НИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл арга, хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 95.1 хувьтай байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Хагас коксон шахмал түлшний татан авалт хэвийн үргэлжилж байгаа. 45680 тонн түлшийг 446 цэгээр борлуулж байна. Зүүн түлшний үйлдвэрт өдөрт 1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж буй. Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлсэн. Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган айлыг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү ажил хоёр үе шаттай. Нэгдүгээрт, дулаалга, хоёрт, дулаан хураагуур яригдах юм. Гэр хорооллын бүсэд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл цахилгааны үнийг тэглэсэн байдаг. Энэ цагт дулаан хуримтлуулж, өдрийн цагаар ашиглах технологи юм. 11 дүгээр сарын 20-ны өдөр төв талбайд иргэддээ мэдээлэл нээлттэй өгнө. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын бүсэд жижиг станцуудыг байгуулна” гэлээ.
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл7
Зайл
Авлигалчин хулгайч Хүүрсэгийн хүргэн лууван хамарт Фү Дао зайл. чи пязда минь.
МАН бие биенийхээ хулгайг илчлээд сайхан байна. Бүгдийг нь зайлуулах цаг ирнэ
Туулын замыг тавь
Авлифгалчин хулгайч Хүүрсэгийн хүргэн лууван хамарт Фү Дао зайл. Чи пязда минь.
цахилгааны хөнгөлөлттэй хэрэглээний лимитээ 3000вт аас 1500 вт болгож яндан бууруулах гэж хичээж бсан иргэдээ дэгээдэж унагачихаад юун эсрэг худлаа юм яриад байнаа
Өвөл нь бол эхэдчихсэн байгаа л даа кккк. Эрчим хүч, дулаан амьдрах сэдэв бол тэр чигээрээ зүгээр л амнаас унаж байгаа хоосон үг. Үе үеийн удирдлага өөрсдөө ч ойлгохоо өнгөрсөн байх.