sonin.mn

“Айчи-Нагояа-2026” ХХ Азийн наадмын буудлага спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн 3 байрлалаар буудах төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр 336.8 оноогоор 4 дүгээр байрт шалгарлаа. Тус төрөлд 340.4 оноогоор Олимп, дэлхийн аварга БНХАУ-ын тамирчин Лю Юкүн түрүүлж, нутагт нэгт Жан Чан Хон 339.8 оноогоор мөнгө, Казахстан улсын тамирчин Сатпаев Ислам 338.8 оноогоор хүрэл медаль хүртэв. ХХ Азийн наадамд амжилттай өрсөлдсөн Б.Эрхэмбаяртаа амжилт хүсье!