх, сүрдүүлэх, 5 тив, 4 далайд үхэл тарих, зөрчил бүхний гал дээр тос нэмэх” гэсэн үйлдлүүдээр л дүүрэн байж өнгөрлөө.
Энэ бүхнээсээ дандаа л буруу сургамж авч, алдаа бүхнээ давтсаар л байна. Энэ байдлыг нь хүн төрөлхтөн одоо сайн мэддэг, сайн ойлгодог болжээ. Өөрийн нь судлаачид, боловсролтой иргэд ч энэ байдлыг таньж, тогтоогоод “Америкийг дахиад хүчирхэг болгоцгооё!” хэмээсэн Трампыг дэмжиж, багт нь орж ажиллацгаалаа.
АНУ-ын нийгэм олон сая хүн амтайн (230 гаруй сая) зэрэгцээ өндөр цалин, хангамжаар бусад олон орноос нарийн мэргэжлийн авъяаслаг залуусыг өөртөө татаж ажиллуулсаар техник, технологийн хувьд ихээхэн амжилт олж, хурдацтай хөгжсөн нь үнэн боловч дотоодод нь, XXI зуунд байж боломгүй бүхий л сөрөг үзэгдэл, гаж дон, анархизм, дур зоргын задгайрал, танхайрал, араатанлаг ааш авир, эгоизм, элдэв зүсмийн ялгаварлан гадуурхалт ноцтой хэмжээ, чанарыг олж ужгирсаар ирсэн нь ч бас нэгэн үнэн юм. Штат бүхэнд нь л ёс суртахууны уналт, доройтол газар авсаар, иргэний дайн дэгдэх вий гэх болгоомжлол ч байн байн гарах, сонсогдох болов. Америк маягийн соёл, иргэншил, үнэт зүйлүүдийн зарим шинж, байдал нь хүмүүнлэгийн уламжлалт үнэт зүйлүүд, эерэг үнэлгээнээс зөрөх, бүр харшлах болсон нь ч үнэн юм. Америк соёл иргэншлийг ойлгоход бэрх боллоо.
Ардчилсан төр, засагтай гэгдэх ихэнх улс оронд төрийн эрх нь үндэсний хөрөнгөтнүүдийн нь гарт орчихжээ. Заримд нь бүр харийнхны гар хөл болсон тоглоомын төр, засаг тогтоод байна.
Ийм нөхцөлд аль ч тивийн, аль ч улс орон юуны өмнө л үндэснийхээ ашиг, сонирхлыг хичээсэн, бусад улс оронтой тэгш, найрсгаар харилцсан, энхтайвныг эрхэмлэсэн гадаад бодлого баримтлах нь чухал юм. Бүх улс орон төвийг сахих, энхтайвныг эрхэмлэх, зэвсэглэлээр хөөцөлдөхөөс татгалзах, олон төвт, олон тулгуурт дэлхийг дээдэлвээс тэр л ололт, дэвшил хэмээгдэх учиртай. Дэлхий дахины өнөөгийн бодит байдал, хүн төрөлхтний ухамсар, соёлын өнөөдрийн түвшин чухамхүү ийм болох, ийм байхыг шаардаж байна. АНУ-ын жанжлах, дарангуйлах, бусдыг байнгад л эрхшээл, нөлөөндөө барьж байх гэсэн зорилго, санаархал өнөөдөр гэхэд л бараг бүрэн сүйрчихээд байгаа нь нууц биш болчихлоо. Дэлхий нийт тэгш, шударга ёсыг, төрөлх эрхээ эдлэх боломжийг, үндэснийхээ үнэт уламжлалуудыг дээдлэхийн төлөө хичээх, тэмцэх, нягтрах болов.
“Барууныхан” гэгдэх хам нэр, цолны ард “Сионы мэргэдийн протоколуудын үзэл санаа, зорилго”, “Шинэ колончлолын үзэл санаа, зорилго”, “Руссофовия болон Исламофовия”, нацизм, фашизм, жанжлал, милитаризмын үзэл санаа, зорилго сүлэлдэн нэгдэж, ахин дахин амилж, амьсгалж байх боллоо.
Тэдэнд үйлчилдэг, олон зуун дамнан үйлчилж ирсэн банк-санхүүгийн олигархиуд, дэлхий дахиныг торлон байршсан тэдний олон сан, тэдгээрийн салбарууд “Ардчилал, хүний эрх, чөлөөт байдал” хэмээсэн уриа, лоозонг дагалдан хаана л бол нэвтрэн орж, тив бүхний уламжлалт нийгмүүдийг задалж, задгайруулж, бүр мөхөлд хүргэсээр байна. Дэлхий дахинд буй болсоор байдаг шинэ, сонихон, дэвшилттэй бүхий л үзэл санаа, зорилго нэг бүрийг Барууныхан овжиноор урвуулан, хөрвүүлэн ашиглаж, өөрсдөө хөрөнгөжиж, өрөөл бусдыг мөлжиж, дарангуйлж, эрхшээлдээ оруулсаар байна. Өмнө дурдсан сангуудаас “тусламж, дэмжлэг үзүүлж байгаа, хүүхэд, залуусыг нь төлбөргүй сургалтанд хамруулж байгаа, шинэ залуу өндөр боловсролтой боловсон хүчнийг бэлтгэн өгч байгаа” нэрийн дор Барууныхан өөрийн хүнээ, төлөөний хүнээ бэлтгэж авдаг, тэднээрээ дамжуулаад “Ардчилсан намыг” байгуулж, удирдлаганд нь өөрийн хүмүүсээ оруулдаг, тэгээд л тухайн улс орныг мөлжиж, задгайруулж, хөл толгойгүй байдлыг буй болгодог ажээ. Ийм арга, аргачлалын хүчтэй нөлөөнд автаж түүхэн өвөрмөц байдал, үндэсний уламжлалаа гээгээд “ойд төөрсөн сармагчин шиг болчихсон” улс орны тоо өссөөр л байна. Зарим нь Барууныхны гар хөл болсоор мөхөх, дампуурахад ч хүрчээ. Үнэн нүүр царай, урвагч үйлдэл нь ил болж танигдсан олон хүн эзэн оронруугаа зугтаж гараад тэндээ үлдэх, амьдрах болов. Дүр эсгэсэн ардчиллын баатруудын намтар, түүх ийм л болоод байна даа... Уг нь “ардчилал, хүний эрх, эрх чөлөө” гэх үзэл санаа, зорилго, түүний хэрэгжилт нь зөвхөн, ганцхүү хөгжил, дэвшил, сайн сайхныг л ард иргэдэд авч ирэх ёстой шүү дээ. Аль ч улс орон, аль ч нийгэм ардчилсан өөрчлөлтүүдэд ийм л болзол, шалгуураар хандах, үр дагаврыг нь үнэлэх ёстой.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл46
тэглэж шинээр эхлэнэ гэнэ үү. бүхнээ устгаж шинэчлэх хүртэл дөрвөн мөчөө ханатал савж байгаз. ай ти хөгжүүлэлтийн саваа хөөж туултыг бол зогсоосон. түр.
Чулуунжав абугай,,,,та “””ардчилал””аас өөр “””юу”””г санал болгоод байгаа юм бэ,,,,нэгэн аугаа хүний гайхамшигтай мэргэн удирдлага уу,,,,та дүр эсэгсэн ардчилал гээд л бөөрөнхийлөөд байнаа,,,,таны бодлоор тэр дүр эсгээгүй шудрага журамт ардчилал чинь өнөөдөр яг ямар улсад байнаа,,,,шууд нэр зааж болох уу,,,эсвэл ингээд л өөх ч биш булчирхай ч биш хэн ч биш юу ч биш будан манан татуулаад л,,,,дүр эсэгсэн ардчилалаа хараагаад л суугаад байхуу,,яг ямар зам байнаа,,,
Чулуунжав абугай,,,,трамп,,,”””гренландыг ч авна панамыг ч авна,,,мексикийг ч дайлна,,,канадыг ч нэгтгэнэ””” гээд л цамнаад байгаа нь ,,,,,,,ТАНЫ,,,,“”””Энэ бүхнээсээ дандаа л буруу сургамж авч, алдаа бүхнээ давтсаар л байна. Энэ байдлыг нь хүн төрөлхтөн одоо сайн мэддэг, сайн ойлгодог болжээ. Өөрийн нь судлаачид, боловсролтой иргэд ч энэ байдлыг таньж, тогтоогоод “Америкийг дахиад хүчирхэг болгоцгооё!” хэмээсэн Трампыг дэмжиж, багт нь орж ажиллацгаалаа.””””гэсэн дүгнэлттэй хэрхэн яаж дүйх вэ,,,,трампын зөв үү,,,,
Чулуунжав абугай,,,,,барууны хэмээх тодтогосон нэршилд,,,,дани норвег финландын швед шевцарийн иргэний нийгэмтэй улс орнууд орох уу,,,япон өмнөд солонгосын байгуулсан байж байгаа нийгэм дүр эсэгсэн үү,,,ардчилсан хойд солонгос жинхэнэ ардчилал мөн үү,,,,,
Чулуужав гуай сүрхий үнэн зүйл бичиж, олон нийтийг гэгээрүүлэх ажил хиж байна. Харин илжигний чихээнд ус, алт адил гэдэг шиг илжиг шигээ болчихсо бид ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байх юм.
Ардчилалэрх чөлөө шиг нийгмийн, эрэлт-нийлүүлэлтээр зохицуулагддаг зах зээлийнх шиг эдийн засгийн боловсронгуй тогтолцоо энэ хорвоод үгүй. Америк-баруун, аль бусад зүүний ч гэнүү заёсаглал, үзэл баримтлал, үйл явдал бол нийгэм-эдийн засгийн дээрхи хүрээнд л явагдаж, тэрнээс энэнээс гэхээсээ биднээс өөрөөс л хамаарч байна. Ардчилал эрх чөлөө, зах зээлийн тогтолцоонд орсноор бид хонины бэлчээрээс холын Америктай ярина, хэнийг ч бүр хэтэртэл нь шүүмжилж чадна, эрх чөлөөгөө бүрэн эдэлч дураараа амьдарна, ажиллана, энэ бол хөгжил-дэвшил, аз-жаргал, заяа-буян... Өөрсдөөс хамаарна...
Эргүү минь, "хонины бэлчээрээс холын Америктай ярина" чинь технологийн дэвшил, "хэнийг ч бүр хэтэртэл нь шүүмжилж чадна, эрх чөлөөгөө бүрэн эдэлч дураараа амьдарна" энийг чинь анархизм гэдэг юм!!!!!
Үнэнийг бичжээ. Монгол ч юунаас хоцрохов, нэг л их ардчилал эрх чөлөө ярьсан гарууд. Харин 1990 оны С,Зоригийн үзэл санааны ардчилалыг хүн бүр дэмжиж байсан юм шүү
Америкийн ардчилал манайханы үлгэрлэнэ дуурайдаг яридаг шиг биш ч гэсэн бусад орныхоос арай жоохон танагтай байхаа
Америкт ардчилал гээч юм чинь байдаггүй юм. Би тэнд нэлээд урт хугацаанд сурч, ажиллаж байлаа гэж.
Ардчилал гэснээс орос ах чинь яаж байлдаж байна. Нэг халаач хамаа
Манайхан давшсаар байна. Удахгүй Донецк, Луганск, Херсон, Запорожийн засаг захиргааны хилд хүрнэ. Дургүй хүргээд байвал Днепр мөрөн орно шүү!!
Дүр исгэсэн ардчилал бол хүний бааснаас долоон дор гэж нэг бирм авгай хэлдэг байж билээ !
тэгж хэлээд хөөрхий шорон шаасийншдээ ,наадуул чинь ардчилал гэдгийн үнэн нүүрийг илчилсэн хүнд ёстой чанга хандана,ямар сайндаа ардчилал гэж хаана ч байхгүй гэсний төлөө трампын чихийг тас буудна аймаар аймаар
Тэр үнэн зөв айхтар бирм аюгай байж
Чулуунжав тийм л сурхий философч юм бол енеедрийн Монголын"Ардчилал"-д дун шинжилгээ хийчих. Еерее хуцаад байгаа "ардчилал"-хаа буянд элдэв юм эрээчих эрхтэй болсон. Бодит унэннийг бичих чадвартай гэж бодож бна шуу!!!
Одоо Д.Чулуунжавыг гүйцэх философич Монголд байхгүй. Чинийхээр "элдэв юм эрээчих" гэдэг чинь Д.Чулуунжавынхаар бол шинжлэх ухааны танин мэдэхүйн арга, арга зүйгээр хийсэн хөдөлбөргүй дүгнэлт юм. Энийг чи хойт насандаа ч ойлгохгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Эртний Грekийн Дёмокрит Платон хоёроос өөр философич дэлхийд төрөөгүй юм ! Тэр хоёр матёриализм идёализм хоёрыг үндэслэсэн ! Яахав дунд нь байдаг даулизмыг үндсэлэсэн Голландын нэг нөхрийг тооцохгүйгээр шүү дэ ! Монголд философич байхгүй харин нийтлэлч нар бий !
Голландын нөхрийг ганцаараа амьдардаг Спиноза гэдэг юм ! Яахав лонхонд амьдардаг грёкийн нэг нөхрөөс дээр л дэ !
bipolar disorder -ууд хаашдаа л янгиа орхигүй зөрөх тул ингэ тэг гэж шууд хэлээгүй
За яахав дээ монголчууд бидэнд соц үед зөвлөлтийн тусламж ардчиллын үед Америк Япон болон бусад улсын тусламж их л хэрэгтэй байлаа Харин одоо Трампын прагматик байр суурь ч чухал шүү Бие биеэ узюл суртлын шалгуураар хувааж маргалдаж тэмцэлдэхээ больж иргэн бүр өөрийнхөө хөгжил ба улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах цаг байхаа
Чулуужав гуай сүрхий үнэн зүйл бичиж, олон нийтийг гэгээрүүлэх ажил хиж байна. Харин илжигний чихээнд ус, алт адил гэдэг шиг илжиг шигээ болчихсо бид ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байх юм.
илжингэн чихтэй хаан. тэр чинь нөгөө огтно боож үхэх үлгэр. хааныг илжигэн чихтэй гэж мэдсэнээс болж хулганыг алах болж 🕳 нүхний дэргэд ч билүү ярилцаж байгам. 🐁
тэндээс одох ёсыг урдах мэт үйлдэж, сэрүүн үхээрийн ойд шидэт хүүрийг авахаар хүрээд үүрч ирэхэд, бас хүүр энэ үлгэрийг өгүүлрүүн: бас эрт урьд цагт энэтхэгийн дорно зүгийн хар хятадын тайван хаанд нэгэн хөвгүүн бөлгөө. тэр хөвгүүн нь хаан ширээнд суугаад, хүнд биеэ нэгээхэн бээр үл үзүүлэгч бөлгөө. өдөр бүр улсаас нэг сайхан хөвгүүнийг авч одоод, үсээ шүүрдүүлээд алдаг байжээ. олон жил болтол тийн алваас нэгэн өдөр нэгэн эмгэний ганц хүүгийн ээлж болжээ. хааны үсийг шүүрдэх хувь нь тэр хөвгүүнд хүрвээс, "алагдах цаг ирж" гэж уйлан хайлаад, эх нь хөвгүүндээ шинэ хувцсыг өмсгөөд, өөрийн хөхнийхөө сүүг гурилд зуураад моголцоглож өвөрт нь хийж өгөөд, хааны үсийг шүүрдэхдээ үүнийг бага багаар идэж шүүрд, чамайг алахгүй ч байж магадгүй хэмээвээс, хөвгүүн нь хааны дэргэд очоод, алтан хатгуураар үсийг самнахад хааны чих илжигний чихтэй адил болохыг мэдэв. түүнийгээ хүнд мэдэгдэх вий хэмээгээд алахын учир тэр бөлгөө. хааны үсийг шүүрдэхдээ гурилаа идэж суухад хаан - чиний энэ идэгч идээ юу вэ
хэмээвээс, тутарганы гурил бөлгөө хэмээн өчвөөс, хаан нь - надад өгөгтүн хэмээв. төдий нэгэн хэсэг гурилыг хаанд өргөвөөс, хаан зооглоод, - үнэр амт маш сайхан, үүнд юу хольсон бэ? гэхэд, хөвгүүн - эх минь өөрийн сүүндээ зуурч өгсөн билээ хэмээн өчвөөс хаа нь: үүнийг алж үл болно. энэ бид хоёр нэг эхийн сүү уусан бөгөөтөл төрлөө алах ёсон билээ хэмээн сэтгээд - би чамайг алахгүй. намайг илжгэн чихт гэж бус хүнд бүү хэл хэмээвээс аяа, хаан минь! би хэнд ч хэлэхгүй тийм бөгөөс эхдээ ч бүү хэл. хэрвээ хүнд хэлсэн байвал би чамайг ална хэмээн захирав. үүнийг бус хэн ч мэдсэнгүй. тэр хөвгүүн гэртээ харьж одов. түүний дараа шүүрдэгч хөвгүүдийг урьд ёсоор алав. бүгдээрээ эмгэний хөвгүүн жаргалтай хэмээн гайхалдав. хамаг бүгдээр түүнээс асууваас, эх болон бүгдэд юу ч эс өгүүлээд, хааны чих нь бусдаас үлэмж болохыг өөр хэнд ч хэлэлгүй, дотроо санасны тул тэр хөвгүүн их хатуу өвчин хүртэж эм, дом тэргүүтэн юуг ч үйлдвээс тус эс болжээ. төдий үхэхэд хүрвээс нэгэн отчийг залж ирээд судсаа бариулав
эмч нь: чамд сэтгэлийн өвчнөөс бус өвчингүй гээд энэ өвчинд эм тус болохгүй. сэтгэлд санаснаа аманд гаргаж хэлбээс эдгэх бөлгөө хэмээвээс, хамаг бүгдээр нэгдэж үг буй бөгөөс өдгөө өгүүл. үхэхдээ эс өгүүлснийг хойно хэзээ өгүүлэх гэхэд тэр хөвгүүн "үгүй" хэмээн эс хэлсэнд эх нь шамдаж асууваас, эхдээ - нэгэн өгүүлэх үг буй бөлгөө. хэрвээ өгүүлвээс хаан засаглана гэхэд эх нь - тийм бол хүнгүй аглагт одоод, газар чулуу хийгээд модны нэгэнд өгүүлвээс эдгэнэ гэв. хөвгүүн нуугдаж одоод нэгэн оготны нүхэнд амаа тулгаж, манай хаан илжгэн чихтэй бөлгөө хэмээн олонтаа давтаж өгүүлвээс, тэр мөчөөс эхлэн тэр хөвгүүн эдгэв. тэр нүхэн дэх оготно түүний үгийг сонсоод оготноо дуун гарваас салхи лугаа нийлж хааны чихэнд сонстов. төдий "энэ үгийг тэр хөвгүүн хэлсэн ажгуу" хэмээн элч илгээж тэр хөвгүүнийг хааны дэргэд авч ирээд хаан зарлиг болруун: - би чамайг хүнд бүү хэл хэмээж захирсан билээ. өдгөө чиний заяа хүрсний тул, тийм үг өгүүлэв үү хэмээн асууваас, хөвгүүн - би өөрөө нэгээхэн ч хүнд
хэлсэнгүй билээ хэмээвээс хаан - нэгэн хүнд хэлсэн ажгуу, чи. тэр үгс чинь надад сонсдов. эс хэлвээс надад хэрхэж сонсдох хэмээвээс, хөвгүүн - гэртээ хариад надад хатуу өвчин хүрч, ураг элгэн бүгдээр яав ийв гэхэд би юу ч хэлээгүй билээ. тэгээд үхэхэд ойртоод нэгэн отчийг залж судсаа бариулваас отчийн өгүүлсэн, эхийн хэлснийг үнэнээр нь өчөөд, оготны нүхэнд хэлснээс бус хүнд хэлсэнгүй билээ. муу үгийг салхи хэлснээс бус хэн өгүүлэх вэ гэв. төдий хаан нь - би чих болон хий лүгээ хольцсоныг сонссон бөлгөө хэмээгээд, үүнийг алж юу хийх вэ? өдгөө энэ миний чихэнд аргалах арга чамд бий юу хэмээвээс, хөвгүүн - аяа, их хаан миний үгэнд орох бөгөөс надад нэгэн арга бий гэв. хаан нь - хөвгүүн чи тэр аргаа надад хэл. би сонсъё гэхэд хөвгүүн - аяа, их хаан тэргүүндээ нэгэн малгайг хийгтүн, түүний хоёр талд чихээ далдлах эвэртэй малгай хийж өмсөөд дэргэдэх нөхдөд бас тэр ёсоор өмсгөж хурваас зохино хэмээн өчвөөс тэр үгийг зөвшөөрч малгай хийж нэгэн сайн өдөр өмсөөд, хаан ширээн дээр сууж, харцас
бүгд чуулаад тэр малгайг бүгдээр гайхалдаж магтаад, бүгдэд алдаршив. төдий бүгдээр хааны чих илжигний адилыг эс мэдээд чимэг болгож эвэрт малгай хэмээн алдаршуулжээ. өдгөө тайван хааны дэргэдэх ямуданд тийм малгай буй бөлгөө. эмгэний хөвгүүн засгийг баригч түшмэл болоод, хүн алахаа тэр үеэс болив. төдий хамаг их улс амар жаргажээ хэмээсэнд сайн амгалант хаан - ганц хааны чихний тул тийм олон хүний аминд орсон эмгэний хөвгүүн сайн билигт бол хэмээвээс - заяагаа барсан хааны амнаас дуу гарав. сарвад үл сууна би хэмээж огторгуйгаар нисэн одов. ИЛЖГЭН ЧИХТ ХААНЫ ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Энэ сайт зай талбайгаа дүүргэх гэж энэ хагас коммунист өвгөний зөнөгөрлийн контентуудыг нийтлэж, олон нийтийн тархийг угааж, нийгмий н сэтгэл зүйг буртаглахаа болих хэрэгтэй бнаа!
намын гишүүн бишээ. талийгчийн магтаалыг зөвхөн гандан уншдаг
Энэ судлаач Трамп өөрийгөө буудсаныг судалж амжаагүй юм байна.
Энэ судлаач Трамп өөрийгөө буудсаныг судалж амжаагүй юм байна.
Эрлгдор нарын нөхөд Амер Ардчлсн нам’ - Гүний ЗГ-ын түлхээсэар Мнголыг хөл толгойгүй’ ёс суртхуун’ хүнлэг ёсгүй болгосон. Өгсөн гэж буй Амер тусламжийн 80-90/ нь төслүүдийн удирдлгчдын карманд орж Мнголд биетэй наалдсан юм ховор доо. Дээрх төслүүдээс ахиу хуссанаас гадна Улсаа тонож олигаржсан Мнголын том гаруудын хар данс -хамаг булай ‘ нүгэл Америк Гүний ЗГ’ CIA-н болон USAID-н архивт дэвхийж бга. Яана даа барьцаанд бгаа гсэн үг. ЗГ -аа цэгцэлж буй Илон Маск нэг эвгүй хөдлөхөд манай дээрх гаруудын булай дэлгэгдэхэд бэлэн болж шээс нь савирч сууна. Нууц юм гэж үгүй болсон энэ цахимын эрин үед эрт орой илчлэгдэнэ дээ. Карма хаалга андуурдаггүйг хэлэх үү?
Оросууд англи дог ийг намначихвал дагаж хуцдаг хавнууд хуцахаа болино америк банхар ч хуцахгүй бүгд сэтгэл амар цагриглаад хэвтэнэ
Бас үнэн юм гэж энэ дээ Амеркийн ардчилал гэж байдгүй юм дандаа ядуу буурай орнуудад ардчилал нэрийн дор өөрсдийн гар хөлүүдээ таьдаг дээрэмчид байгаа шүү манайд хар хүзүүгүй нөхрөөс эхлээд !!!!!!!!!!! мөнч олон хүн сүгнүүд бн даа
Энэ Ардчилал гэгч худал хуурмаг суртлыг манай 2 хөрш аль хэдүйн ойлгочихсон Ернь одоо дэлхийн улсууд ойлгож байгаа байхаа Монголчууд бид ч ойлголоо Ёстой Аймшгийн ниыгэм юм бна 1990 онд энэ муухай юм орж ирсэн Одоо эргээд харахад Энэ АНУ Гаас орж ирсэн бизБиднийг Ер нь Украйн шиг болгох зорилготой орж ирсэн За бараг л украйн аас ялгалгүй бна да Буу л дуугарахгүй баына Бжсад зовлон бна
Ардчилал нэрийн дор төр засаггүй дураараа дургидаг үе иржээ.
яндан ёндон юндэнг үе үе хөөлөх. канон тиг гортиг
Чулуунжав нь коммунист судлаач бөгөөд яг л дарангуйлагч нар улс орныг удирдах ёстой гэж үзэж Гитлер, Путин , Трамп, Ким пацаан нар шиг хүн монголд хэрэгтэй гэж үздэг судлаач бололтой. Черчил нэгэнтээ хүн төрөлхтөнд хөгжлийг хөтлөх АРДЧИЛАЛ-аас өөр зам алгадаа гэж билээ.
ардчилалын зарим зарчимууд хэрэгжихгүй байгаа гэсэн.
савны гэм. клизм тавих, … … …
боловсорч байна гээд мэдснээ буруугаар ашиглах, өөрийг өрөөлийг алажухуй. адгуус мэдлэгтэй мэддэг болов. чөөк алтан шүдтэй болов
Ёстой ацны профессор ийм юмизохиогоод сууж л бдг
Ганц Ардчилсан нам бишээ. Бүхэл намууд адилхан. Хүний шунал барагдахгүй тул дээд тушаалд очихоороо бүгд адилхан. Их идэх үү, бага идэх үү гэдэгээсээ шалтгаалж ард түмэнд буух нөлөө нь ялгаатай байх. Гол нь хууль нь сайн байвал тэрийг багасгаж чадна.
илт бие дүр өөр боловч идэхүй хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй
Үнэнийг тас хийтэл хэлж дээ. Ардчилал хэтрэхээрээ анарх болдгийг Америкийн жишээнээс харж болно. Иргэний дайн болоод дуусах биз ээ. Манай ардчилагчдын бичиж бгааг дээ. Ийм л монголчууд өсч бна. Маш аюултай. Хуулиа сахидаг боловсролтой ухаантай асуудалд бодитой бодолтой ханддаг баймаар. Үнэн манайд ч нотлогдож бна. Америкийн сургасан Эби Америктаа зугтаад гараад явчихсан л биз дээ. Агуу монгол ухаанаа алдаж болохгүй ээ. Ардчиллыг Монголын бүх нам бүх иргэд анхнаас нь дэмжсэн. Гэхдээ ийм ардчилал биш. .