Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр залилан мэхлэхийг завдсан ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллагаас таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Хэргийн талаар тодруулбал, дээрх этгээдүүд нь БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор "Засгийн газрын нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдсэн байна.
Хуурамч тогтоолд нэр бүхий Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болон БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэлийг өгсөн хэмээн тусгажээ.
Үүгээр зогсохгүй тухайн ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээ зэргийг давхар хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн байна.
Хэрэгт холбогдогч “Д” нь өөрийгөө Засгийн газрын гишүүн, зөвлөх мэт бусдад өөрийгөө танилцуулж, хохирогчдод итгэл үнэмшил төрүүлдэг байсан. Үүгээр дамжуулан төрийн байгууллагад албан уулзалт хийж буй мэт бусдыг хуурч залилан мэхлэх үйлдлээ хэрэгжүүлэхийг завддаг байсан.
Этгээдүүдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл2
МАН-ынхан өөрсдөө хулгай хийчихээд ялаа наймаалцаж бусдад тохож нэр цэвэр үлдэх явдал гаарч байна.
I came across a testimonial about Dr. Omega Spell Caster on an online forum. At first, I was skeptical—having never explored spiritual spells or Voodoo practices before—and found it hard to believe the claims being made. After going through a difficult patch in my five-year marriage, I decided to seek spiritual guidance from Dr. Omega Spell Caster, and to my great surprise, it worked! I was deeply moved when, about 45 hours later, my partner and I reconciled. Seeing my partner express remorse, ask for forgiveness, and show a willingness to rebuild our marriage was a moment I will always remember. There are no words to fully express how grateful I am for the guidance I received during such a challenging time. Thank you, Dr. Omega Spell Caster, for the support you provided. For consultations, you can get in touch via WhatsApp at + 1 (365) 298-4620 or on Telegram At:: dromegaspellcaster.