sonin.mn

“Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурлын төлөөлөгчдийн бүртгэлийн талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт мэдээлэл хийлээ.


Тэрбээр: "Ард нийтийн санал асуулга" хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд МҮЭСТО-д зохион байгуулахаар төлөвлөж, өнөөдрөөс төлөөлөгчдийн бүртгэлийг эхлүүлж байна.


Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 11:11 цагт Сүхбаатарын талбайд дэмжигч иргэдэд мэдээлэл өгөх төв ажиллуулж, их хуралд оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэнэ. Их хуралд 1000 төлөөлөгч оролцуулахаар ажиллаж байна. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд болон Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэдийг оролцохыг урьж байна.



Төрийн үйл ажиллагааг одоогийн хэвээр үргэлжлүүлэх үү, эсвэл өөрчлөлт, шинэчлэл хийх үү гэдэг сонголтыг хийх шаардлага тулгарч байна. Үүнийг ард түмэн хамтдаа шийдэх ёстой.



Тиймээс Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж, хуульд нийцсэн тэмцлийн хэлбэрээр эх орон, иргэдийнхээ сайн сайхны төлөө үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэхийг улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдэд уриалж байна. Энэ зорилгоор тус хөдөлгөөнийг байгуулж байгаа юм” гэлээ.


М.Чой