
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заагдсан байршлын гараашнуудыг буулгаж нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд хийгдэж буй. Тус ажлын хүрээнд Баянгол дүүргийн 4, 12, 13, 18 дугаар хороодын нийт дөрвөн байршилд нийтийн эзэмшлийн талбайд байсан хуучин гараашнуудыг буулгасан. Чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажил дуусаж улсын комисс хүлээн авлаа.
Бүтээн байгуулалтын талбайд авто машины зогсоол, пандус, явган зам, дугуйн зам, спорт талбай, тоглоомын талбай, тайз, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, ногоон байгууламж, сандал сүүдрэвч, хогийн сав байршуулж тохижилтын ажлыг тус тус гүйцэтгээд байна.
Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Люксдаймонд” ХХК, “Ай Вай И Зэт групп” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Сэтгэгдэл4
Ээдээ,,,,энэ,,,мөнч зөв ажил болж байгаамдаа,,,сумяабазар гэдэг нөхрийн ГАНЦ гавьяа,,,,,эхлүүлсэн санал санаачилга зүтгэл юмшүүдээ,,,зөвхөн ганц энэ ажил зүтгэлээрээ л түмний нүүрийг эгцлэн харах нэр нүүртэй болсон юмшүү,,,
юун гавьаяа вэ Ардын намын дарга нар баяжиж эд хөрөнгөө ард түмэн сүйтгүүлж байна,Дараа нь татвар төлөгч бидний мөнгөөр МАН цавчаа хийж тоглож байна. Эрггүүтсэн өмхий хар ал вэ чи
циркийн арын довыг авч хаяж замаас зайлуулж циркийн хоёр талын хөгшид сургуулийн хүүхэд явдаг хөгшид хүүхдийг авч салхинд гарах ролик дугуй унуулах агаар сууж байсан газрыг буцааж чөлөөлж өгнө үү ямар зорилгоор доыг давж гарахын тул цас ус шавар хальтарч байх ёстой юм бэ
МАН ын данжаадууд газар зарж зөшөөрөл өгчихөөд адаг сүүлд нь газрыг нь дээрэмдэж аваад олон хүнийг хохироож татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байгааг дээрэм гэж үзэх үү эсвэл хулгай луйвар гэж үзэх үү.Авлигал авч газар олгоод хувьдаа баяжсан МАН ын бүдүүн данжаадуудад хариуцлага хүлээлгэхгүй зүгээр өнгөрөөх нь шударга бус хэрэг .