Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "ИЗНН энэ асуудал дээр буруутай этгээдэд заавал хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь энэ түймэртэй холбоотой мэдээ мэдээллийг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс л бид авлаа. Маш харамсалтай. Монгол улсын нутаг дэвсгэр дээр болсон гамшиг, ослын талаарх мэдээллийг зөвхөн гадаадаас олж авна гэдэгт шүүмжлэлтэй хандаж байна.
Энэ асуудлыг нууж байгаа мэт харагдаж байна. Мобикомын сүлжээ холбох ажлаар явсан л гэнэ. Гэтэл ийм ажилд Мобикомын захирал нь байнга явдаг юм уу? Тийшээ очсон Япончууд нь мэддэггүй юм гэхэд дагуулж явсан Монголчууд нь юу хийж байсан юм.
Байгаль орчны яам нь юу хийж байсан юм. Яамны хүмүүс байсан байж таарна. Хил хамгаалах газрын хүмүүс байсан л байж таарна. Хэзээ хэний өгсөн зөвшөөрлөөр, ямар баг бүрэлдэхүүн явсан бэ гэдгийг ил тод болгох хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн УИХ-ын гишүүн оролцсон бол тэр хүний бүрэн эрхийн асуудлыг ч ярих ёстой. Хариуцлага бол хариуцлага. Доод шатны хэдэн хүнийг туг тахиад сурчихсан. Үүний ард өөрсдийн хариуцлагаас зугтаж болохгүй.
Зөвхөн Мобикомын захирал уучлалт гуйгаад шийдэгдэхгүй. Японы Засгийн газар хамтран ажиллая гэж мэдэгдсэн. Монголчууд юу хийх юм? Онцгой байдал юу хийж байсан юм. Төсөв ярих бүр Онцгой байдлын төсөв өндөр том дүнгээр яригддаг. Энэ бол Монгол талын бүх түвшний үүрэг хариуцлага, хурд хүчний асуудал яригдана." гэсэн юм.
Н.Отгон
Пүрэв - 10 сарын 29,
2026
Сэтгэгдэл1
Хий орилохоос өөр ямар эрдэм чадалгүй гаха Нара Хүүрэнсэгтэй гадаад руу зугаалаад галдан шатаагч террорист дүүг нь хамгаалж хариуцлагаас бултуулах ээлжит даалгавраа авчээ..