sonin.mn

Талийгаач М-ийн экс найз бүсгүй нийгмийн сүлжээнд сэтгэлийн үгээ дэлгэн, " Одоо ч итгэж чадахгүй байна. Юуны өмнө түүндээ болон түүнийхээ гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.


Нэг хүсэлт байна.


Тухайн бичлэгийг цааш түгээхгүй, share хийхгүй байхыг хүсье. Мөн түүний минь талаар доромжилсон хүндэтгэлгүй утгатай сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсэж байна.


Надад одоо ч энэ мэдээг хүлээн зөвшөөрч ойлгоход хэцүү байна. Ядаж л чимээгүйхэн гашуудах боломж ч олголгүй таамаг шүүмжлэлд өртөж байгаа нь бүүр ч хүнд байна.


Түүний минь амьдралын сүүлийн өдрүүд тийм ч амар байгаагүй. Бүгдийг нь дэлгэх эрх надад байхгүй. Миний чадах зүйл гэвэл хэдхэн хоногийн өмнө гэр бүлд нь гашуу тохиолдсон тухайгаа хэлэхэд нь уулзаад ганцхан тэвэрч тайвшруулж чадахгүй, Монголд байгаагүйдээ харамсаж байна. Мөн live хийхээсээ 30 орчим минутын өмнө над руу залгасан. Би тэр үед метронд явж байсан болохоор тухтай ярьж амжаагүйдээ хамгийн их харамсаж байна. Би шууд метроноос буугаад яриаг нь сонссон бол...


Эцэст нь намайг буруутгаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд миний нэрийг дуудаад өөр хүмүүсийг хамаатай шүү гэж хэлж байгааг тунгаан бодоорой, хуулийн байгууллага нь шалгаж тогтоох байх гэж итгэж байна.


Салсан хэдий ч над дээр 7 сард ирж уулзана гэж байсан. Би зүгээр л Солонгост сурдаггүй байсан бол, холын зай байгаагүй бол бид салахгүй байсан байх. Би түүндээ ярилцахыг хүсэж байгаа гэдгээ хэлсэн. Даанч тухтай ярилцаж чадсангүй. Сүүлийн үгийг нь бүрэн сонсож чадахгүй үлдээсэндээ харамсаад барахгүй нь, дахиад би биенийгээ та гэж дуудаж чадахгүй болчихлоо. Дахиад ганцхан удаа уулзахсан. Ганцхан удаа эрхлэхсэн, эрхлүүлэхсэн. Дахиад ганцхан удаа таныхаа зулзага гэж дуудахыг сонсохсон. Сүүлийн сард зунаас өмнө дуу цацна. Дахиж дуу бичихээр болгосонд баярлалаа гээд зөндөө баярлаж байсан бол би одоо танд намайг урмаа болгож дуу хийсэнд баярлалаа ингэе. Танилцаад 7 хоногийн дараа л эхний дууг зориулж шууд бичиж байсан сайжруулна гээд жилийн дараа л салсны дараа сонсгосон . Энэ дууг танилцаад бичсэн үедээ хөтөлж гэрэлд гаргасан гэж дуусч байсан бол одооны хувилбар нь хөглөж намайг үлдээгээд одсон. Яагаад бүх зүйлийг бид нар алдаж байж хойно нь ухаарах ёстой байдаг юм бол? Дуунаас нь хэсэгхэнг хүргэмээр байна. Амар тайван нойрсоорой, хайртай шүү Бамби