Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа бүтэн 2.8 жилийг (985 өдөр шөнө) үдээд байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Telegram Freeдом сайт, НАТО-гийн ЕНБД Марк Рютте, Литва улсын улс төрч Даля Грибаускайте, ОХУ-ын Засгийн газрын дарга асан Михаил Касьянов нарын ярьсанаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
HАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Хойд Солонгосын цэргүүд ОХУ-ын Курск мужид шилжин ирснийг нотлон, байдал маш ихээр хурцадлаа гэж дүгнэжээ.
Орос -Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа нь Солонгосын хойг төдийгүй, Ази, Энэтхэг- Номхон далай, Европ-Атлантын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, НҮБ-ын шийдвэрүүдийг бусниулж байгаа учир энэ явдлаа зогсоохыг шаардаж байна. Энэ нь дайнд 600 мянга гаруй цэргээ алдсан Путины цөхрөлийг илтгэн харуулж байна гэж Рютте тэмдэглээд Оросын хохирлыг хүлээн зөвшөөрчээ. Алагдаж шархадсан нь 600 мянгыг давсан уу, алагдсан нь тэр үү гэдгийг ноён Рютте нарийвчлан хэлээгүй ч ийм их хохирол амслаа гэдгийг тэмдэглэжээ.
Алагдаж шархадсан нь 600 мянга гэдэг нь Украины Жанжин штабын мэдээгээр нарийвчлан гарахаараа сэтгэл өвдөм. Хайран сайхан орос залуус, орос эрс ингэж амиа золих гэж? Хэний төлөө, юуны төлөө? Ердөө Украиныг Европын их гэр бүл рүү нь явуулахгүй гэж үү? Удахгүй хэдхэн хоногийн дараа, бараг нөгөөдөр, нөгөөдрийн цаад өдөр 700 мянгыг давах нь байна. Дээрээс нь солонгос эрсийн хар ууттай шарил цувж өгнө! НАТО-гийн даргын хэлснийг нотлох мэт шарилын хар уутны үйлдвэрлэл Москвад 70% өсчээ гэсэн мэдээ явж байна. Үйлдвэрлэлийн нэг салбар ч гэсэн өсч л байна гэсэн утгаар яригджээ.
Литва улсын Ерөнхийлөгч асан хатагтай Даля Грибаускайте анхааруулжээ:–Путин засгийн эрхэнд байгаа цагт нийт Европт аюултай байх болно. Өнөөдөр Путины Орос бол бидэнд аюултай хөрш. Энэ бол зөвхөн Орос биш, харин Путины Орос! Ийм Орос орон эцсээ хүртэл дайны байдалтай байж, Европын Холбоо болон Оросын хөрш орнуудад байнга заналхийлэх болно. Грибаускайте Euronews-т өгсөн ярилцлагадаа “Украин энх тайвны гэрээ байгуулахдаа Путины хүссэнээр эзлэгдсэн газар нутгаа Орост хэвээр үлдээх боломж олгох аваас Москвад зөвхөн Балтийн орнууд болон бусад хөрш орнуудын эсрэг түрэмгийлэлд бэлтгэх цаг л өгнө. Хэрэв бид, барууны орнууд, НАТО-гийн зүгээс Украинд бууж өгөхийг зөвшөөрч, ийм буулт хийлгэх юм бол барууныхан манай хил залгаа, хилийн яг дэргэдэх тэрхүү террорист улсын эсрэг зогсож чадаагүй л гэсэн үг болно.
Литвагийн парламентын хоёр дахь шатны сонгуулийн үр дүнгээс үл хамааран тус улс Европын ба Украиныг дэмжсэн бодлого чиглэлээ хадгална–хатагтай Грибаускайте.
Беларусь, Украин, Молдова, Гүрж гэсэн энэ 4 улс нэг том нийтлэг асуудалтай бөгөөд тэр нь Орос юм. Орос нь хөршүүдийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, одоо Украинд түрэмгийлж байгаагаас үзвэл ямар ч гэрээ хэлэлцээрээр асуудал шийдэж чадахгүй гэдгийн маш тодорхой нотолгоо юм. Энэ бол Оросын эзэнт гүрний амбиц, Оросын соёл гэдгийн нэг хэсэг юм. Хэлэлцээр байгуулаад маргаантай асуудлаа шийдэж болно гэж байгаа хэн бүхэн Орост тулгамдаж буй асуудлын цар хүрээг мэдэхгүй, эсвэл зүгээр л худлаа ярьж өөрийгөө хуурч байна.
Украин яг одоо тийм тэмцлийн гол цэг болж байна. Европ болон Өрнөд бүхэлдээ эрх чөлөөтэй болох уу, эсвэл тив даяар дахин дарангуйлалд өртөх үү гэдгийг Украинд тодорхойлж байна. Энэ бол бидний энэ цаг үеийн хамгийн том тулаан юм хэмээн Freeдом ТВ-ээр ярьж байна.
Михаил Касьяновын ярилцлага, нийтлэл анхаарлын төвд үе үе орж ирдэг. Путин энэ дайнаас маш их ашиг олдог бөгөөд алтаар бороо оруулдагийг нь яаж таслан зогсоох вэ гэсэн сэдвээр ОХУ-ын экс Ерөнхий сайд гурван алхмаар тэгж чадна гэж хариулжээ. “Гол нь энэ диктаторыг ялах хэрэгтэй, Орост засгийн эрхийг шилжүүлүүлэх хэрэгтэй” хэмээн Путины Ерөнхийлөгч байх үеийн анхны Ерөнхий сайд нь ярьжээ. “Нээлттэй хот” гэх смарт-клубт ярилцлага өрнүүлсэн түүний бичлэг, текст сайтуудад байна.
Путиныг ялж, дайнаас нь гаргахын тулд хэрэгжүүлэх тэрхүү 3 пунктээ ингэж томъёолов:
1.“Нэг жилийн дотор Украин заавал ялах ёстой” хэмээн барууны улс төрчид тодорхой, хатуу мэдэгд! Энх тайвны формулыг хэрхэн сайжруулах вэ гэж ухаанаа уралдуулаад байхаас биш ухааны уралдаанаар асуудлыг шийдэхгүй ээ. Украины нутаг дэвсгэр, тусгаар тогтнолоор буулт хийлгэж энх тайван тогтооно гэж байгаа бол дэлхийн II дайны дараа төлөвшсөн либерал дэг журмыг нь Путин эвдчихлээ гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнтэйгээ эвлэрлээ гэсэн үг болно. Ингэж хэрхэвч болохгүй, ёс суртахууны хувьд ч, улс төрийн хувьд ч үүнийг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй.
2.Украинд үзүүлэх дэмжлэгээ хоёр дахин нэмэгдүүл! 5-10% биш шүү, бүр хоёр дахин! Одоо тусламж 100-120 тэрбум долларт эргэлдэж байна. Тал нь АНУ-ынх, тал нь Европын Холбоо ба Их Британийнх. Тэгвэл Путин дайндаа 130 тэрбум доллар зарцуулж байна. Худалдан авалт ба цэргийн хуучин техникээ дахин үйлдвэрлэж байгааг нь тооцвол 170 тэрбум доллар болно. Өөрөөр хэлбэл дайнд зарцуулах зардал нь Оросынх хамаагүй давуу байна. Энэ бол ДНБ-ий 6.5% гэсэн үг. Хэрэв Украинд үзүүлэх тусламжийг хоёр дахин нэмчихвэл Путин зардлаа өсгөж тэнцүүлээд давуу байдлаа хадгалах гэнэ. ДНБ-ийнхээ 13-15%-ийг дайндаа зарцуулна гэсэн үг. Харин энэ бол эдийн засгийн катастрофт хүргэх зам нээгдэнэ гэсэн үг.
3.Эрчим хүчний эх үүсвэрийн зах зээлийг хянах хэрэгтэй. Оросын нефтийг худалдан авахад хэн ч эмбарго тавихгүй байна. Иймд нефтийн зах зээлээс Путины орлогыг хаахын тулд эмбарго тавьцгаа. Путины сүүдрийн флотыг хааж, санкц тойрч наймаа хийдгийг байхгүй болгох хэрэгтэй. Зах зээлийг хянаж болно, чадна гэжээ. Үүнээс гадна Михаил Касьянов америкчуудад хандан нефтийн нөөцөө ил гаргах, импортын хэрэглээгээ багасгахыг санал болгожээ. Ирэх 12 дугаар сард Саудын Араб нефтийн олборлолтоо нэмэгдүүлнэ, илүү их нефть нийлүүлэх болно. Үнийн хувьд Орост ноцтой асуудал үүсгэж чадна гэж найдаж байна. Энэ бүх комплекс арга хэмжээ нь Украинд давуу байдал олгоод ялалтад хүргээсэй. Хэрэв Украин ялбал Орос дахь дэглэм солигдохыг үгүйсгэхгүй, гэхдээ өөрчлөлтийн зөвхөн эхлэл байх болно–Касьянов ярьжээ.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл31
Зө дөө,,энэ өвөл,,,орос оронд мөстөлтийн эрин эхэлж,,,,хөлдөөд дуусцгаандөө,,,,эхнээсээ л дулааны шугам ,,, бохирын хоолой хагарч сүйрээд эхэллээ,,,
Барууныхан бөгспутинээс нэг л шээргэнээд байх шиг санагдаад байгаамдаа,,,хууль ном,,,хүний эрх,, олон улсын гэрээ хэлэлцээртээ баригдаад байдаг юм болвуудаа,,,уул нь “”сэлэм гялс толгой бөндгөс”””л юм байгаамдаа,,,бөгспутин юу ч үгүй,,,,гуйлгачин юм байншдээ,,,
Чадлаараа л тэмцэж байна
Өнөөдөр Орос улс Украинд довтолж чадаж байгаа бол маргааш өөр нэг хөрш рүү довтолж чадна гэсэн үг. Монгол бол Оросын хөрш. Тийм тул бид Украиныг дэмжих ёстой юм.
HARIN ZOV
Тэнэг гэж үүнийг бичиж байгаа хүнийг хэлнэ. Орос дэлхийд тэнцвэртэй байдлыг хадгалахын төлөө тэмцэж байна. Өөрөөр харах боломж байхгүй. Дайнд барууны, АНУ-ын гар хөл болсон Украйн л буруутай. НАТО-г ямар ч тохиолдолд Хар тэнгист оруулж ирэхгүй. Үүнийг ойлгоогүй байж тэнэглэхээ больж үз. Чиний мэддэг даам биш. Шатрын их нүүдэл.
Үхсэн гошногоны ац чинь оросыг дэмжиж гэнэ. Оростойгоо далд ор
“””Иргэн”””” найкнээмтэй оркоо,,,,,эмээ уу,,,,хар тэнгис чинь угаасаа натогын тэнгис юмшүүдээ,,,,үүнд шатрын нүүдэл байтугай бурхны шийдвэр ч бөгспутинд туслаж чадахгүй ээ,,,оросын хар далайн флот сөнөж байхад яагаад хойд мөсөн далайн болон номхон далайн флотын усан онгоцнууд нь хар тэнгэсрүү орж чадахгүй байгаа учирыг мэдэх үү,,,,чи,,,,дебыль ээ,,,
Энэ бичээч Украйны талын хөлсний бичээч байна нөгөө манай мангаруудын гар хөл...
Чи орос элчингийн хашааны үүлдэр угсаагүй нохойнцор уу,,,
Ядаж гайгүй хоол унд өгөх учир хойд цэргүүд Орос ру дуртай аргагүй явж байгаа юм ! Укрианд байлдана уу Курскид байлдана уу эсвэл өөр газар барилга барина уу харуул хийнэ үү тэдэнд ялгаа байхгүй ! Ахиад 100 мянган цэрэг нэмж ирнэ ! Хойд солонгос цэргүүд укрианд олноороо үхээд бас сум зэвсэг хэрэглэлээ зөөгөөд нөөц нь дуусаж байгаа бол өмнөд солонгос үхтлээ баярлаж байх ёстой ш дэ ! тэгэхэд уурлаад эсэргүүцээд хариуд нь укрианд туслана ч гэх шиг огт ойлгохгүй юм ! Касьянов гэдэг урвагч өөдгүй хүнийг аль эрт духанд нь хяналтын буудлага хийгээд цааш нь харуулчихья гэж Мёдвёдьв Путинд хэлэхэд Путин зөвшөөрөөгүй юм ! Гэтэл одоо гор нь гарч олон юм донгосоод эхэллээ ! Номин авхайд иймэрхүү л юм олдоно до !
Үхэж далд ор
Байг хөөрхийг,,,үхүүлж яахнуу чи,,,бадарч тахар,,,түмэн олноо цэнгүүлэн,,,,алиа марзан комигоо бичиж л байг,,,,”””үгэн дотор үг,,,үхэр дотор гиваа””””цохиж явдаг юм гэнэлээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
бадарч тахар маш зөв хэллээ хар тэнгэс ЗХУ-ын флотын усан зам боомт шүү одесс николаёв молдов румын нүүх биш сууж л байна украйнд одоо флот байхгүй орсууд хаанаас ч усан дороос ч хар тэнгэс рүү пуужиндана кхсьянов орос байтугай монголыг сөнөөсөн хрущевээс долоон дор хог байсаан-
Гуцваа чи,,,,бөгспутины хар тэнгсийн байтугай балтын,,,, хойд мөсөн далайн номхон далайн флотууд ч адилхан,,,бүгд хашигдсан хонь шиг юмшүүдээ,,,каспын нуурын флотил нь л нууран дотроо нугас шиг л юм байнаа,,,далай тэнгис бол оросуудын хувьд хаалттай орон зай юмшүүдээ,,,тийм байсан,,тийм чигээрээ л дууснаа,,,яаг,,,монгол улс 2 хөршдөө хавчуулагдсан юм шиг,,,,
Зэ 7 хоногийн ээлжит тархи угаалт 1001 н шөнийн үлгэр эхэллээ ха ха
Оросууд Монгол ру тоож довтлохгүй ! Путиныг үхсэний дараа Хятад улс нь ар Монгол ру баараггүй довтолно ! Юу үнэн бэ гэвэл тэр үнэн !
ёстой нэг үнэнийг хэлж загатнасан газар маажжээ
Хамуутсан юм бишүү,,,
Сонин шү тээ цэрэг таталын насыг багасгаад гудамжнаас эрчүүдийг хүчээр шүүрч фронт явуулаад явуулаад хүний харьцаагаар 8:1байна гээд алиалагч өөрөө зарлаад байхад украйн аргаа бараагүй байхад сайн дураараа фронт явж байгаа орос аргаа барж байна гэхэд итгэхийн тулд хэр тархитай байх хэрэгтэй вэ
Сайн дураараа ч юу байхавдээ,,,,ядуу гуйлгачин амьдрал нь орос эрчүүдийг украинд бууны мах болох сонголтыг хийлгэж байгаамшдээ,,,,,орос эхнэрүүд, нөхрүүдээ хүүгээ худалдан идэж байгаам,,,хөлсний алуурчид болж яваад алуулцгааж байнаа,,”””,,,жилд 40000 хүн автотээврийн осолоор үхдэг мөн төдий тооны хүн архинд хордож үхдэг ээ “””гэж,,,,бөгспутин өөрөө хэлсэн юмшүүдээ,,,,украинд үхвэл мөнгө олно,,,архинд эсвэл машинд дайруулаад үхвэл,,,ХОХЬ нь болох нь байншдээ,,,,
өмнөд солонгосын бэлэн хоол идэж тархи нь хатаж бие нь хүүхдийн өсөлт шиг болж ирж байгаа нь тэрээ-
Адгийн алуурчин орос путины засаглал сөнөтүгэй
лоозондож сөнөхгүй ээ ламдаж эрүүл энх болохгүй ээ
иш энэ атийсан биетэй амиа амандаа зуусан улс улсын амьдралд хушуу хуруугаа дүрсэн молиго хөрөнгөтөнгүүдэд маншаадуулсан манин үгээрээ МАНЫГАА хуурч чадахгүй ээ
Путин хуйло,,,гэвэл яах уу,,,,
өнөөдөр орос цэргийн хохирол 700400 тоонд хүрлээ 3 сая орос эрчүүд дайчилгаанаас зугтаж гадаад руу цагаачилсан Үүнээс 300000 гаруй нь Монголын нутгаар дамжиж зугтсан Удахгүй өвөл эхэллээ Дулаан бохир шугамын сантехникчид цөөрсөнд оршин суугчид бухимдалтай байна Орос дэлгүүрт цөцгийн тос ховордлоо Цэргийн захиалга гүйцэтгэсэн оросын компаниуд мөнгөө аваагүй олон сар болж ажилчдад цалин өгсөнгүй Украйны фронт дээр оросын армийн дунд шүгэл үлээсэн гар утасны бичлэг олширлоо
харьков муж николаев муж одесс мужууд орсын брэлдэхүүнд орох хүсэлтээ гаргажээ бас францын улс төрч филипп ёвропийн хлдбооноос даруй түргэн гарах тухай ярилаа зиев сыкорскийг авч хаях гэж байна ухралт гэж хэлсэн хүнийг зелинский буудан хороож байна киев рүү давшилт гэж хэл гэж цэргүүдтээ тушаав цэргүүд нь буруу ойлгоод киев рүү довтолгоон хийж байгаа болтой
Эмээ уугаачээ,,,балай оркоо,,,,
Дүгэржаын Номиндарьдаа талархаяа яг л байгаа юмыг байгаагаар нь л бичдэг шудрага сайхан хүн, уншихад үнэн юм сайхан байх юм
Путин бол өөрчлөгдөж чадөхгүй ингээд л дуусах бүдүүлэг муу хогийн орос гэдэг нь илт байна, угаасаа л ийм байсан