Өвөрхангайд хэд хоногийн өмнө сонгуулийн ухуулагч хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Хэрэг үйлдсэн этгээд нь МАН-ын нэр дэвшигчийн ухуулагч, хохирогч нь АН-ын гишүүн байсан. Тэгээд сонгуулийн үе. Тиймээс уг хэргийг улстөржүүлэх хандлага нэлээд ажиглагдав. Тэр нь дуусахгүй байна.
Хэрэг явдал болсны дараахан АН-ын нэг гишүүн “...Ийм үүлэн чөлөөний нар АН-д дахин олдохгүй.
Найман жилийн турш фэйлдсэн намыг хангалттай буулгаж авах боломжтой жил. Ийм гоё боломжийг ашиглаж чадахгүй өлбийчихөөд МАН-ын заавар хүлээгээд суугаад байгаад нь Лу-д уур хүрээд байгаа юм аа. Уг нь одоо жинхэнэ улс төрийн тоглолтуудаа гаргаад, эрэгчин эмэгчнээ үзэж байх үе шүү дээ” гэчихэв. Энэ нь улс төрийн хүрээ, олон нийтэд тийм ч таатай сонсогдсонгүй бололтой. Олонх нь шүүмжилж байна. Улмаар “…МАН нэр дэвшигчдээ ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн. Нэр дэвшигч Г.Сайханбаярын хувьд уг гэмт хэрэгт холбогдогчтой өөрөө уулзаж албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй, амь хохироогч нь сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцож эхлээгүй байсан. Гэвч МАН-ын зүгээс улс төрийн сонгууль, төрийн эрх барих дээд байгууллага парламентыг бүрдүүлэх сонгуулийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, эмх замбараатай явуулах үүднээс ийм шийдвэрийг гаргасан. Уг асуудалтай холбоотойгоор тодорхой улс төрийн намын удирдлага, тухайн тойрогт нэр дэвшигчдийн зүгээс энэ золгүй явдлыг улс төрийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг болгон ашиглаж байгаад нэр дэвшигчийн зүгээс харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Сонгуулийн кампанит ажил илүү хариуцлагатай, ёс зүйтэй явах цаг үед бид ирээд байна. Тиймээс улс төрийн намууд, нэр дэвшигчид, улстөрчид уг асуудал дээр хариуцлагатай ёс зүйтэй хандахыг уриалж байна” гэж тус намын генсек, Сонгуулийн төв штабын ерөнхий менежер Д.Амарбаясгалан мэдэгдэв.
Харин нэр дэвшигч Г.Сайханбаяр “…Би сонгуулийн сурталчилгаагаа цаашид үргэлжлүүлж, өрсөлдөөд явна” гэчихээд байна. Харин АН-ын дарга Лу.Гантөмөр “…Газар дээр нь ирээд сонсоход, намын байрандаа сууж байгаа хүнийг өөр намын ухуулагч ирээд алсан байна. Ажлын байрандаа, сонгуулийн штаб дээрээ сууж байгаад халдлагад өртөнө, амиа алдана гэдэг яав ч энгийн хэрэг биш. Энэ бол ардчиллыг нухчин дарах том оролдлого, дохио. Үйл хэргээ хийж байгаа хүнийг ирээд ална гэдэг улс төрийн аллага. Энэ бол төрийг санаатайгаар булааж авч байгаа гэмт хэрэг. Монгол Улсад ардчилсан сонгууль болох уу, үгүй юү гэдгийг шийдэх урхагтай аллага болсон байна. Тиймээс энэ тойрогт МАН-аас нэр дэвшиж буй есөн хүний нэрийг татах хэрэгтэй” гэсэн юм. Түүний энэхүү “…Улс төрийн аллага” хэмээсэнтэй холбоотойгоор нэр дэвшигч Г.Сайханбаяр хууль хяналтын байгууллагад ханджээ.
Үүнээс гадна энэ харамсалтай хэргийн талаар Үндэсний эвслийн удирдлага ч байр сууриа илэрхийлэв. Тус эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “…Үндэсний эвслийн хамт олны өмнөөс Өвөрхангай аймагт болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлье. МАН-ын ухуулагч өрсөлдөгч намынхаа дэмжигчийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт харамсаж байна. Энэ бол МАН-ын уулзалт иргэд сонгогчдыг илжиг мэт хөөж, тууж хүчээр оролцуулж байгаатай холбогдуулан үүсэж буй маргаан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан МАН-ын удирдлага Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигч С.Сайханбаярыг нэр дэвшигчээс татах шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэр нь иргэд сонгогчдодоо хүндэтгэлтэй хандаж гаргасан шийдвэр огт биш. Эргээд иргэд сонгогчдоо басамжилсан, хуурсан үйлдэл гэж харж байна. Учир нь Сонгуулийн тухай хуулиар нэгэнт батламжаа авсан нэр дэвшигчийн нэрийг татах хууль зүйн хувьд хориотой. Тухайн нэр дэвшигч нас барсан тохиолдолд л татаж болно. Эсвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө хууль гэж андуураад байгаа юм уу. Энэ асуудал дээр хариу байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа мэт ийм шийдвэр гаргаж болохгүй. Мөн МАН-ын дарга АН-ын даргад эмгэнэл илэрхийлсэн байна. Л.Оюун-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж Ерөнхий сайд болон намын даргаас огцроод эмгэнэл илэрхийлэх ёстой” гэсэн юм.
Тэгвэл үүний дараа Г.Батхүү агсны хүү Ганхөлөг олон нийтийн сүлжээгээр дамжуулж Н.Номтойбаярт хатуухан үг дайжээ. Түүндээ “...Номтойбаяр шоронд байх ёстой хүн шүү дээ. Гэтэл одоо нэр дэвшчихсэн, намын дарга болчихсон байх юм.
Ордны шатнаас хүн өөрөө унаад үхчихдэггүй. Миний аав өөрөө унаад үхэх ч хүн биш, сонго-уйл аа гэж. Номтойбаяр аа, чи миний эцгийг алсан хэргээс мултрахын тулд Их хуралд шургах гэж их хичээж байна аа. Чам шиг алуурчинд эх оронч үзэл гэж юу байдаг юм бэ. Сонгуулийн жил биш байсан бол чи өдийд шоронд байх байсан шүү” гэжээ. Гэхдээ энэ нь Б.Ганхөлөгийн хаяг мөн, биш гэдэг асуудал гарч байна. Гэвч Н.Номтойбаярт хууль хяналтын байгууллагаас 2020 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан прокурорын дүгнэлтэд “…Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн 190901933 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед Н.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны тавдугаар сарын 19-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Манай өрөөнд Г.Батхүү гуайтай ярилцаж суухад бид хоёр архи дарс хэрэглээгүй...” гэж. 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр мөн үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Би талийгаачтай хамт архи уугаагүй, Батхүү миний мэдэхийн манай өрөөнд архи уугаагүй...” гэж гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн” гэсэн байдаг. Мөн тухайн үед Г.Батхүү агсны хүү Гөнхөлөг, Н.Номтойбаяр нар энэ асуудлаас болж зөрчилдөж байсан юм.
Ер нь бол Өвөрхангайд гарсан хэрэгтэй холбоотой өрнөсөн үйл явдлуудын эцэст АН-ын даргын дүгнэсэнчлэн “...Улс төрийн аллага” хэмээгддэг тодорхойлолттой хоёр ч хэрэг сөхөгдөх шинжтэй болж байна. Учир нь нийгэм, олон нийтийн дунд “...АН-ынхан С.Зоригийг, Г.Батхүүг хөнөөсөн хэргийг тоодоггүй” гэсэн “үнэлэлт, дүгнэлт”-үүд байдаг. Гэтэл энэ хэргийг “...Үүлэн чөлөөний нар мэт ашиглая” гэсэн нь ийм байдал руу хөтөлж буй бололтой. Гол нь Өвөрхангайд гарсан хэрэг, өмнө нь С.Зориг, Г.Батхүү нарын амиа алдсан хэрэг ч удааширч дарагдалгүй, үнэн зөвөөр шийдэгдэх учиртай юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл32
Монголын хууль шүүх номтойбаяраас их хэмжээний авилгал авсан байх.
МАН Монголын ард түмэн гэж монгол нутагт цагаачилж ирж суурьшсан манж хятадын эрлийз хурлийз хунхуузуудыг нэрлээд байгаа юм. МАН-ын манж хятадын эрлийз хурлийз хунхуузууд 2017 онд хятадын эрлийз Ми овогт луухаанаа Бээжингийн эздийнхээ дэмжлэгтэйгээр сонгуульд оруулж золтой л хятад хүнийг Монголын ерөнхийлөгч болгочоогүй. Энэ явдал Монгол дах хятадын эрлийзүүд МАН-д ямар их хүч нөлөөтэй олон тоотой болж үржсэнийг байгааг батлан харуулж өгсөн. Одоогийн Хүрэлсүх, Данх нар ч мөн адил хужаа цустай. Хүрэлсүхийн самэнд гэдэг овог бол Мин улсын үеийн Сяо Минг гэдэг цэвэр хятад овог юм. Хурц овогт Данх гээд байгаа нь угтаа хуа зцяо гэдэг хятад овгоо хурц болгож нуусан хэрэг шүү..Алуурчин Номт бол бас манж-хятадын хурлийз цустай...
2017 онд монголын ард түмний заяа түшиж эрлийз Мие-г монгол аав ээжийн хүү Баттулга ялж, Хятадын эрлийз хурлийзуудын монгол улсыг ерөнхийлөгч болох гэсэн том санаархлыг үгүй болгож зогсоосон юм!
Хэрвээ Миеэ луухаан хятад Монголын ерөнхийлөгч болсон бол МАН цагаан байшинтайгаа цуг галд шатаж Хүй Сюи Жан ,Данх нар гадаад руу нуусан хөрөнгө рүүгээ зугатаж дүрвэх нь тодорхой байсан..
Улс төрийн сүлжээг ашиглаж төргүй мэт аашилсан хүнийг бүү сонгоорой.
" ҮНЭН " - АВЛИГА дээр тогтож байгаа " үүлэн чөлөөний нар " \ цаг үе \ . . . Аллага болсон газар " цагаан малгай орчихсон \ өөрөө яваад ч юм уу \ байдаг , бас төрийн ордонд " архи уугаагүй " хүн " өөрөө " шат руу унаад үхчихсэн байдаг ... ийм л цаг үе - бүгдээрээ хуулийн байгууллагуудын мэдээллүүд шүү ...
Энэ нөхөр ч алах нь ч алсан шүү
ЛУУ ГАН ТӨМӨР НЭГ ХҮҮХДИЙГ АМЬДААР НЬ АЛААД СУРГАЛТЫН ЗЭЭЛИЙГ БУЛААН АВЧ ОХИНДОО ӨГӨӨ БИЗ ДЭЭ ТЭР ХҮН АМИА ХОРОЛЖ ҮХСЭН ҮҮ
MAH iig TAPAAGAACH EE
АН Номгүйлалар хоёр агаар нэг буй за гэж
Н.Номтойбаяр 2 хүний амь болон хүчингийн хэрэгтэй рецедив гэмт хэрэгтэн.Мөнгөний хүчээр хэргээс мултраад бүр гаараад УИХ-д сонгуулиар бус намын жагсаалтаар гарч суухнээ. Өөрөө оролцоогүй хэрэгт Г.Сайханбаяр буруутвал жолооч нь хүн дайрч алсан байхад хамт явсан дарга нь буюу Номтойбаяр хариуцлаг хүлээх ёстой. Тэхдээ хүн дайрахад Номтойбаяр өөрөө машин барьж яваад жолоочдоо үүрүүлчихсэн юм гэнэ билээ. Эднийхний цацаж байдаг их мөнгө нь ард түмний өмч болох газрын баялгаас гаралтай болохоос өөрсдөө хөдөлмөрлөөд олсон мөнгө биш. Бузрууд
Гантөмөр одоо болио. Чиний өмнөөс ичиж үэхэхд ч багадмаар байна. Танай тэр сумын намын дарга чинь өөрөө хүнийг хэл амаар доромжилж хэрүүл өдөөсөн гээ биз дээ. Эсвэл танай намынхан ажлын байран дээрээ хүзмүүсээс хэрүүл гуйж суудаг ажилтай юм уу??? За магадгүй дээ, намын дарга нь өөрөө архины хамааралтай гээ биз дээ??? Танай намын Үндэсний бодлогын хорооны гишүүд болох Цэрэнбат Алтанхуяг нар тэгэж яриад байгаа. Номтойбаярыг ч гэсэн гэмт хэрэгтэн мөн гэж хүмүүс боддог.
НомтойБаяр ч балмад этгээд л дээ ойрынх хүрээлэл андахгүй юм билээ
АЛДСАН ХҮН АТВАН ТАМТАЙ ГЭЖ ЭНЭ ГАНХӨЛӨГ ГҮЖИРДЭЖ БАЙНА. ДАНХАН ТОЛГОЙТ АРААС НЬ ХАТГААД
Н.Номтойбаяр 2 хүний амь болон хүчингийн хэрэгтэй рецедив гэмт хэрэгтэн.Мөнгөний хүчээр хэргээс мултраад бүр гаараад УИХ-д сонгуулиар бус намын жагсаалтаар гарч суухнээ. Өөрөө оролцоогүй хэрэгт Г.Сайханбаяр буруутвал жолооч нь хүн дайрч алсан байхад хамт явсан дарга нь буюу Номтойбаяр хариуцлаг хүлээх ёстой. Тэхдээ хүн дайрахад Номтойбаяр өөрөө машин барьж яваад жолоочдоо үүрүүлчихсэн юм гэнэ билээ. Эднийхний цацаж байдаг их мөнгө нь ард түмний өмч болох газрын баялгаас гаралтай болохоос өөрсдөө хөдөлмөрлөөд олсон мөнгө биш. Бузрууд
БУЗРУУД СӨНӨТҮГЭЙ
HUN ALSAN N ICHIH AI YOSTOI. AMARAA ZOW HELJIIIN YMAR ALUUR HIICHEED SHOW HIIGED BGA BISH
Хүй Сю Жан ,Данх нар ч бас алуурчин Номтойбаяраас авлига авч далдуур дэмжиж байгаа..
Алуурчин хулгайч Нямтайширын гэр бүлийг МАН авлига аваад диллэхгүй байгаа бол хүчтэй харын бөө нараар хараал хийлгэж гэр бүлээр голомтыг нь самруулаач ээ Ганхөлөг өө.Чиний оронд өөр хүн байсан бол өдийд эцгийнхээ өшөөг ямар нэгэн байдлаар авчихсан байгаа..
Монголын хууль хяналтаас шударга ес хүлээх огт хэрэггүй.Шударга есыг өөрсдөө гардаж тогтоох хэрэгтэй.Алуурчинд ялын дээд хэмжээг өөрсдөө оногдуулах хэрэгтэй.
Буянаар нь болог гээд орхи! Эд нар шийдэхгүй гэхэд бурхан шийднэ!
Mongolchyyd aa!!!ene jiliin songyyli yu l boldog boldoo!!!ta nariin yaria ene hiiseglen baidal bye byenee tyrhirsan baigaa chini heniich oilgomjgyi ,jigteihen ikhe margaan dagyylsan tahi ni gasilsan hymyysiin yaria bna,eryyl yg egyylber ene songyyliin syrtalchilgaanii yed olj sonsohgyi degee?....................
Батхүү ч сайн хүн байгаагүй. бас л нэг ардчиллын хулгайч байсан шүү дээ
Г. БАТХҮҮ НАС СҮҮДЭР ЯВЧИХСАН, НИЛЭЭН ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ, ЗҮРХ СУДАСНЫ АСУУДАЛТАЙ БАЙХ МАГАДЛАЛАТАЙ ХҮН БСАН, ШАТААР ЯВЖ БГААД ГЭНЭТ БИЕ Нь МУУДААД ТЭНЦВЭР АЛДААД ШАТНААС УНАСАН БАЙЖ БОЛНО. ХАМГИЙН СҮҮЛД УУЛЗСАН ХҮН Нь НОМТОЙБАЯР БСАН БАЙЖ БОЛНО. ЯГ УНАЖ БАЙХАД Нь ДЭРГЭД Нь БСАН ХҮН БАЙХГҮЙ, БИЧЛЭГ БАЙХГҮЙ.
Нотлох баримтгүй битгий бусдыг гшүтгээд байгаач дээ. Жинхэнэ эх орноосоо урвасан Оросын тагнуулын албанд элссэн нөхдүүдийг яриач. Жинхэнэ Монголыг хорлогчид тэд мөн
Женко, зика оор хэн байдаг вэ?
Нотлох баримтгүй битгий бусдыг гшүтгээд байгаач дээ. Жинхэнэ эх орноосоо урвасан Оросын тагнуулын албанд элссэн нөхдүүдийг яриач. Жинхэнэ Монголыг хорлогчид тэд мөн
https://www.assa.mn/a/38946
АНы лаларууд данда бусдын хошного нүхийг шагааж явах юм аа
НОМТОЙ БАЯР БАТХУУГИЙГ ХУУГИЙН УГИЙГ ДОРОМЖЛОЛ ГЭЖ УЗВЭЛ ДУЭЛД ДУУДААД ХОЁУЛАА САЙХАН УЧРАА ОЛЧИХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЫН ШУУХ БУЗАРТСАН МОНГООР ШИЙДВЭР ГАРГАДАГ БОЛСОН ТУЛ ЦААШИД ГУТГУУЛСЭН ДОРОМЖЛУУЛСАН ХУМУУС ЭСРЭГ ЭТГЭЭДЭЭ ШУУД ДУЭЛД ДУУДАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. НАМАЙГ ДОРОМЖИЛСОН ХЭДЭН ХУЛГАЙЧИЙГ БИ УДАХГУЙ ДУЭЛД ДУУДНА
Сайханбаяр гэж бүүр нэг өлбийсөн сул дуутай, ярианы чадваргүй, генерал хүний ямарч шинжгүй, сайдын зангаргагүй маш сул хүн байна. Ийм ч сул сайд байх гэж, яана даа хөөрхий. Ухуулагчаа танихгүй, гэрээ хийгээгүй гэж МАН-ынхан тэнэгтэх юм новшнууд
монголын авилгажсан шүүх хуулийн тогтолцоо номтойбаярын талд үйлчилжээ гэж ойлголоо