Үйлчилгээний стандартаа баримталж, иргэдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэн, олон мянган ажлын байрыг тогтвортой хадгалж, татвараа төлж байгаа нийтийн аж ахуйн салбарынхан, үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгч нарт Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Нийтийн ахуйн үйлчилгээний салбарт ажиллагсдын олонх нь албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг. Иймээс иргэдийг албан ёсны хөдөлмөрийн харилцаанд шилжүүлэх, ажлын байрыг нь албажуулах, нийгмийн баталгааг нь хангах цогц ажил хийнэ гэдгээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ.
2010 оноос хойш улсын хэмжээнд хөдөө аж ахуйн бус албан бус хөдөлмөр эрхлэлт 40 хувиар өсөж 215 мянга, Улаанбаатар хотод 80 хувиар өсөж 124 мянгад хүрчээ.
Салбарын яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна.
Цаашид:
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлөх,
5 хүртэлх ажилтантай гарааны бизнес эрхлэгчдийн 3 хүртэлх ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сарын хугацаанд чөлөөлөх,
Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй хоёр хүртэлх гэрээнээс сонгон нийгмийн даатгалд даатгуулах,
Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтоох,
Ажил хийж байгаа оюутан, суралцагчид, тэднийг ажиллуулж байгаа бизнес эрхлэгчдийг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлөх бодлого хэрэгжүүлэх юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, “Хос шагай” салоны захирал, Дэлхийн цомын аварга, Ази, Европ тивийн аварга, мастер үсчин Норовцэмбэлийн Алтаншагайд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий үсчин, гоо засалчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл16
Энэ мэдрэл нөхөр юу болоод газар бүхэнд очоод ганц хан өөрийгөө рекламдаад солиороод бна вэАН нхаан та тар чинь бүгд яагаад энэ солиотын эсрэг юм хэлдгүй юм вэ ахин дэвших гээд бгаа юм бишүү
Сэлэнгийн луухаан хятад Бао Цайг дарга болгохгүй бол ална шүү гэж хэлсэн учир АН Хү Сю Жанд хайр зарлаад байгаа..
ЭНЭ ТЭНЭГ ГАР ХЭЗЭЭ СЛЕСАРЬУУДТАЙ УУЛЗАХ БОЛ. ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ.
Мантуу дааяа дахин сонгогдох сагаатай уулзалт хийгээд бхйгаа юм биш үү
Мантуу дааяа дахин сонгогдох санаатай уулзалт хийгээд байгаа юм биш үү Энэ пзда ямар хулхидаж сураагүй юм биш.
ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИД ҮСЧИН АВГАЙЧУУЛ ХАМААГҮЙ. САР БҮР НЭГ САЙХАН ААВЫН ХҮҮ ЦЭРЭГТ ИРЭЭД ЗОДУУЛЖ НАС БАРЖ БАЙХАД НЭГ Ч ДУУГАРСАНГҮЙ .
Жинхэнэ эргүү ац шүү, энэ хүүрэнсүг!!! Сайхан шоудаж байна даа!!!! Өөр хийх, шийдвэрлэх ажил их л баймаар юм.
Н.НОМТОЙБАЯРЫН 32 ХАР ГЭМТ ХЭРГҮҮД 1. Н.Номтойбаяр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Уньт багийн “Дондогийн булаг” гэх газарт хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн. Өдрийн сонин 2017.10.09 2. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бааранд танхайрч, хүний биед мэсээр гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Тиймээс түүнд /2013.09.27/Эрүүгийн хуулийн 181.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлнэ. Dorgio.mn ЦЕГ-ын мэдээлэл 2013.09.29 3. Н.Номтойбаяр аа. Зөвхөн "МАК" 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суврагын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. Цагаан суврагын ордыг буцааж өгөөрэй. Энэ асуудлыг тавина. Ерөнхий сайд У.Хүрсэлсүх УИХ-ын чуулганы хуралдаан 2018.11.30
Дахин сонгогдох эвлүүлдэг тоглоомоо угсарч яваа юм наадах чинь. Тавчигтай эмэгтэйгээс болж огцорч байсан хүн өөрийнх шууд удирдлага дор байдаг зэвсэг хүчинд олон сайхан залуус хэрцгий зодуур тамлалаар амь насаа алдсан ч огцрох бүү хэл "од" болон гялалзаж попорч явна даа. Тавилан юм даа
Ерөнхийлөгч хайгуулчид уул уурхайчид, геологичидтойгоо уулзаж тулгамдсан асуудлыг нь сонсох нь яанаа . Аливаа улс орон хөгжье, дэвжье л гэж байгаа бол баялгийнхаа судлаачидтай уулзаж, тэднийхээ санал хүсэлт, ажлын нөхцөл, нэн даруй шийдвэрлэх асуудлуудтай танилцах нь зөв шүү
Энэ тэнэг хард тийм ухаан заяагаагүй байх оо !
Эргүү тэнэг
Энэ ёстой ёоёотой гар болж дууслаа.
Cэтгэц нь xэвийн биш бaйгaaд бaйгaa.
Урьдчилан сэргийлэх анагаах ухааны цөм болсон эрүүл ахуйчид, эпидемиологчид, эрүүл зүйн хими, нян, вирус судлалын шинжээчид, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй уулзаж, анхдагч урьдчилан сэргийлэлтйн ололт амжилт, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэх.
Удахгүй Хүрэлсүх шиг манин хавдар нүүртэй болсон гудамжны архичид түүнтэй уулзалт хийх байх шүү. Эсвэл тэднийг голоод байна уу?