Монгол Улсын Шадар сайд асан, УИХ, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, Дотоод Хэргийн Сайд С.Амарсайхан цаг үеийн сэдвээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр: “Бүх шаардлагатай усан доорх аврах ажиллагааны болон шумбах, гүний ажиллагааны тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг хэрэгцээ шаардлагад нь үндэслэн үе шаттайгаар худалдан авах ажлыг зохион байгуулж ирсэн. Гал унтраах шатны тухайд, жишээлбэл 35-55 метрийн өндөрт ажиллах боломжтой шат шаардлагатай байдаг. Манайд өнөөдөр 42 метрийн шаттай автомашинууд ашиглагдаж байна.
Бүх төрлийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд тухайн үедээ байсан. Харин ямар нөхцөлд ямар техник, хэрэгслийг ашиглах вэ гэдгийг аваар ослын нөхцөл байдалд үндэслэн мэргэжлийн аврагчид, Онцгой байдлын алба хаагчид өөрсдөө шийдвэрлэдэг.
Шаардлагатай хангалт, нийлүүлэлтүүд үе шаттайгаар хийгдсээр ирсэн. Гэхдээ энэ нь хангалттай биш байгааг би хэлж байгаа юм. Цаашид шаардлагатай хэмжээнд хөрөнгө оруулалт хийх ёстой.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 сард улсын төсөв батлагдах үед 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, орон даяар гамшиг, ослын үед иргэдэд шуурхай мэдээлэл хүргэх, урьдчилан сэрэмжлүүлэх зарлан мэдээллийн системийг бий болгох ажилд хөрөнгө оруулалт тусгагдсан.
Үлдсэн хөрөнгийг гал унтраах нисдэг тэрэгний чадавхыг нэмэгдүүлэх, ой, хээрийн түймэртэй тэмцэх нэмэлт техник, тоног төхөөрөмж худалдан авахад зориулан төсөвлөсөн.
Онцгой байдлын байгууллагынхан энэхүү хөрөнгөөр ямар тоног төхөөрөмж авах шаардлагатайгаа өөрсдөө тодорхойлж, хэрэгцээ шаардлагадаа үндэслэн ангилж, эрэмбэлэн худалдан авалтаа хийх ёстой. Ер нь бол ОБЕГ-т шаардлагатай үндсэн төхөөрөмжүүд бий.” гэв.
Б.Төгсбаясгалан
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл6
Шар саваар зөөгөөд зогсохгүй гар хүрзээр газар ухна гэдэг хэдэн он бэ? Хүрэлсүхийн томилсон амраг хошногонуудад яагаад арга хэмжээ авч ажлаас нь зайлуулахгүй байна вэ?
Энэ стой хогийн шаар шдээ. Гүлдийчээд ямарч нүүрний хувиралгүй худлаа ш**на. Мөнгөнд сүнсээ худалдчихсан, өөрсдийгөө тэнгэрийн амитад гээд итгэчихсэн, дархлагдсан луйварчингуудыг төрөөс арчиж цэвэрлэх хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр Налайх дүүргийг тэр чигт нь худалдаж авчихаад ханлиг үүсгэчихсэн, хаан дүртэн.Хамжлага ардууд нь хямдхаан чаос.. Хамгийн боломжтой дүүрэг атлаа хамгийн арчаагүй, ямарч хөгжил дэвшил байхгүй. Худлаа гоё слайд үзүүлээд хөгжүүлээд алаад өгнө л гэдэг бахь байдгаараа.. Сонгууль болохоор Налайхынхан өдөр өнжихгүй Төрийн ордонд орж ирж таваг хоол идэж, гарын бэлэг авна. Сонгуулийн дараа хорооны хэдэн авгай нар нь Манжуур, Хөх хотоор зугаална.. Бүтэхгүй ээ. Энэ хачин гүлдгэр юмаа сольж гэрэл гэгээ үзмээр юм даа Налайхынхан?! Эцсийн эцэст ухаангүй ардад урагшгүй ноён гэдэг билүү..ккк. Онцгойгийн хамаг мөнгийг идэж уучихаад улайхчгүй.. байгаа2..гээд зогсож ч байх шиг. Гал усны гашуун зовлон, хүний амь тоглоом биш шүү!
Налайхынхан энэ гүлдгэрийг хасаг гаралтай хүн гэлцдэг.
Онцгой байдлыг ахин өөрчлөх хэрэгтэй.
ОБЕГын агуулахад л байгаа нярав нь түгжээд явчихсан. За нэг иймэрхүү л юм болсон байх. Тэгэхээр багаж тоног төхөөрөмжөө машинууддаа байрлуулмаар юм бишүү?
shar sav ni höngön geh bh. ter gahai darga ni idchihsen biz
shar sav ni höngön geh bh. ter gahai darga ni idchihsen biz
shar sav ni höngön geh bh. ter gahai darga ni idchihsen biz
shar sav ni höngön geh bh. ter gahai darga ni idchihsen biz