МАНИЛА, 2026 оны зургаадугаар сарын 12 /Reuters/. БНХАУ-ын Засгийн газраас хориг арга хэмжээ авсны дараа Филиппиний Батлан хамгаалахын сайд Гилберто Теодоро Хятадын "алдаатай буруу үйлдэл"-ийн өмнө үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болно гэж өнөөдөр мэдэгджээ.
Ерөнхийлөгч бага Фердинанд Маркосын удирдлага дор Филиппиний эрх баригчид Бээжингийн зүгээс явуулж буй түрэмгийлэл хэмээн үзэж буй үйлдлүүдийг эсэргүүцэн сөрөх болсноор АНУ-ын холбоотон болох Филлипин болон Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд муудах болсон юм.
“Хууран мэхлэх үйлдлийг нь эсэргүүцэн үнэнийг хэлсэн хүмүүст тэд яг ийм байдлаар ханддаг нь тэдний үнэн дүрх төрх юм” гэж Филиппиний Батлан хамгаалахын сайд Гилберто Теодоро гэж мэдэгджээ. Пүрэв гарагт Хятадын Гадаад хэргийн яам Г.Теодоро болон түүний ойрын төрөл төрөгсдийг хоригийн жагсаалтад оруулж байгаагаа мэдэгдээд, түүнийг "Хятадын талаар удаа дараа ташаа мэдэгдэл хийж", Хятадын хууль ёсны ашиг сонирхол болон хоёр орны харилцаанд сэв суулгасан гэж буруутгасан байна. Харин Филиппиний Гадаад хэргийн яам уг хориг арга хэмжээг "хоёр талын харилцааг улам дордуулсан найрсаг бус үйлдэл" гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 06 сарын 12,
2026
Сэтгэгдэл0