БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /Xinhua/. Хятадын баруун хойд нутгийн Гансү мужид даваа гаргийн шөнө дунд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Гансү болон хөрш залгаа Чинхай мужид 111 хүн амиа алджээ.
Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, даваа гаргийн 23:59 цагт газар хөдөлсөн байна. Гансү мужийн Жишишан-Баоан-Дуншян-Саларын өөртөө засах хошууны нутагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт нь Люгоу тосгонд 10 км-ийн гүнд байжээ.
Газар хөдөлсний улмаас байшин, зам болон бусад дэд бүтэц сүйджээ. Түүнчлэн хэд хэдэн тосгонд цахилгаан хангамж тасалдаж, ус тасарсан байна. Мягмар гарагт Жишишанд агаарын температур Цельсийн -10 хэмд хүрнэ гэж орон нутгийн цаг уурын албанаас мэдээлж байна.
Гансү мужийн Гал түймэртэй тэмцэх, аврах ангиас 580 аврагчийг 88 гал унтраах машин, 12 эрэн хайх, аврах нохой, 10 мянга гаруй техник хэрэгслийн хамт гамшгийн голомт руу илгээжээ.
Төмөр замын удирдах газраас газар хөдлөлтийн бүсээр дамжин өнгөрөх зорчигч болон ачааны галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож, төмөр замын аюулгүй байдлыг шалгахыг үүрэг болгосон байна. Хятадын дарга Ши Жиньпин эрэн хайх, аврах ажлыг бүх хүчээ дайчлан зохион байгуулж, гамшигт өртсөн хүмүүсийн амь нас, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахыг уриалжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 10 сарын 09,
2026
Сэтгэгдэл6
Энэ Ганьсу муж гэдэг Эртний Монголын нутаг! Овормонголын байх естой бус нутаг’ Эртний торгон замын зангила учир Хятадууд уунийг арга заль цэрэг дайны аргаар Ганьсу гэж Болгосон!

Манай манж хятад угсаатай дарга нар ах дүү нартаа яагаад эмгэнэл илэрхийлэхгүй байна вэ? Хүний мөс муутай манж хятад дарга нар юм .Бас алтаар сольшгүй ах дүү нар гэж МАН ил тодоор зарласан биз дээ
Манай манж хятад угсаатай дарга нар ах дүү нартаа яагаад эмгэнэл илэрхийлэхгүй байна вэ? Хүний мөс муутай манж хятад дарга нар юм .Бас алтаар сольшгүй ах дүү нар гэж МАН ил тодоор зарласан биз дээ