ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 12 /Reuters/. АНУ, Ираны талууд Ормузын хоолойгоор худалдааны хөлөг онгоцуудыг дахин нэвтрүүлэх боломжийг нээх энхийн гэрээ энэ амралтын өдрүүдэд байгуулж магадгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгдсэн боловч Ираны тал уг хэлэлцээрийн талаар эцсийн шийдвэрт хүрээгүй хэмээн няцаалаа.
Хэрэв энэхүү хэлэлцээрийг байгуулбал гурван дэлхийн эрчим хүчний үнийг огцом өсгөж, олон мянган хүний аминд хүрсэн гурван сар үргэлжилсэн дайныг эцэслэхэд гарсан хамгийн том дипломат ахиц дэвшил болох юм.
Хэлэлцээрийн төслийн ихэнх хэсгийг хэлэлцэн тохиролцсон хэдий ч Иран өөрийн "улаан шугам"-ын асуудлаар буулт хийхгүй гэж Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаейн мэдэгджээ. “Бид энэ асуудлаар эцсийн шийдвэрт хүрээгүй байна” гэж тэрбээр хэлсэн байна. Харин Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид Ирантай хийж буй дайныг зохицуулах асуудлаар маш том тохиролцоонд хүрсэн" гэж мэдэгджээ. Тэрбээр талуудын хэлэлцээний явцад ахиц дэвшил гарсан гэж үзэн Иранд өгөхөөр төлөвлөж байсан цэргийн цохилтуудыг цуцалсны дараа уг мэдэгдлийг хийсэн байна.
Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг ямар ч тохиолдолд зөвшөөрөхгүй байх нь аливаа энхийн хэлэлцээрийн гол нөхцөл байх ёстой гэж Д.Трамп удаа дараа мэдэгдсээр ирсэн юм.
Харин Ираны тал олон улсын хориг арга хэмжээг цуцлах, олон тэрбум ам.долларын царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх, түүнчлэн Ормузын хоолойг хяналтдаа байлгах эрхийг нь хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа аж.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл3
гурван дэлхий !!!!!!!!!!!!!!г.энход??????
Dear the people of Iran : A day after dark ages is coming.Never look back.Never regret.Never listen to scavengers.The Beauty of the Freedom is priceless.Freedom and Human Dignity is the Universal value. Sincerely Iron Leader the Great
Iranчууд маш зөрүүд, өөрсдийнхөөрөө зүтгэдэг, аймаг өс хонзонтой, ард түмнийхээ толгойг мус-ульман шашнаар зүтгүүлчихсэн, амьдрал нь гэж газар дор шиг. мөнгө, нь 00-ын цаас шиг бодчихоод байхад , дээдүүл нь бөөн авилгачид, зөв хэлсэн ард түмнийгбуруутгаж өс хонзон, өс хонзон аймаар.