sonin.mn

АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, тус намын ЕНБДарга С.Баярцогтыг огцруулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Мөн өчигдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 14-нд АН-ын Онц их хурлыг зарлан хуралдуулах зарыг нийгмийн сүлжээнд хэсэг хүмүүс түгээж эхлэв.


Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: "АН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр нь намын дүрмийг дагаагүй, Үндэсний бодлогын хорооны эрх мэдэл рүү халдсан шийдвэр. Тиймээс үүнийг ҮБХ-гоор хэлэлцэнэ. АН-ын Онц их хурлыг намын дарга болон ҮБХ-ноос зарлаагүй.


Мөн намын ерөнхий нарийн бичгийг огцруулах эрх мэдэл ҮБХ-нд байдаг. Намын Хяналтын ерөнхий хороо нь ҮБХ-ны гаргадаг шийдвэрт хөндлөнгөөс оролцож байгаа нь дүрэм зөрчиж байгаа явдал юм.


Намын зүгээс Хяналтын ерөнхий хорооны шийдвэр албан бичгээр ирсний дараа холбогдох байгууллагууд хуралдаж шийдвэрээ гаргана. Өнөөдөр бол олон нийтэд мэдээлсэн мэдээллийн хүрээнд л хариулт өгч байна” гэсэн юм.


М.Чой