Манай Монголын нийгэмд эр хүнийг хүчтэй, тэвчээртэй, асуудлаа өөрөө шийддэг байх ёстой гэсэн ойлголт гүн суусан гэхэд болно. Гэвч энэ хүлээлтийн цаана олон эрэгтэй хүн сэтгэл зүйн дарамт, ганцаардал, айдас, стрессээ дотроо хадгалж, хэнтэй ч хуваалцахгүйгээр тэмцсээр байдаг нь нууц биш. Өнөөдөр бид эрчүүдийн биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн эрүүл мэндэд нь илүү анхаарах шаардлагатай болжээ. Ажил, гэр бүл, санхүүгийн ачаалал, нийгмийн хүлээлт зэрэг олон хүчин зүйл эрчүүдэд сэтгэл зүйн дарамт үүсгэдэг.
Гэсэн хэдий ч тэдний олонхи нь “эр хүн уйлдаггүй”, “сул дорой харагдаж болохгүй” гэх хэвшмэл ойлголтоос болж сэтгэлээ нээхээс татгалзах нь элбэг.
Үүний улмаас стресс, түгшүүр, сэтгэл гутрал зэрэг асуудал удаан хугацаанд хуримтлагдаж, амьдралын чанар төдийгүй гэр бүл, ажил хөдөлмөрт нь сөргөөр нөлөөлдөг. Сэтгэл зүйн асуудалтай тулгарна гэдэг хүний сул тал биш. Яг л бие өвддөг шиг сэтгэл ч мөн өвдөж, тусламж хэрэгтэй болдог. Ийм үедээ өөрийгөө ойлгож, шаардлагатай үед мэргэжлийн зөвлөгөө авах нь хариуцлагатай бөгөөд ухаалаг шийдвэр. Эр хүн сэтгэлээ илэрхийлэх, тусламж хүсэх, уйтгар гуниг эсвэл айдсаа хуваалцах нь зоригтой үйлдэл болохоос биш сул тал биш юм.
Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад ойр дотны хүмүүсийн дэмжлэг маш чухал. Заримдаа зүгээр л анхааралтай сонсож өгөх, “Чи яаж байна?” гэж чин сэтгэлээсээ асуух нь маш том тус болдог.
Бид эрчүүдээс зөвхөн амжилт, тэсвэр тэвчээр шаардахаас илүүтэйгээр тэдний мэдрэмжийг ойлгож, сэтгэлээ илэрхийлэх аюулгүй орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Сэтгэцийн эрүүл мэнд бол зөвхөн эмч, сэтгэл зүйчийн асуудал биш. Энэ бол гэр бүл, хамт олон, нийгмийн нийтлэг хариуцлага юм. Эрчүүдийг үргэлж хүчтэй байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтоос татгалзаж, тэдний сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч, тусламж хүсэхийг нь дэмждэг соёлыг бий болгох цаг болжээ. Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд өнөөдрөөс эхлэн анхаарцгаая. Учир нь хүчтэй харагддаг хүн бүр дотроо тайван, аз жаргалтай байдаггүй. Харин ойлголцол, дэмжлэг, анхаарал халамж л тэднийг илүү эрүүл, аз жаргалтай амьдрахад тусалдаг.
Н.Отгончимэг
Пүрэв - 06 сарын 18,
2026
Сэтгэгдэл9
Дээд доодгүй эр эмгүй сэтгэцээ үзүүлцгээ.
Хүмүүсийн дийлэнхи нь эргүү тэнэг талдаа
Хүнтэй уулзаад нэг шил архи хувааж уугаад сэтгэлээ онгойлгочихдог юм ! амархан шүү дэ ! Харин уудаггүй хүн бол хэцүү ! тиймэрхүү хүнд тэр сэтгэцийн эмч эмчилгээ нь хэрэгтэй !
Ганц юм шаагаал болоо шд, уг нь
Хүүхэн шаахад эрүүл болдогучраас эрчүүүдийг ингэж доромжилж болохгүй.
Битгий шаа. Эцгийн эрхэт ёсыг хатуу барихыг шаардаж жагсаал цуглааан хий. Монголд бүүр хятад хүний хүүхэд төрүүлсэн тэнэг хүүхнүүд бүүр төрт ёсоор тоглох гэж байна.
чи бол яавч эргэшгүй сэтгэцийн өвчтэй нофш байна даа.
Залуус шалчгар болжээ.
Залуус шалчгар болжээ. Олны өмнө уйлж ч байх шиг. Гэснээс тэр нөгөө "100" хэн билээ, нэг нэвтрүүлгээр Соц үеийн баахан том гаруудыг уйлуулаад, тэр МОДА болчих шиг болсон, ккк