sonin.mn

“Нээлттэй хамтын ажиллагаа – Хамтын хөгжлийн боломж” уриан дор зохион байгуулагдсан “Дэлхийн хотын дарга нарын яриа хэлэлцээ – Нинбө 2026” олон улсын арга хэмжээ арваннэгдүгээр сарын 2–5-ны өдрүүдэд БНХАУ-ын Жэжян мужийн Нинбө хотод болж өндөрлөлөө.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Мэдээллийн албаны удирдлага дор Нинбө хотын Ардын засгийн газар, Жэжян мужийн Ардын засгийн газрын Мэдээллийн алба хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд дэлхийн 15 орны хотын дарга, хотын удирдлагын төлөөлөгчид оролцож, хотуудын хөгжлийн туршлага, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.


Чуулганы хүрээнд төлөөлөгчид дэлхийн томоохон боомтуудын нэг болох Нинбө–Жөүшань боомтын Мэйшань хэсэг болон ухаалаг роботын үйлдвэрлэлийн цехтэй танилцаж, боомт хотуудын хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн инновацын чиглэлээр туршлага судалжээ.


Арга хэмжээний гол үр дүн нь хотуудын найрсаг харилцаа, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 14 төсөлд гэрээ байгуулсан явдал байв.


Мөн чуулганы үеэр “Хамтын хөгжлийн тухай Нинбөгийн зөвшилцөл” баримт бичгийг нийтэлж, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны нээлттэй байдлыг хадгалах, хотуудын хоорондын хүмүүнлэгийн солилцоо, харилцааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь улс орнуудын хотуудын харилцаа, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх, инновац, технологийн хөгжлийн туршлагыг харилцан солилцох, тогтвортой хөгжлийн хамтын боломжийг эрэлхийлэх олон улсын хамтын ажиллагааны чухал талбар боллоо.



Г.Бямба