“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорац (CHALCO), охин компани “Чайналко Дижитал Технологи” компанийн Ерөнхий захирал Ли Гуанфэй болон холбогдох удирдлагуудтай уулзаж, хоёр компанийн хамтын ажиллагааны цаашдын чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд талууд урт хугацааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаа, экспорт, тээвэр логистикийн шинэ боломжийг нээх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл болон далд уурхайг хөгжүүлэх, хүний нөөц, мэргэшсэн боловсон хүчний солилцоо, оюутан бэлтгэх хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Талууд хамтран олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн гэрээний нөхцөлийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн сайжруулах замаар талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл болон далд уурхайг хөгжүүлэх талаар хамтран ажиллах юм.


Баасан - 11 сарын 27,
2026
Сэтгэгдэл2
Япон чанарыг биш Хятад үнийг сонгосон Индонез улс өрөнд живж байна. Арван жилийн өмнө Индонези улс анхны хурдны галт тэрэгний төслөө эхлүүлэх болоход Япон улс санал тавьжээ. Тэд олон тэрбум хүнийг нэг ч осолгүй тээвэрлэсэн алдарт "Шинкансэн" технологио санал болгосон ч ганцхан хатуу нөхцөл тавьсан юм. Тэр нь: "Засгийн газар баталгаа гаргаж, аюулгүй байдлын стандартыг дээд зэргээр сахих." Харин Индонези "үгүй" гэж хэлэв. Яг энэ үед Ши Жиньпин орж ирлээ. "Төсвөөс чинь мөнгө гаргахгүй, Засгийн газрын баталгаа хэрэггүй, зүгээр л хувийн хөрөнгө оруулалтаар хийчихье" гэж амлав. Хямдхан, хурдан, ямар ч дарамтгүй мэт санагдсан энэ санал үнэндээ "хавх" байжээ. Өнөөдөр Индонезийн Ерөнхийлөгч Прабово нэгэн гашуун үнэнийг хүлээн зөвшөөрлөө: Хятадын зээлийг эргэн төлөхийн тулд ард түмнийхээ татварын мөнгө рүү гараа дүрэхээс өөр аргагүй болов. Төмөр замын дарга нь энэ төслийг "Явж буй цагтай бөмбөг" гэж нэрлэж байна. Өдөр бүр ажиллах тусмаа алдагдал нь нэмэгдэж, улс орноо өрөнд живүүлж байна.
чалко компани жалко болгох бизээ