sonin.mn

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга МАН-ын ухуулагчид зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн 11- р тойрог буюу Сонгино Хайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Ц.Уянгын гаргасан үйлдэл олон нийтийн төдийгүй АН-ын эрүүл саруул гишүүдийнх ч зэвүүцлийг төрүүлж байна.


Тодруулбал “Элийрэгч” Ц.Уянга, түүний сонгуулийн штабын менежер Д.Монголхүү нар өчигдөр орой АН-ын төв штабад очиж Л.Гантөмөрыг шахан, “Л.Оюун-Эрдэнэ яагаад манай намын байранд ирж байгаа юм. Бид ялах ёстой биз дээ. Зүгээр л эмгэнэл илэрхийлж байгаа юм уу” гэх мэтчилэн цамнажээ.


Өөрөөр хэлбэл хүний үхлийг тултал нь улс төржүүлэх ёстой гэж "Элийрэгч" үзэж буй бололтой. Ёстой эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй үйлдэл гэж л энэ байх даа.


Д.Дандархүү