
2017 онд хэвлүүлсэн номынхоо хэсгээс толилуулав.
Орос юуны төлөө тэнд зууралдан байлдаад байна вэ?
Цэргийн тусламжийн хариуд Трамп тэндээс мөнгө босгох ямар үндэслэлтэй вэ?
Донбасс гэж ямар нутаг юм бэ?
Зөвлөлтийн цөмийн зэвсгийг Украины уранаар бүтээсэн үү?
Оросын эрдэмтэн Алексей Чичкин гэдэг хүний ихээхэн сонирхолтой судалгааг ил болгоё. “Киевийн хунтынхан” гэгч нөхөд Дорнод Украинд үхэлдэн байлдаад байгаад тэрээр хариулт хайсан байна. Эдүгээ тусгаар тогтнолоо өөртөө тунхаглаад буй Донецк ба Луганскийн БНУ-уудад нефть, газ, уран, нүүрсний асар их нөөц буй тул түүнд нь өрнийнхөн шунаад Киевийн эрх баригчид тэдний гар хөл болж байгаа гэжээ. Өөрийнхөө хоёр муж болох Донецк, Луганскад эх орноо бутаргахгүй хэмээн тулалдаж байгаа украины арми нь “нацистууд” ба “гадаадын хөлсний цэрэг”-ээс бүрдээд русофоби ертөнцийн эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаа аж. Харин тэр нутгийн хөрсөн дор ямар түүхий эд булаастай байгаа нь бүр СССР-ийн үеэс тас нууц гэнэ. Гэхдээ өрнийнхөн тэрийг нь сонирхсоор өдийг хүрчээ.
Эрдэмтэн А.Чичкин СССР-ийн Улсын төлөвлөгөөний хорооны архивыг ухаж үзсэн бололтой юм. Луганскад 1940-өөд оны сүүлч, 1950-иад оны эхээр 1600 метрийн гүнээс асар их газрын тосны нөөц илрүүлжээ. 1952 оноос ухаж олборлож байснаа 1957 онд хааж нууцалжээ.
Тэр үеийн Зөвлөлт Украины намын дээд удирдлага Москватай тохиролцоод бүх нефтиэ РСФСР-ээс авна, газрын тосны “Дружба” хоолойг Дорнод Украинаар дайруулан Татарстанаас Дорнод Европ руу хүргэнэ хэмээх амлалт авч тэр нь ч хэрэгжиж байсан аж. Ийм байдалтайгаар 1991 оны СССР-ийн таралтыг хүргэсэн ба 2000-аад онд нефтийн хайгуул дахин эхэлж, хэд хэдэн ордыг олж тогтоосон, гэхдээ ордуудын нөөц нууц гэнэ. Луганск гэдэг нь байгалийн хийгээр асар баялаг нутаг юм байна. 1960-аад онд тэндээс байгалийн хий олборлож, Кременскийн районы Краснопоповскийн хийн орд нь алдаршиж байжээ. Лав 10-15 жил тэндээс байгалийн хий оргилсон ба бүх мужаа хангаж, өмнөшөө “Кременная–Луганск–Давыдо-Никольское”, хойшоо “Сватово–Старобельск–Городище” гэсэн тэнхлэгээр тэр чигтээ газ илрүүлээд байжээ. Харин тэр нөөцийг Киевийн төр-засаг ямагт нууцалж ирсэн бололтой. Одоогоор 12 цооног ажиллахаа хүлээж байгаа юм байна. Шатахуун болгон хэрэглэвэл 500 мянган тонн болохоор, цаашаа гүн ухвал 3000 метрийн гүнд хоногтоо 2 тонн нефть гаргаад байх асар их нөөц байгааг «Укргазвидобування» («Укргаздобыча») компани олж тогтоожээ. Эрдэмтэн А.Чичкинээс гадна украины өөрийнх нь эдийн засагч Игорь Рыбаков гэдэг нөхрийн бичсэн өгүүлэл сайтад бас байна.
Луганск мужийнх нь Станично-Луганск районд хосгүй их нөөц байна, 10 гаруй цооног ухахад хоногтоо 51 куб метр хар алт гарна. Донецк муж бол уранаар арвин. Бүр 1930-аад онд ураны нөөцөө илрүүлж тогтоожээ.
1944-1946 онд ураны иж бүрэн хайгуул хийж байсан мэдээ байна. Тэгээд Донбассын уранаар зөвлөлтийн атомын зэвсэг бүтээсэн, ерөөсөө хуучин СССР-ийн урантай аль ч бүс нутгаас Донецкийн ураны нөөц хол давна хэмээн “Донецкие новости” сонины сайтад бичжээ. Донецк хотоос 200 километр яваад уран илрүүлж болно. Бүр 1944 онд 21 ураны орд нээчихсэн байсан, тэр бүгд Днепровскийн сав газар бий, Өмнөд Буг гол, Умард Донец голын сав дагуу радио идэвхт материал нөөцлөгджээ. Ерөнхий сайд Юрий Ехануровын үед ВостГОК гэх ураны уурхай ажиллах гэж байснаа үл мэдэгдэх шалтгаанаар больж эргээд тас нууцлагдсан түүхтэй ажээ. Цаашлаад ураны нөөцийг Адамовк, Маяк, Макатых, Славянск, Калка (украины Халх гол) голын сав дагуу илрүүлсэн, гэвч радио идэвхийн дооз нь хэт өндөр тул газар дороо дараастай байхаас аргагүй, тийшээ очих, эрж хайх бүгд хориотой аж. Украины «Uatom» гэх портал сайтын тооцоогоор, ураны нөөцийн орон зай маш өргөн, Николаевск, Краснооскольск (Донецк муж), Марковск (Луганск муж), Берегск (Донецк, Харьковын хил дагуу), одоо дайн болоод буй Мариуполь хотоос хойшоо 60 км явахад л Николаевскийн их орд буй, тэндээс далай хүргэж зөөвөрлөхөд хялбар ажээ. Хөрш Запорож, Харьков мужид бас уран бий.
Маш сонирхолтой нэг мэдээ байна. Монголд уран олборлохоор орж ирээд байгаль орчны төлөө улс төрийн хөдөлгөөнийнхөнд барьцаалагдаад буй францын “Аreva” компани 2005 онд уран олборлохоор Донбасст очиж байсан байх юм.
Канад, АНУ, Британийн зарим фирм ч энэ талын судалгаа хийж, ирж очсон баримт байна. Харин энэ баримт өнөөгийн Дорнод Украины иргэний дайнтай хэрхэн холбогдох вэ гэдэг дээр оросын зарим судлаач маш хачин аргумент гаргаж тавьсан байх юм. 1961-1963 oнд Конго улсын Катанга мужид бельгийн цэрэг нь америкийн ба олон улсын хөлсний цэрэгтэй хамтран эрх чөлөөний хөдөлгөөнийг цус урсган дарахаар дайн өдөөсөн нь өнөөдөр Украинд давтагдаж байгаа гэнэ. Катанга нь уранаар баялаг нутаг, тэндхийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид нь тэр баялгийг улсын болгох, харин өрнийнхөн Бельгийн мэдэлд үлдээх гэж хоёр талаасаа алалцсан бол өнөөгийн Новороссия нь XXI зууны Катанга болж хувирлаа гэв.
Жич: дээрхи мөрүүдэд зохиогч миний өөрөө зохиож бичсэн үг үсэг, өгүүлбэр ганц ч байхгүй, гэхдээ хөрвүүлж уншигчиддаа хүргэе хэмээн зориуд шийдлээ. Уул уурхай, олборлолт, лиценз хэмээн байнга үхэлдэн тэмцэлдэж, тэр хэдийг л хөгжлийн ганц гарц болгочихоод буй манай өнөөгийн улс төрчдөд нэгэн төрлийн дохио сануулга болох болов уу гэж үзлээ.
Эх сурвалж: Судлаачийн үг, NNC publishing, 2017. Бүлэг VI. Украины драм
1.«Арабын хавар» Украин руу ирж наалдсаны нэг жилийн ойд!
2. Украин коммунизмаасаа одоо л салж байна!
3.Понсобийн онолдсоноор ДНР, ЛНР цаашаа туйлшрав
4.Украин:–Хамгийн гол аюул бол Славяны (Слав) ертөнц задарч эхэллээ
5.Украины сонгууль: Славяны ертөнцийг задлах уу, эсвэл Европын хэтийн ирээдүйг угтах уу?
6.«Украины хавар» гэж нэрлэгдэх геополитикийн хувьсгал
7.Долоон голтой үлдэж чаддаг оросуудын омогшил
8.Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу?
9. Азербайжанд зориулсан «Украин сургамж»
10. “Азеруудын амссан зовлонг хохоолууд амсаx цаг”
11. Чеченийн дайны хур туршлага Донбассыг Гибралтар болгож хувиргана!
12. Майдан & Крым: Нэг жил өнгөрчээ
Д.Баярхүү
Сэтгэгдэл26
Украингүй орос бол,,,зүгээр л зомбирсон үхдэл,,,,,,,оросгүй украин бол,,, хөгжил цэцэглэл,, мандан бадрал,, гайхамшиг,, гэрэлт ирээдүй,, зүүн европын “””баруун европ”””бат бэх цайз хэрэм,,,,,,
Юуч мэдэхгүй мангар юмнууд дандаа туйлшрах юм. Одоо монголчуудад дэлхийн асуудлаасаа илүү дотоодын хулгай бүр нарийвчилбал нүүрсний хулгайгаа шудрагаар шийдээд цаашаа явах зөв зам байна. Хулгайгаа дарахгүй бол ямар ерөнхий сайд, нам байгаа нэмэргүй бид сөнөх болно.
Солиотой өвгөн бэ. Өдөр бүр мэдэмхийрч худал бураад бичээд суух. Ийм өвгөнийг монголын ард түмний татвараар тэжээдэг байхыг би лав зөвшөөрөхгүй. Тэнэг өвгөн Монголынхоо хөдөөг судалж, үлдсэн насаа хөдөө мал маллаж суу пиздаа.
Таг Харанхуй оркоо,,,энд хуцаж суухаар,,,баасандаа өмхийрч хөгцөрсөн бандаашаа угаа,, хөгшин эхийнхээ тэтэгвэрээр амь зууж байж юу солиороод байнаа,,,чи,,,
америк орос хоёр дэлхийш хуваан авна
Украйн бол сөнөсөн Ертөнц. цус, нулмис, дүрвэлт. Ийм байхгүгээр хөгжих бололцоо энэ ард түмэнд байсан. дотоодын олигархуудын шунал, иргэний дайнд аваачсан. Дараа нь том гүрнүүдийн байлдааны зэвсгийн туршилтын талбар болсон. Бүхэлдээ энэ орны удирдлага тухайлвал Зеленский дурак. Ард түмэн энэ хүнтэйгээ тооцоо хийх хэрэгтэй.
Хуцалгүй,,,, наад өмнөх,,,бэлэн гоймогоо гударчихаад,,,миний бандаашийг угаа,,,чи л дутцан бай,,,,тэнэг хог вэ,,,,
Энэ езочин зөв хэлжээ
За тэр ч яахав. Угаасаа украйны хөрсөнд ямар2 эрдэнэс байгааг нь АНУ Англи Орос бүгд л мэдэж байгаа. Тийм учраас одоо америк нийлүүлсэн зэвсэгийнхээ төлбөрт украйны газрын ховор элементийг авна гэж ичгүүр сонжуургүйгээр зарлаж байгаа биз дээ. АНУ Англи хоёр Украйны фашист үзэлтэй хүмүүсийг сумлаж байгаад Оростой нь байлдуулаад Орос сулраад ирэхээр нь өөрсдөө нэмж оролцож Оросыг устгаж дарж авах гэсэн хорон санаа нь бүтсэнгүй дээ. Орос нь тэдний тооцоолж байсанаас хамаагүй илүү нөөц чадавхтай орон байж. Мөн Хятад Энэтхэг гээд НАТО гоос бусад маш олон улс орнууд ил далдуур Оросыг дэмжих юм гэж тэд төсөөлөөгүй. Бүх дэлхий тэдний үгээр байх юм гэж эндүүрцгээж дээ.
Барууныхан угаасаа Украины байгалийн баялгийг багцаалж байсан бусуу, одоо тэр орон дуусч байгаа юм байна даа, яг л өлсгөлөн цөөвөр чононуудад хэдэн хэсэг таср татуулж байгаа хонь лугаа адил.
Япон хүртэл Украйнаас газрын ховор элементийн орд эзэмшинэ гээд гүйж байна. Дэлхий дээр ардчилал гэж байхгүй зөвхөн эрх ашиг байдаг гэж энэ юм.
Донбасст нүүрс гэсэн ганцхан баялаг л бий ! Тэр уран муран газрын тос хий мий бол худал үг ! Луганск бол Климёнт Ворошиловын нутаг ! Донёцк бол бүх дээрэмчидийн дотроос хамгийн том нь болох Нeстор Махногийн нутаг ! нөгөө Гулья Полёй суурин нь одоо ч тулааны талбар болсон хэвээр ! Дорнод Укриан бол үр тарианы нутаг ! энд бас архи элбэг бөгөөд сайн хийдэг юм ! Бас чухал том давсны уурхайнууд бий ! Одоо Луганск Донёцк хоёр муж бүрэн сүйдсэн бас их минажуулсан ! Дайны дараа мөнгө ихтэй тэнэг улс олдох л байх ! Ашигт малтмал их бий гэж тэнэг Трампыг зальдахаа хохолууд мэднэ ! Харин Путинд энэ сүйдсэн нутаг хэрэггүй ! Курскаа ч босгох сэргээх мөнгөгүй байхад юун Донбасс !
Нэг их цэцэрхэж мэдэигийсэн балай тэнэг тахар.
ураны тухайд Украйн уранаар баян гэдэг нь юу л бол.тийм байсан бол ЗХУ Мардайгаас уран олборлохдоо тулах билээ.эзгүй хаа хол монголоос...тэгээд ЗХУ-н ураны гол мэргэжилтэн нэг хүн манайд уран байхгүй гэж хэлсэн байдаг биздээ.
ураны тухайд Украйн уранаар баян гэдэг нь юу л бол.тийм байсан бол ЗХУ Мардайгаас уран олборлохдоо тулах билээ.эзгүй хаа хол монголоос...тэгээд ЗХУ-н ураны гол мэргэжилтэн нэг хүн манайд уран байхгүй гэж хэлсэн байдаг биздээ.
Өчигдөр Украйны дронууд Краснадор мужийн Ильский хотод жилдээ 7 сая тонн нефть боловсруулдаг нефт нэрэх үйлдвэрт амжилттай цохилт өглөө Дрондуулсан нефт нэрэх үйлдвэр дайны фронтоос 400 км хол байрладаг Украйны дронуудын алсын тусгал хоног ирэх тутам сайжирч 1700 км зайд цохилт өгөх чадвартай болов Оросууд 7 хоног бүр нефт нэрэх үйлдвэрүүдээ хамгаалж чадахгүй дрондуулж байна
зо орсын курскаас украйнуудыг бараг хөөнөөд гаргачихлаа одоо хил дээр нүх ухаж нуугдсан блиндаж галын цэг командын байрыг оптоволоконный дрон дрон нүх рүү нь ороод дотор нь алж байна украйны 60 аад мянан алагдсан ццэрэг одоо нэмэгдсэн энийн иргэдийг харгисалж алсан украйнуудыг бүр хурдтай алж олзолж авсан украйны далд баялаг гэж байхгүй бүгд илэрч надныхан зөөж авсан уран байтугай гааз байхгүй
Хужаа Баярхүү Одоо Украйнаа уулаад шааж бн уу
Япон хүртэл Украйнаас газрын ховор элементийн орд эзэмшинэ гээд гүйж байна. Дэлхий дээр ардчилал гэж байхгүй зөвхөн эрх ашиг байдаг гэж энэ юм.
шоу-орос америк джлхийг хуваан авах ёстой
Ер нь Барууныхан Украйныг тоглоомны бай болгож Оростой сөргөлдүүлээд эцэст нь газар нутаг байгалийн баялагт эзэн суух зорилго агуулсан байна
украйн баялагтай гэсэн зеленскийн хуурамч газрын зурагт итгэх үү өнөөдөр саудын арабад эхэлж байгаа орос америкийн хэлэлцээрээр эхлээд орсын асуудлыг шийдэх байх жишээ нь бүх хоригийг хүчингүй болгох украйныг натоп хэзээ ч элсүүлэхгүй нүб-ын баталгаа украйныг хэзээ ч зэвсэглэхгүй байх гэрээ орсын эзэлж авсан бүх газарыг буцааж өхгүй ЗХУ-ын украйны буюу одоогийн орсын урьд байсан нутаг мөн гэсэн гэрээ умардын байгалын хийн урсгалыг устгасан баримт ил болгох дайнд орос ялсан баталгаа г м орсын ялалтыг хүлээн зөвшөөрөх ёстой
Нэг л их орос хятадыг муулсан украйныг дэмжсэн хүмүүс байх юм.Бодит байдлыг зөвөөр харж яаж улс орноо авч явах талаар бодмоор юм. Дэлхий дээр ардчилал гэж байхгүй гээд Трамп хэлээд байгаа биздээ. Бид өвөг дээдэстээ үргэлж талархах ёстой шүү. Ямарч байсан бүрэн бүтэн тусгаар улс хүлээлгэж өгсөнд. Яаж авч явах нь бидний ухаанаас хамаарч байна шүү дээ
Яг үнэн. 100% санал нийлж байна. Бид өөрсдөө "улны оркууд" байж, их гүрнүүдийг муулж сайлж авч хэлэлцэх юм. Энд нэг юм хэлэхэд "Ардчилал" гэж хичнээн их хашгирна анархизм төдий чинээ газар авч байна, "Хүний эрх" гэж хичнээн чанга бахирна хүний үүрэг төдий чинээ бүдгэрч, дээдэс доодосгүй, дарга цэрэггүй, лам харгүй, эр эмгүй, хөгшин залуугүй, баян хоосонгүй нийгмээрээ тэр чигээрээ элийрэл балайрлын их намагт шигдэж байна. Яана даа.
Ene balai burah yum Ene dainiig 2009 ond g bush McCain Rumsey geed America undesnii auylguin zunul shiidber gergej orosiin ediin zasagiin usultiig zogsooj Ukraine d tusgai ajilgaa yabuulj orosiin hii tosiig haah gej Obama g erinhiilugch bolgood unende Biden Hillary nart erh olgoj 14 ond Ukraine d ungut hubisgal hiisen proshenko g Biden erinhiilugch bolgoj
Ukrain olonkh bolood oros tsoonkh bolchihvol yakh ve.