
Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл багтдаг. Тэдний хоёрынх нь хооронд нэг ийм зөрчил яваад удсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд нь “Зарим шүүгч авлигачдыг хамгаалж, өөрсдөө авлигад холбогдож байна” гэж мэдэгддэг. Шүүх засаглалын удирдах байгууллага ШЕЗ “Энэ нөхөрт хариуцлага тооцож, Үндсэн хуулийн Цэцэд өгч шийдүүлэх хэрэгтэй” гэж хуралддаг.
Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд “Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй.
Энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон. СӨХ-той хуйвалдсан хүмүүс бүгд шүүгч нар байгаа. Шүүгч нар хэргээ ч шийдэж чадахаа больсон. Тийм учраас би парламентыг уриалж байна. Үүн дээр сонсгол хийх ёстой. Олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой. Тэр шүүгч нарт хандаж хэлэхэд Ерөнхий сайдыг огцруулах гээд Ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Мега төслүүдийн ард байгаа бүх шүүгчийн асуудлыг нэг л өдөр парламент ярина гэдэгт би огт эргэлздэггүй. Шүүгч нар нь өөрсдөө авлигач, тэд нар яаж авлигатай тэмцэх юм. Мега төслүүдийн ард байгаа бүх зүйл Захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой цахилгаан станц шүүх дээр л гацсан” гэсэн юм. Харин шүүх энэ сарын 27-ны даваа гаригт ШЕЗ-өөс “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдааны явцад шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийснийг ШЕЗ-ийн 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд уг мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн.
Тодорхой эх сурвалжгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд харш, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах үр дагавартай юм. Иймд ШЕЗ-өөс хууль ёсыг дээдлэхийг Ерөнхий сайд Танд мэдэгдье” гэсэн мэдэгдлийг гаргав.
Мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргасан байна. Түүндээ “Ерөнхий сайдын мэдэгдлүүдэд удаа дараа дурдагдсан “Захиргааны шүүхийн шүүгч нар авлигад байр авсан” гэх асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, ноцтой мэдээлэл бөгөөд АТГ, ЦЕГ зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах байгууллагуудаар шалгагдан тогтоогдох, хуульд заасан зохих журмаар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байхад хууль ёсны арга замаар асуудалд хандахгүйгээр, олон нийтэд хандаж “Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар авлига авдаг”, “Байрыг орцоор нь шүүгч нар авсан байгаа”, “Шүүгчтэй хуйвалдсан СӨХ”, “СӨХ-ны ард байгаа шүүгч” гэх зэргээр тодорхой нэр хаяггүй мэдэгдэл удаа дараа хийж, Захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна. Шүүн таслах ажиллагааны тоон мэдээ, бодит баримтуудаас үзвэл, “Мега төслүүдийн 60 хувь шүүх дээр шийдэгдсэн”, “Бүх мега төслүүд захиргааны шүүх дээр гацаж байна”, “Төслүүдийг нь шүүх гацаагаад байгаа” гэх Ерөнхий сайдын мэдэгдэл бодит үнэнд нийцэхгүй болно. Түүнчлэн, “Шүүгч тендер авсан”, “Авлига авч тендерийн хэрэг маргаан шийдвэрлэсэн” асуудлын талаар мэдсэн, мэдээлэл авсан тохиолдолд аливаа этгээд уг асуудлаар гэмт хэргийг шалгах, мөрдөх үүрэгтэй байгууллагад мэдээлэл, баримтаа өгч шалган шийдвэрлүүлэх үүрэгтэй, ийм гэмт хэрэг, сахилгын зөрчил үйлдсэн гэх сэжүүр, баримт байгаа бол холбогдох шүүгчийн талаарх мэдээллийг зохих байгууллагад нь өгч шалгуулах арга хэмжээ авахын оронд УИХ-ын нээлттэй чуулганы хуралдаанд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй мэдээлэл удаа дараа хийж байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, шүүхийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх үр дагаварт хүрч болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.
Эндээс нэг зүйл харагдаж байна. Тэр нь, Ерөнхий сайд “зарим шүүгч”-ийн эвгүй асуудлын тухай ярьж, ШЕЗ болон Захиргааны шүүхээс “шүүхийн нэр хүнд, хараат бус байдал”-ыг хамгаалж мэдэгдэл гаргажээ.
Өөрөөр хэлбэл, нэг талаас зургаан шүүгчийн “нууц”-ыг хөндөхөд нөгөө талаас “шүүхийн нэр хүнд”-ээр хамгаалж байгаа дүр зураг харагдаад байгаа юм. Ерөнхийдөө, “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” гэдэг л болчихсон хэрэг л дээ. Гэхдээ олон нийт ойлгож хараад байгаа шиг шүүгч нар өөрсдөө бас үүнийг ухах учиртай. Шулуухан хэлэхэд, хуулийн дээгүүр алхдаг хэдхэн шүүгчийн хувийн зан чанар, биеэ авч явах байдал, ёс суртахууны тухай яригджээ. Хэрэв Ерөнхий сайдын хэлсэн фактыг бүх шүүгч үйлддэг бол энэ шүүх байгууллага чинь яаж ингээд байж байх вэ дээ. Мэдээж хэрэг, энэ нь Ерөнхий сайдын хэлсэн үг болохоор зүгээр нэг гудамжны дэл сул яриа гэж харагдахгүй байна. Тэр агуулгаараа, тэдгээр тав, зургаа буюу хэдхэн шүүгчийн асуудал илүү тодорхой яригдах биз. Харин тэр цагт зургаахан шүүгч нь шүүх эрх мэдлийн нэр хүнд болоод 600 шүүгчийн нэрээр бамбай хийгээд үлдэж байгаа нь харамсалтай л явдал болж хувирах вий. Учир нь шүүхийн нэр хүнд нь шүүгч бүрийнхээс нийлж бүрддэг. Урьд нь улс даяар мэдэгдсэн зохисгүй үйлдлүүдийг зарим шүүгч гаргаж шүүх болон Шүүхийн сахилгын хороо асуудлыг шийдэж л байсан.
Ганцхан жишээ дурдахад, ковидын үеэр нэр бүхий шүүгч нар өмгөөлөгч, мөрдөх байгууллагын гүйцэтгэх ажилтнуудтай “уулзсан” талаар нийтээрээ мэднэ.
Тэр асуудлыг Шүүхийн сахилгын хороо хэлэлцэх үед нэг шүүгч нь “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26.2-т заасан Шүүгчийн халдашгүй байдал, Шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан Шүүгчийн халдашгүй байдал, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрсний бичлэг хийж дамжуулах, тараах, 13.10 дугаар зүйлд заасан Хувь хүний нууцад халдах, 13.11 дүгээр зүйлд заасан Хувь хүний нууцыг задруулах, 13.12 дугаар зүйлд заасан Хууль бусаар мөрдөж мөшгөх, 13.14 дүгээр зүйлд заасан Худал мэдээлэл тараах, 21.13 дугаар зүйлд заасан Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих гэж заасныг тус тус зөрчиж, 2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр олон нийтийн цахим хэрэгсэл болох фэйсбүүк, твитер зэрэг цахим хуудсаар “Хонгилын шүүгч нар, шүүхийнхний завхайрал” гэх мэтээр тэр өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ... хотхоны ... тоотод болсон найз нөхдийн цугларалтын бичлэгийг тус байрны СӨХ-ны хяналтын камераас хийж аван, хууль бусаар мөрдөн мөшгөж, олон нийтэд хууль бусаар тараасан хууль зөрчсөн явдалд миний бие Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу мэдэгдээгүй анхаарч үзнэ үү.
Миний бие уг асуудалд холбогдсондоо маш их харамсаж байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэж байв. Харин Шүүхийн сахилгын хороо шийдвэр гаргахдаа “Холбогдох шүүгч нар Ковидоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу хөл хорионы хязгаарлалтын үед, ажлын өдөр, ажлын цагаар олноороо цуглан, өмгөөлөгч болон АТГ-ын ажилтантай уулзаж, архидан согтуурсан нь шүүгч нийтээр дагаж мөрдөх хууль, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид хамаарах “өмгөөлөгч”, “АТГ”-ын ажилтантай “найз нөхөд” нэрийн дор уулзсан. Мөн “Шүүгч болон бусад этгээд нь цахилгаан шатанд биеэ зохисгүй байдлаар авч явсан нь олон нийтэд цацагдсан” зэрэг нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж, шүүхийг жигшин зэвүүцэх ард түмний дургүйцлийг бий болгосон, шүүхийн өндөр нэр хүндэд ноцтой хохирол учруулсан төдийгүй шүүхийн тогтолцоонд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдэл гэж ойлгогдохоор байна” гэсэн байдаг юм.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл38
Уг нь Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн нэр хүндийг олон түмний дунд байнга унагаж байгаа тодорхой хэдэн хүндээ арга хэмжээ авч баймаар. Тэгэж л нэр хүндээ авч үлдэнэ биз дээ. Гэтэл дахин мэдэгдэл гаргаад биеэ өмөөрөөд байцгаах юм.Ялзарсан шүүхээ янзлахгүйгээр яаж монгол улс өөдлөх билээ.
Шүүх дэндсэн. Ерөнхий сайдын хэлээд байгаа бүгд үндэслэлтэй. Шүүхий зөвлөл, дээд шүүхийн шүүгчдийг татах хэрэгтэй . Өмнөх эрх мэдэлтнүүд, тухайлбал Элбэгдорж өөрийн гар хөлийн хүмүүсээ дээш татаж эрх мэдэл олгон цалин пүнлүүгий нь хязгааргүзүй нэмэн хэтэрхий дураараа аашладаг болгосон. Их хурал, ерөнхийлөгч үүнийг зогсоох цаг болсон. Шүүх зсаглал гэдэг сүртэй нэр өгөөд хэирүүлж байна. Тийм засаглал байхгүй, хэргийг үнэн зөвөөр шийдьэрлэдэг төрийн байгууллага маягаар л ажиллуулж хянаж дарж байх хэрэгтэй. Элбэгдорж, Баяр, Энхбол, Баярцогт, сайханбэлэг мэтийн дайснуудбг барьж үнэн мөнийг нь олох ёстой. Монгол улс алийн болгон хэдэн хулгайчийг дураар нь дургиулах ёстой юм бэ?
Хамгийн сүүлд л гэхэд Цагаан Элбэгдорж нарын хэрэг дээр гэрлийн хурдаар хуралдаж баривчлах тогтоолыг хүчингүй болгож байгаа нь, тнр шийдвэр ЕС, Хууль зүйн сайдыг ШООКОНД оруулж байгаа нь асуудал байгааг ил тодоор томруунаар харуулаад байна. ШЕЗ дотооддоо жаахан ч гэсэн цэвэрлэгээ хийдэг эрүүл асуудалтай хэдийгээ явуулчдаг байгууллага баймаар байнаа. Үгүй бол бүгдээрээ нийлж Энкантогийн саунд тохироо хийгээд юу хүссэнээ хийдэг гэдэг шиг яриа чинь тэнгэр цооллоо !!!
Шүүх-д асуудал байгаа. Томилсон хүндээ үнэнч зүтгэнэ гэдгийг ёстой ойлгодоггүй ээ. 600-хан шүүгчийн хөрөнгө орлогын байдлыг маш нарийн шалгаж чадах аваас өөрсдөө гараа өргөөд буух байлгүй дээ. Олон цалингаараа амьдардаг шүүгчид байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэг тийм сүлжээ маягийн хамаарал байх шиг байна. Нэг шүүгч шүүгч хүн яагаад ганц сая доллартой байж болохгүй гэж бүр үнэнээсээ зүтгээд байсан санагдана.
elbegdorj gadnihni baritcaand orson elbegdorjiin baritcaand huuli shvvhiihen orson .hen hendee vilchilehgvi yah yum.
Zass hen n heniigee dairaad yahav.Shuugchid bol heteesee NAM.Mungetei hunii tald zajialgaar ylaldag gazar bolson.Setguulch Enereeg bol shuud zshialgaar 5 jil horij bga.Eneree heniig hohiroov.Ulsad heden mungenii hohirol uchruulav.Munge nehsen hun Baiguullaga bnuu bhgui.Ih nayd terbumaar ideed .uulaar n hashaad hays.edlen barisan humuust hurengiin eh uusver.erh duraaraa bgaag shalgaj bnuu.SU.Bayr nariin haus.Badamjunai.J.Munhbat.Saihanbileg.Bayrtsogt.Sarangerel avgaig shalgasanuu.Heeriin emneleg.Dornogobiin neptiin uildvert irsen $ haa bn.Hulgaichuudaa shalga Hori.shudargaar ajillaj ard tumend haruul.Enereeg yllasan shuugchiin neriig zarla.
Zass hen n heniigee dairaad yahav.Shuugchid bol heteesee NAM.Mungetei hunii tald zajialgaar ylaldag gazar bolson.Setguulch Enereeg bol shuud zshialgaar 5 jil horij bga.Eneree heniig hohiroov.Ulsad heden mungenii hohirol uchruulav.Munge nehsen hun Baiguullaga bnuu bhgui.Ih nayd terbumaar ideed .uulaar n hashaad hays.edlen barisan humuust hurengiin eh uusver.erh duraaraa bgaag shalgaj bnuu.SU.Bayr nariin haus.Badamjunai.J.Munhbat.Saihanbileg.Bayrtsogt.Sarangerel avgaig shalgasanuu.Heeriin emneleg.Dornogobiin neptiin uildvert irsen $ haa bn.Hulgaichuudaa shalga Hori.shudargaar ajillaj ard tumend haruul.Enereeg yllasan shuugchiin neriig zarla.
Zass hen n heniigee dairaad yahav.Shuugchid bol heteesee NAM.Mungetei hunii tald zajialgaar ylaldag gazar bolson.Setguulch Enereeg bol shuud zshialgaar 5 jil horij bga.Eneree heniig hohiroov.Ulsad heden mungenii hohirol uchruulav.Munge nehsen hun Baiguullaga bnuu bhgui.Ih nayd terbumaar ideed .uulaar n hashaad hays.edlen barisan humuust hurengiin eh uusver.erh duraaraa bgaag shalgaj bnuu.SU.Bayr nariin amerkid baigaa haus.Badamjunai.J.Munhbat.Saihanbileg.Bayrtsogt.Sarangerel avgaig shalgasanuu.Heeriin emneleg.Dornogobiin neptiin uildvert irsen $ haa bn.Hulgaichuudaa shalga Hori.shudargaar ajillaj ard tumend haruul.Enereeg yllasan shuugchiin neriig zarla.
Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг ийш тийшээ харсан элдэв хувийн амбицтай монголчууд.дээрээ ч доороо ч нэгдэж чадахгүй байсаар байгаад байвал доройтно уу гэхээс дээшлэхгүй.энэ цаг үед нэгдсэн .улс л хожих юм байна даа
Шүүхэд итгэх олон нийтийн итгэл гэж юу ч байхгүй шүү шүүгч нэртэй авилгачид аа!!!!
Шүүх гэдэг ХААНЫ ОРДОН юм уу??? Шүүгч гэдэг ХААН юм уу??? Шударга ёс, ардчилсан хуулиа уландаа гишгэсэн шүүхийн шийдвэрүүдийг ард түмэн бид хараад үнэхээр ЗЭВҮҮЦЭЖ байна. Том том хэргүүдийг гацаагаад хэлэлцүүлдэггүй шүүгчдээр бид яах юмбэ??? Шүүх байгууллагатай хэн хариуцлага тооцох ёстой вэ???
новшийн лбгдржийн тавьсан шүүгч нарыг халж солих эрх нь ерөнхийлөгчид бий, шүүгч нарт өөрийн хүнээ тавиад олон жилээр хадах хуулиар хучаад орхисон хүн бас л лбгдрж юм, маш их хулгай хийнэ тэр сөхөгдөнө тэгэхээр хамгаалалтаа баталгаатай болгож авсан ердөө ийм л зүйл шт юун шүүхийн шинэчлэл
Е нам гүм байгаа болохоор ЕС муу , АТ тэнэгтээд байгаа байх аа ... ХУЛГАЙЧИД ч гэсэн хүн нэг хэсэг хүн ч гэсэн баян тансаг амьдраг - ШҮҮГЧИД ч гэсэн бас ХУЛГАЙЧИД байж яагаад болохгүй гэж ...
Энэ хүнийг АТГ, ТТГ шалгах хэрэгтэй. өөрийгөө бариад өгчихлөө, ккк
ene unen jishee n ; shuur ajillagaand urtuj irsen tomchuul yu bolson be ? shuurnii dersend havchuulagdaad nutagtaa busdiin ornoos une tulburgui zalarch ireed ger gertei amar saihandaa jargal bg busuu ? uuniig hen zohion bsiguuldag ym ?
Хүүкийн хажууд Эби бүх шүүгчдийг нэг өдөр түдгэлзүүлж байсан.Еврейчүүдийг өөд татаж, Азийнхныг доорд үздэг Путинийг Монголд уриагүй.
Эби гэгч нь хууль зөрчиж, бүх шүүгчийг түдгэлзүүлж, тэгээд өөрийн шүүгчдээ тавьсан юм, мэдэж ав.
Шүүх шударга байсан бол авилгал өсөхгүй буурах байв. Энэ их хулгай газар авахгүй байв .. гээд тоочвол үнэн харагдаж байна.
Нус цэр, ялгадасаар дүүрсэн ой гутам шүүх засаглал байх ч шаардлагагүй. Бүгд нүднээс далд газрын гаваар орвол таарна. Гэр бүлийн бизнес болчихсон. Баригдахаараа ээж нь амиа егүүтгээд хүү нь гадаадад оргон зайлдаг билээхэн хар жишээтэй.
Нус цэр, ялгадасаар дүүрсэн ой гутам шүүх засаглал байх ч шаардлагагүй. Бүгд нүднээс далд газрын гаваар орвол таарна. Гэр бүлийн бизнес болчихсон. Баригдахаараа ээж нь амиа егүүтгээд хүү нь гадаадад оргон зайлдаг бэлээхэн хар жишээтэй.
Бузар шүүгчид олширсон шудөрга шүүгч өдрийн од л байх бүгдийг нь халж солих хэрэгтэй
Шүүгч нэртэй хурлийз, авилгач, хулгайч нар ардчичлал нэртэй 30 жилд үйлдсэн нүглийнхээ шанг хэдэн үеэрээ хүртэнэ
ШҮҮГЧДИЙГ ОРВОНГООР НЬ ЯЛЗАРСАН БАЙРТАЙ НЬ БУЛЬДОЗОРООР ТҮРЖ XАЯX БОЛСОН!!!
Юун шударга шүүгч яриад байгаа юм тийм xүн байсан бол алуулсан аль эсвэл зугтсан зүгээр л орвонгоор нь соль !!!
Тэр Чигтээ xаxууль, ялзарсан !!!
Цөөн авилгач шүүгч байгаа нь олны нүдэн дээр бараг ил шүү дээ, ккк. Бид цөөхүүлээ, хэн хаана юу хийгээд байгаа нь бараг тодорхой доо. ккк. ЕС маш их мэдээлэл баримттай байгаа учраас ил тод хэллээ. Шүүхийг шүүх хэрэгтэй болжээ...
Шүүхийн сахилгын хорооны дүгнэлт нь шүүхийн үйл ажиллагааны бодит байдлыг тодорхойлоод байгаа юм биш үү. Өөрсдөө тийм дүгнэлт хийсэн атлаа юун нэр хүнд яриад байна аа.
Шүүх дэндсэн. Ерөнхий сайдын хэлээд байгаа бүгд үндэслэлтэй. Шүүхий зөвлөл, дээд шүүхийн шүүгчдийг татах хэрэгтэй . Өмнөх эрх мэдэлтнүүд, тухайлбал Элбэгдорж өөрийн гар хөлийн хүмүүсээ дээш татаж эрх мэдэл олгон цалин пүнлүүгий нь хязгааргүзүй нэмэн хэтэрхий дураараа аашладаг болгосон. Их хурал, ерөнхийлөгч үүнийг зогсоох цаг болсон. Шүүх зсаглал гэдэг сүртэй нэр өгөөд хэирүүлж байна. Тийм засаглал байхгүй, хэргийг үнэн зөвөөр шийдьэрлэдэг төрийн байгууллага маягаар л ажиллуулж хянаж дарж байх хэрэгтэй. Элбэгдорж, Баяр, Энхбол, Баярцогт, сайханбэлэг мэтийн дайснуудбг барьж үнэн мөнийг нь олох ёстой. Монгол улс алийн болгон хэдэн хулгайчийг дураар нь дургиулах ёстой юм бэ?
Шүүх,цагдаа,гааль,татварын албаныхан дотор хахуулиар баяжаагүй нэгч хүн байхгүй дээ Цадаж ханадаггүй бузрууд өөрсдөө эсвэл үр ач,зээ. нарт нь л гай болно доо
Шүүгчид тэдний эргэн тойрныхон баяжсаныг ард түмэн бэлээхэн харж бгаа.
Шүүгчид тэдний эргэн тойрныхон баяжсаныг ард түмэн бэлээхэн харж бгаа.
шударга шүүгч тун ховордоо.арай л юм билээ.танил талдаа улаан цайм үйлчилдэг шүүгч байсан.прокурор нь чөлөөтэй байхад хэрэгтэй бүрэн дүүрэн танилцаагүй гэж байхад хүчээр л хүн амны хэргийг хийсэн шүү.үнэхээр аймаар....
Нийт шүүгчид тийм биш байхаа ЕС тодорхой хүний нэр нотлох баримт байгаа бол АТГ ЦЕГ өгч шалгуулах эрх үүрэг нь байгаа шүү ард түмэнч СБаярцогтын хэрэг СБэярын хэрэг гээд олон авилгач луйварчдын хэргийг ямар шүүгчид яаж шудрага бус шийдэж хууль завхаруулсаныг харсан үзсэн мэдсэн шүү ард түмэн сохор тэнэг биш шүү
Тэгээд наад тав зургаагаа өөрсдөө огцруулж салбараа муу нэрнээс цэвэрлээч. Толгой дээрээ муу хүмүүсээ залчихаад бусад нь цэвэр гэж мянга хашгираад хэн ч итгэхгүй...
Шүүх ялзарсан уу гэвэл ялзарсан, одоо л салхи оруулж үнэр танараас нь салгахгүй бол бүхлээрээ өмхийрч дуусна . Шүүх өөрөө өөрийгөө аврахыг хүсэхгүй байгаа бол гаднаас л нөлөөлөх. Энэ боломж Хүрэлсүхэд бий. Юу хараад хүлээгээд байгаа юм, эсвэл авилгач шүү гчидтэйгээ амраг садан болсон уу бүү мэд ажин түжин.
ugsen ner hund!!!! medegdej bui ni 6!!!! medegdeehui hed bga um! turiin tsalin hool bagadaad ulsuud bdg bol ajlaa uguuud huviaraa 00 tsaas zarah heregtei shd. ene avligachin hulgaichdiin zulbasgad ch ene ulsad tsaashid amidrah bh! ene uls eruul ayulgui shudarga tegsh bh yostoi
shuuhiin erunhii zuvlul gj bas hog bolson gazar bn
han uuliin enhtsetseg gj gi" bn nul avliga