sonin.mn

Сонгомол бөх нь Олимпийн анхны төрөл бөгөөд Монгол улсад түүхэн хөгжлийн улбаатай билээ. Сонгомол бөхийн улсын шигшээ баг нь Монгол улсад анх удаа албан ёсоор 2024 оны 1-р сард байгуулагдан бэлтгэл сургуулилтаа хийж тодорхой амжилтуудыг гаргаж эхэллээ. Сонгомол бөхийн суурь гишгэлт, булчингийн ажиллагаа, мэхний хувилбарууд нь Монгол үндэсний бөхтэй ихээхэн төстэй учраас үндэсний бөх, сонгомол бөхийн бэлтгэлжилт нь бие биенээ харилцан дэмждэг болно.


Монгол бөхөөр хичээллэгч залуус Сонгомол бөхөөр өндөр амжилт гаргах боломжтойг 1980 оны Москвагийн Олимпийн 5-р байрын шагналт Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ний хошой мөнгөн медальт Б.Болд, 1998 оны Зүүн азийн наадмын мөнгөн медальт Дархан аварга А.Сүхбат, 2006 оны Оюутны ДАШТ-ний алтан медальт МУ-ын заан Ц.Магалжав, 2019, 2024 оны Сонгомол бөхийн Мастеруудын Дэлхийн аварга МУ-ын начин М.Цанлиг, А.Алтанхуяг нар тодхон харуулж байна. Сонгомол бөхөөр эрчимтэй хичээллэж Олимп, дэлхийн аваргын медальт тамирчин болохын зэрэгцээ үндэсний бөхөөр өндөр амжилтанд хүрэх хүсэл зорилготой залуусыг үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулалтад шалгаруулж дотоод, гадаадын хамтарсан бэлтгэл сургуулилтанд хамруулж ажиллана.


Үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагч аймгийн арслан, ОУХМ С.Мөнхсүх. Холбогдох утас: 88880732