Зургаадугаар сарын 1-нд Хятадын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийв.
БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь энэ үеэр “Хятадын тал Их Британийн гадаад харилцааны сайд Дэвид Лэмми Хятадад айлчилж, Хятад, Их Британийн стратегийн яриа хэлэлцээний 11 дэх уулзалтыг хийх тухай мэдээлсэн. Энэ айлчлалын талаар дэлгэрэнгүй танилцуулж болох уу?” гэсэн сэтгүүлчийн хариулахдаа, олон улсын нөхцөл байдал тогтворгүй, өөрчлөлт ихтэй байгаа энэ үед Хятад, Их Британи хоёр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд стратегийн харилцаа холбоо, зөвшилцлөө бэхжүүлэх нь улам чухал ач холбогдолтой болж байна.Энэхүү яриа хэлэлцээний үеэр хоёр тал хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн олон улсын болон бүс нутгийн анхаарал татсан асуудлуудаар гүнзгий санал солилцох юм. Мөн Хятад, Их Британийн харилцааг цаашид улам гүнзгий хөгжүүлэхийг хамтран дэмжих болно” гэжээ.
Г.Бямба
Мягмар - 06 сарын 02,
2026
Сэтгэгдэл0