
Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Боловсролын ерөнхий газар, Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулсан “Бид мод тарьж байна” дууны уралдааны шилдгүүд тодорлоо.
Уралдаан нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, олон нийтийг мод тарих үйлсэд уриалах зорилготой байлаа. Цэцэрлэг, бага нас, дунд нас гэсэн ангиллаар явуулсан уралдаанд нийт 13 мянга гаруй хүүхэд анги, хамт олноороо баг болон оролцож, 616 бүтээлээ ирүүлсэн байна. Хүүхдүүд “Бид мод тарьж байна” дууг дуулж, зохиомжит бичлэгээ илгээсэн бөгөөд бүтээлч сэтгэлгээ, цахим хандалт, үзэлтийн тоо, дуулалт, хувцаслалт, шүүгчдийн багийн үнэлгээг харгалзан аваргуудыг тодрууллаа.
Цэцэрлэгийн нас:
I байр-Улаанбаатар хот, 143 дугаар цэцэрлэг. Бэлтгэл Б бүлэг
II байр- Багануур дүүрэг, 139 дүгээр цэцэрлэг, Бэлтгэл Б бүлэг
Тусгай байр:
Ховд аймаг, Жаргалант сум 10 дугаар цэцэрлэг
Дорнод аймаг, 6 дугаар цэцэрлэг
Завхан аймаг, Улиастай сум. 8 дугаар цэцэрлэг. Бэлтгэл бүлэг
Сүхбаатар дүүрэг. 281 дүгээр цэцэрлэг
Сүхбаатар дүүрэг. 186 дугаар цэцэрлэг
Бага нас /I-V анги/:
I байр-Ховд аймаг, “Цаст Алтай” 5г анги
II байр-Улаанбаатар хот. 5 дугаар сургууль. 4д анги
Тусгай байр:
Хөвсгөл аймаг. “Эрдмийн далай” 4а анги
Сүхбаатар аймаг. 3 дугаар сургууль. 3в анги
Сүхбаатар дүүрэг. “Шинэ зууны удирдагч” олон улсын сургууль
Дунд нас /VI-IX анги/
I байр- Улаанбаатар хот. 33 дугаар сургууль. 6з анги
II байр- Булган аймаг. Хутаг-Өндөр сум. 7б анги
Тусгай байр:
Сэлэнгэ аймаг.Сүхбаатар сум. 1 дүгээр сургууль. 7г анги
Өвөрхангай аймаг. Арвайхээр сум. 2 дугаар сургууль. 7 дугаар анги.
Тэргүүн болон дэд, тусгай байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
Сэтгэгдэл5
Цэдэнбал даргын үед"Хүн бүр бага балчраас..," гэж лоозун гаргаад, бүр дуу болгоод,Хэнтийн декадаар дуучин Амарсанаа дуулж байж билээ. Одоо Хүрэлсүх мод тариулаад, тэр тухайгаа дуу зохиогоод, хүүхдүүдээр дуулуулаад....яг л соц-ын замаараа ч орлоо л доо !
Каждыи сызмальства.....гээд оросоор бас чээжлүүлээд мөн ч өвчигнөж байсансан !
Sain yumaa bainga bicheh myygaa sain dyrs tegbel tyynees chini bolj hymyyjine!ene zasaggyi bolson zoloo chylbyyrgyi ard tymen dyr dyraaraa dogodohiig chi_ni bysad yhaalag hymyys bolon gadniihan dygnelt hiigeed alibaa gadniihanii orolzootoi herenge mengenii asyyda
asyydal deer zailsgyi sadaa orood baina,zailuul daa.....yum byhen deer eersdiigee debiilgedegee byy yos bolgo?.........................
Bid terbum mod tarij baina..... ha..ha...Tarisan mod chini zamiin hajuugaar uhej hataad baina.... Buun urgui zardal.....Ulsiin mungu uildaggui..Turiin mungu tulugduggui...Khurelsukl dargaaa...