БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /Xinhua/. БНХАУ-ын дарга асан Мао Зэдүний (1893-1976) мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан Хятадын шуудангаас дурсгалын марк гаргажээ.
Нийт 7.8 сая ширхэг багц маркийг ирэх зургаан сарын хугацаанд шуудангийн салбарууд, цахим дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой бөгөөд нэг багц нь 4.8 юанийн /ойролцоогоор 68 америк цент/ үнэтэй байна.
Багц бүрд Японы түрэмгийллийг эсэргүүцсэн үе (1937-1945), Шисанлингийн усан сангийн бүтээн байгуулалт, Жинганшань ууланд өрнөсөн хувьсгалт үйл явдал зэрэг сэдэв бүхий дөрвөн марк багтжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
соц-ын үеийн монголд МАО-гийн дүртэй ганц ч марк гараагүй юм ,одоо гаргахаар бэлтгэж байгаа биш биз дээ
Монгол марк гаргах ёстой. 50 мянгат зуун хорих мянгат энх тайваны гүүр УИДэлгүүр барьж өгсөн. Бид Хятад улсын удирдагчид баярлах ёстой
баруун зүгийн байлдаанд амиа алдсан баатруудын хөшөөг суманд нь байгуулах оюутан ард түмнийй хүсэлтийн дагуу хөшөө дурсгал босгох зөвшөөрөл өгөөчээ
баруун зүгийн байлдаанд амиа алдсан баатруудын хөшөөг суманд нь байгуулах оюутан ард түмнийй хүсэлтийн дагуу хөшөө дурсгал босгох зөвшөөрөл өгөөчээ