sonin.mn

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "1990 онд эхэлсэн ардчилал маань хаачсан бэ? Үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, өмчтэй байх эрх чөлөө. Маш олон эрх чөлөө маань алга болж байна. Бүдгэрсээр байна. Шинэ залуу үеийнхэн маань үүнийг анзаарахгүй байна. Надад бол хуучин хар цагаан кино, 1990 оноос хойш бий болсон өнгөт киноны ялгаа асар их мэдрэгддэг. Үүнд их санаа зовж байна. Зөвхөн АН-ын тухай яримааргүй байна.



1990 оны хувьсгалаар Монголчуудын олж авсан тэр эрх, эрх чөлөө, эд хөрөнгө, өмч хаана байна вэ? Өнөөдөр цөөн хэдэн дарга нарын өмч болж хувирсан байна.



Нөгөө талдаа төрийн өмчийн компани гэж том том компаниуд, төрийн өмчийн гэхээсээ илүү дарга нарын хувааж иддэг компани болсон. Хөгжлийн банк, нүүрсний гээд хоёр сонсгол харин их сайн сонсгол болж явагдлаа. МАН-ын бүх юм нь муу биш, хулгайч нар нь л муу. Сонсголууд дээр жижижг сажиг өрөөсгөл зүйлс байсан ч Монголын хувьд сайн зүйл болсон. Юу дутаад байна вэ? гэхээр сонсголын дагуу ямар арга хэмжээ авах ёстой вэ? гэдгээ, ямар хуулиудаа өөрчлөх ёстой вэ? Төрийн өмчийн компаниудыг яаж өөрчлөх вэ? гэдэг шийдлүүд үлдчихээд байгаа юм." гэв.



М.Чой